THE END

8.5K 471 141
                                    

Зөвхөн сарны гэрэл тусах харанхуй дэлхийгээс илүү хар ордон илүү хүйтэн юм.Томоос том ордны нэг захаас нөгөө захад гуниглан суух хосууд дэндүү өрөвдөлтэй юм.Тэд орондоо хэвтэн тааз ширтэх бөгөөд Жунин Арад асар ихээр гомдох бөгөөд яаж тэдний хуримыг яаж болиулах талаар бодох бол Ара өөрийгөө буруутган амандаа Жунинаас уучлал гуйх ажээ.Тэрхүү шөнө хэн хэнийх нь дэр нойтон хоносон юм.

Кёнсүү: Ара итгэлтэй байна уу? Жунинаас холдож өөр хүнтэй гэрлэнэ гэдэгтэй

Ара сулхан инээмсэглээд: хэрвээ би чадахгүй байсан бол анхнаасаа тэгэж хэлэхгүй байсан юм

Кёнсүү Араг өөр рүүгээ харуулаад мөрнөөс нь тавин: Ара...би та хоёрын зовохыг хармааргүй байна

Ара: магадгүй бид хэзээ ч нийлэх тавилангүй байх

Кёнсүү: би та хоёрыг заяаны хосууд гэдгийг мэднэ-

Ара: Кёнсүү боль...нэгэнт буцааж болихгүй үлгэр эхлүүлчихсэн

Кёнсүү санаа алдаад: би үргэлж чиний талд шүү...Жунинд амлачихсан гэж хэлээд цааш яван Ара Жунины нэрийг сонсоод дахиад л нулимс нь цийлэгнэн өөрийгөө үзэн ядаж байлаа.Яагаад тэд ингэж зовох ёстой юм бэ? Үнэхээр заяаны хосууд биш гэж үү?

...

Жунин Жүнмёны өргөөнд ирэн Жүнмёны туслах Жүнмёнд дуулган Жунин дотогш яван орлоо.

Жунин: дахин нэг удаа хэлье...Арагаас татгалз

Жүнмён: нэгийг нь чи авбал нөгөө нэгийг нь би авж болно биз дээ? "ёжтой инээх" бид багаасаа л ингэж өссөн

Жунин гараа зангидан: би эсвэл Хатан та хоёрын булхайг дэлгэх хэрэгтэй юу? тэр үед та болоод хатан их энэ суудалд суухгүй л болов уу?

Жүнмён: юу гэнэ ээ?

Жунин: мэдэхгүй юм шиг царайлахаа больж үз...хатан эх таны эхнэрийг алсаныг та мэднэ тэгээд Араг гүтгэж явуулсан биз дээ?..та Арагийн өмнө маш их буруутай тэгээд одоо гэрлэх гээд байгаа юм уу?

Жүнмёны нүд нь томрон: тийм болохоор л...гэрлэх гэж байна

Жунин дооглон инээн: больж үз...Ара таньтай гэрлээд жаргана гэж бодоо юу?

Жүнмён: Жунинаа би түүнд үнэхээр их хайртай

Жунин: зүгээр ээ,би өөрөө таниас Араг авчихна гэж хэлээд эргэн харан алхан гарахад Жүнмён гараа зангидан "зүгээр ээ би чамд хэзээ ч өгөхгүй зөвхөн минийх" хэмээн амандаа хэлсэр үлдлээ.

~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now