Ch 1: Зүүд

13.1K 524 9
                                    

"Би яасан гэж ийм зүйл хүртэж байгаа юм? Би түүнд хангалттай биш гэж үү?" хэмээн Пак Ара урдах текиллагаа уун хэлэв. Тэр үүнийг анх удаа ууж үзэж байгаа учир ямар амттай санагдах нь түүнд огтхон ч хамаагүй байв. Тэр анх удаа ууж үзэж байгаа нь энэ юм. "ТЭР БОЛ АРААР ТАВИГЧ. ХУДАЛЧ. ХӨГИЙН НОВШ" хэмээн орилов.

Тэр ганцаараа ууж байсан юм. Гэнэт өндөр туранхай залуу түүний хажууд ирэв. Тэр залууг царайлаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэр хурц мөн хүйтэн харагдаж байв... Бас тэр эсэргүүцэхийн аргагүй харагдаж байв.

"Ганцаараа байгаа юм уу?" хэмээн царайлаг танихгүй залуу асуун Арагийн хажуугийн сандал дээр суув. "Би түүний авсныг авъя" хэмээн тэр  залуу зөөгчид хэлэн Арагийн ууж байсан зүйл руу заав. Зөөгч толгой дохив.

Ара хажууд нь суух залуу руу анхаарлаа хандуулан нүдээ анивчаад "Чи чинь хэн билээ?" хэмээн асуув.

"Дараагийн хохирогчоо хайж байгаа үнэхээр царайлаг танихгүй нэгэн байна" хэмээн залуу хэлээд ширээн дээр тохойгоо тавин жуумалзав.

"Хм?"

Зөөгч танихгүй залуугийн хүссэн уух зүйлийг авчирч өгөв. Тэр үүнээсээ нэг балгачихаад Ара руу харав. "Тэгээд чиний асуудал чинь юу юм бэ дээ, хөөрхөн бүсгүй минь?"

"Миний асуудал уу?" гэж Ара хэлэн хундагатай текиллагаа өргөн нэг эргүүлээд үргэлжлүүлэн "Миний сайхан найз залуу намайг хуурсан. Би түүнийг өөр охинтой... хийж байхад нь барьсан... Бас энэ үнэхээр хараал идмээр өвдөж байна" гэж хэлээд тэр цээжин дээрээ хуруугаа аваачин зүрхэн дээрээ дарав.

Танихгүй залуу хариу хэлсэнгүй. Тэр Ара руу хэдэн хором өрөвдөн харав. "Би чамайг түүнийг мартахад чинь туслая. Би чамайг энэ бүх хөгийн өвдөлтийг мартахад чинь туслая." гэж хэлээд түүний цээж рүү заав.

"Чи тэгнэ гэж үү?"

Залуу толгой дохин Арагийн шилэн хүзүүн дээр нарийхан гараа тавин түүнд шивнэн хэлэв. "Надтай хамт яв. Тэгээд бүхнийг март"

**

"Хөөе. Ара. Чи сэрсэн биз дээ?" хэмээн Бэкхён Арагийн мөрийг сэгсрэн орилов.

Ара түүний өмнө хэн нэгэн байгааг мэдрэхдээ нүдээ нээв. "Убба..." гэж хэлэн тэр орон дээрээ босч суугаад гарныхаа араар нүдээ нухлав.

Тэр нүдээ бүрэн нээсний дараа нүдээ эргэлдүүлэв. Бэкхён бол Арагийн ганц үеэл гэхдээ Бэкхёны эцэг эх өнгөрчихсөн учир Арагийн эцэг эх түүнийг өөрсдтэйгээ хамт амьдруулж байгаа юм. Яг л хүү шиг ээ. Бэкхён Араг үргэлж дүү шигээ санадаг. Тэр хөгжилтэй бас үнэхээр  халамжтай.

Her Afterlife | osh -Complete-Kde žijí příběhy. Začni objevovat