EP 2 "Ханхүүгийн туслах?"

6.4K 325 0
                                    

Усан хулгана болсон Ара харанхуй шөнийн хүйтэн салхинд чичирсээр алхах ажээ.Ханхүү Жүнмёны ачаар тэр ус руу унан хэдэн секунд харц тулгаран ширтэлцэхдээ тэрээр эзнийхээ өөдөөс ширтсэндээ өөрийгөө буруутгаж байлаа.Ханхүү уснаас ямар ч хэл үггүй гаран явж,Ара ард нь гайхсаар усанд үлдэн харин одоо өрөө рүүгээ явж буй нь энэ юм.Шөнийн хагас сартай цэлмэг энэ өдөр хүйтэн салхитай байх бөгөөд сарны гэрэл тусах атлаа үл ялиг цаанаа л нэг нуруу хүйт даалгам хүйтэн байв.Шүлсээ залгин доош харан даарсандаа хурдан хурдан алхсаар өрөөндөө ирэн дотогш ороход өөдөөс хэдэн олон хүний нүд томоор ширтэх нь тэр.Ара өмнөх айлдаа гэрээс гардаггүй болохоор тийм ч олон хүнтэй харицаж үзээгүй түүний хувьд энэ нь дэндүү сандарч бас ичмээр байлаа.Бөхийн доош харан алхсаар орон дээрээ ирэн суулаа.Гэнэт дээрээс ямар нэгэн зүйл хучих шиг болон дээш харвал нүдээрээ инээсэн охин инээмсэглэн зогсож байв.
?: сайн уу? "гар даллах"
Ара бөхийн: сайн
?: Намайг Эри гэдэг
Ара: Ара "шивнэх"
Эри: хөөрхөн юм аа,ууган ханхүүгийн бэлгэнд ирсэн үйлчлэгч мөн биз дээ? "инээмсэглэх"
Ара: т.тийм ээ
Эри инээмсэглэн ширтэх нь Арад үнэхээр эвгүй байв.Тэр өмнө нь ингэж ярьж үзээгүй зожиг нэгэн шүү дээ.Харин энэ Эри гэх охины хувьд нүдээрээ инээмсэглэх сайхан сэтгэлтэй нэгэн байлаа.Ара уруулаа жимийн эргэн тойрноо гүйлгэн харвал энд байх үйлчлэгч нар зарим нь мөн л түүнийг гайхсан байртай ширтэж зарим нь үл анзаарах ажээ.Ара нэг талаар сандрах айдас хоёрыг зэрэг мэдэрч байсан хэдий ч нөгөө талаар найзуудтай болно хэмээн баярлаж байлаа.
Эри: хувцасаа солиод хүрээд ир! гэж хэлээд хувцасны өрөө бололтой жижиг өрөө рүү түлхэх нь тэр.Ара өрөөн дотор орон унтлагны хувцас өмсөн хувцасаа хатаан тавиад өрөөнөөс гарч ирлээ.Ара өөрийгөө энд зөвхөн ганц л хүнд танилцуулсан болохоор бусдад нь ч бас танилцуулахгүй бол бүдүүлэг хэмээн бодсоор тэр өрөөний голд очин зогсоод хоолойгоо заслаа.Ганцхан авианы дараа бүх хүний анхаарал Ара руу шилжих нь тэр.
Ара уруулаа хазан: сайн байна уу? "бөхийх" намайг Ара гэдэг,ханхүүгийн үйлчлэгч
Хэдэн минутын чимээгүй эвгүй уур амьсгалын дараа тэд Араг хүлээж аван инээмсэглэн инээсээр Араг тойрон 'найзууд болцгооё,хөөрхөн юм аа,хамтдаа сайхан байна гэж найдаж байна' гэх мэтийн үгнүүд хэлж байлаа.Ара яг одоо үнэхээр жаргалтай байх бөгөөд үргэлж хүсдэг байсан хэдэн зуун мөрөөдлийн нэг хэсэг нь биеллээ оллоо.Гэнэт хаалга онгойн үйлчлэгч бололтой нэгэн эмэгтэй орж ирэн Араг харан ямар ч үг дуугарахгүй хажуугаар гаран одох нь тэр.
Ара гайхан араас нь харан зогсоход Эри: Юн Юнсо...отгон ханхүүгийн үйлчлэгч
Ара: отгон? ганц ханхүүтэй биш юм уу?
Эри над руу гайхсаар харан: Солонгос хүн байж яагаад хаан удамыг мэддэггүй юм?
Ара: б.би н.нөгөө "ээрэх"
Эри: хаан 2 хүүтэй ууган ханхүү Ким Жүнмён буюу чиний эзэн отгон ханхүү Ким Жунин...Жунин ханхүү энэ ордныг ганц түвээдэг хүн
Ара: түвээх? яагаад?
Эри: маргаашнаас эхлээд чи харна аа...харин Юнсо түүний үйлчлэгч бас "чихэнд ойртох" скс боол гэдэг "шивнэх"
Эригийн хэлсэн үгэнд Арагийн нүд нь томрох нь тэр.Тэр с
кс гэдэг зүйлийг мэддэг гэхдээ түүний хувьд шинэ содон зүйл болсон юм.Удалгүй унтах цаг болон бүгд орондоо орохтой зэрэгцэн Ара ч мөн адил орондоо орлоо.Бүх зүйл шинэлэг,үл таних зүйлс түүний хувьд бодох зүйл хэтэрхий их болохоор унтаж чадахгүй үүр хүргэж орхиллоо.Өнөөдөр түүнийг юу хүлээж байгаа бол? гэж бодох төдийд л бяцхан нүүрэнд нь инээмсэглэл тодрох ажээ.И авхайн заасан цагаас эрт босон өчигдөр хатаан тависан хувцасаа өмсөн үсээ боон бэлэн боллоо.Гүнзгий амьсгаа аван толинд тусах өөрийнхөө үзэсгэлэнт царайг нэг удаа өрөөнөөс гарлаа.Түүнийг гарахад ихэнх үйлчлэгч нар боссон байлаа.Бүх үйлчлэгч нар боссон өглөөний цайгаа уухаар гарвал дөнгөж нар мандаж байлаа.Үйлчлэгч нар ямагт эзнийхээ өмнө байх ёстой!! Хоолны өргөөнд морилон ирэхэд хамаалагч,үйлчлэгч гэх мэтийн ажилтнууд хоолоо идэж байлаа.Эри Арагийн хажууд хэрэгтэй,хэрэггүй зүйлс ярисаар Ара инээмсэглэн эргэн тойрноо ажиглах ажээ.Удалгүй хоолны цаг дуусаж бүгд тал тал тийш таран ажилдаа гарцгаахтай зэрэгцэн Ара ч мөн адил нүүр гараа угаах ус аван ханхүү Жүнмёны өргөө рүү явлаа.Хаалгийн 3 удаа зөөлөн тогшоод дотогш яван орвол ханхүү аль хэдийн босож гүнж орон дээр унтаж байлаа.Зөөлөн алхсаар ханхүү Жүнмёны хажууд зогсон бөхийгөөд: нүүр гараа угаах ус авчирлаа
Жүнмён: наанаа тавичих!
Ара толгойн дохин усыг ширээн дээр тавин гараа урдаа барин доош харан зогслоо.Удалгүй ус дуслах усны дуу гаран Жүнмён: алчуур
Ара ширээн дээр байсан алчуурыг аван Жүнмёны гарт өгөхөд Жүнмён нүүр гараа арчиад буцаан өгөн Ара ширээн дээр бэлдэж тависан хувцасыг аван Жүнмёнд өмсүүлж байлаа.Бүсийг нь бүслэн зогсохдоо Ара Жүнмёны цээжинд наалдан хацар нь улайж орхих нь тэр.
Жүнмён: над руу хар!!
Ара:...
Жүнмён: би над руу хар гэж хэлсэн!
Ара хэдий эзнийхээ нүүр рүү эгцэлж харах хориотой хэдий ч түүний эзэн,ууган ханхүүгийн тушаал учир амьсгаа аван толгойгоо удаанаар өргөн Жүнмёны нүд рүү эгцлэн харлаа.Яг л өчигдрийн усанд харсан тэр дүр төрх дүрээрээ зогсох бөгөөд Араг нэгд нэгэнгүй ажиглан харж байв.
Ара: я.ямар нэгэн зүйл хэрэгтэй юу? "шивнэх"
Жүнмён: хэн гэдэг вэ?
Ара: А.Ара гэдэг ханхүү
Жүнмён: чи-
?: Жүнмёнаа
Гэнэт гүнжийн хоолой гаран Ара холдон доош харан зогслоо.
Жүнмён: сэрчихсэн үү?
?: Ммм юу хийж байгаа юм?
Жүнмён: хаанд бараалхах хэрэгтэй
?: Нээрээ тийм "босох"
Ара бөхийн: би дахин ус аваад иръе! гэж хэлээд Жүнмён ханхүүгийн угаасан усыг аван гарлаа.Өрөөнөөс гаран ус авахтай халуу дүүгэх нүүрээ хүйтэн усаар угаан гүнзгий амьсгаа авлаа.Яагаад ч юм Арагийн хацар халуу дүүгэн Жүнмён ханхүүгийн өөдөөс эгцлэн харсан тэр мөчид зүрх түг түг хэмээн цохилсон юм.Яагаад тэгсэн юм бол? Усаа аваад дахин Жүнмёны өрөөг зүглэлээ.

Яг одоо Ара хааны өргөөний үүдэнд ханхүү,гүнжийг хүлээн зогсож байлаа.Өглөө бүр ханхүү,гүнж нар хаанд бараалхах ёстой юм.
?: Ханхүү Жунин алга болчихож
??: юу? дахиад л ордноос гарчихсан уу? Ордны гадна хүмүүс явуул!! "уурлах"
Дахиад л Жунин ханхүү? Ямар хүн байдаг юм бол? 'Энэ ордныг ганц түвээдэг хүн' хэмээн Эригийн хэлсэн үг.Ханхүү зугтаж чаддаг юм уу?
Удалгүй ханхүү Жүнмён,гүнж нар гарч ирлээ.
Жүнмён: дахиад зугтсан?
Гүнж: Жунин нээрээ "инээх" хөгжилтэй хүүхэд шүү!!
Жүнмён: ёстой нэг!
Жүнмён болон гүнж нар хаа нэг тийш яван Ара араас нь даган явах ажээ.Нээх удалгүй хэн нэгэн хүмүүсийн ярих дуу гарч байлаа.
Жүнмён: чи хэзээ засрах юм?
?: битгий уурлаа ахаа
Жүнмён: чи энэ улсын ханхүү "дуугаа өндөрсгөх"
?: Та угсаа залгамжлах ханхүү байхад над шиг ханхүү хэнд хэрэгтэй гэж
Жүнмён: чи-
?: баяртай ахаа!!
Гэнэт хэн нэгэн Арагийн гарнаас татан гүйж эхлэх нь тэр.Ара гэнэт цочирдон юу болоод байгаа хэн түүнийг чирэн авч байгаа гэдгийг ч бодох сэхээгүй байсаар нөгөө гарнаас нь чирэх хүн нэгэн өргөөний буланд ирэн зогслоо.
?: Ашгүй тэр хүнээс зугтаж чадлаа,хөгжилтэй байлаа шүү!! "инээх"
Ара одоо л нэг амьсгаагаа дарахтай болон дээш өндийн харвал нөгөө мөн л Ара руу эргэн харлаа.
?: Чи "гайхах" энд юу хийж байгаа юм?
Ара гайхан: чи нөгөө ханхүүгийн туслах?


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now