EP 4 "Миний найз болох уу?"

5.8K 281 4
                                    

Жунин гараа цээжиндээ тэврэн хоёр тийш холхин Ара ард нь доош харан зогсох ажээ.
Жунин: тэгэхээр бидэнд нэг л дүрэм үйлчилнэ...зөвхөн миний хэлсэнийг хийх!!
Ара доош харан уруулаа хазан зогсохдоо Жунины хэлсэн үг бус Жүнмёны хэлсэн үг дотрыг нь урах шиг болж,толгойд нь хадаас мэд хадагдсан байлаа.Хэдхэн цагийн өмнө хааны өргөөнд болсон үйл явдал буюу Жунины учир битүүлэг эсвэл аймшигт хүсэлт түүний хүссэнээр болсон юм.Хаан болоод Жүнмён ханхүү зөвшөөрсөн тэр цагаас Ара Жунины эрх мэдэлд орсон билээ.Яагаад ч юм Арад гунигтай эсвэл уулзаад удаагүй атал Жүнмёнд гомдох сэтгэл төрж байлаа.
Жүнмён: Жунин хүсвэл авч болно,надад харамлах үнэ цэнэтэй зүйл биш ердөө л нэг боол шүү дээ!
Энэхүү үг Арагийн дотор хадагдаж орхих нь тэр.Энэ хэдхэн хоногт Ара Жүнмёнд дассан гэж үү? Яагаад Арад гомдолтой санагдаад байгаа юм бол? Жүнмёны хэлсэнээр үнэхээр Ара бол ердөө л нэг боол төдий шүү дээ.Арад гомдох зүйл байхгүй.
Жунин Арагийн өмнө хөмсөг зангидсаар зогсон: намайг сонсож байна уу?
Ара...
Жунин аргаа барсан аятай гүнзгий амьсгаа аваад: яа "орилох"
Ара гэнэт цочин хойш нэг алхам урагшлаа.Жунин дахин нэг алхам урагшлахад Ара дахин хойш ухрах нь тэр.Жунин гайхсан байртай харан дахин урагш болоход Ара хойш ухарлаа.
Жунин үл ялиг инээн: одоо ч надаас айгаад байгаа юм уу?
Ара юу гэж хариулах эсэхдээ эргэлзэн зогсоно.Үнэнийг хэлэхэд хариулт ганцхан...мэдээж Ара айж байгаа гэхдээ тэр одоо түүний эзэн энэ ордны отгон ханхүү тийм байхад Ара тийм гэж хэлж зүрхэлнэ гэж үү?
Ара худлаа инээн: мэдээж үгүй ээ ханхүү
Жунин Ара рүү хэсэг ширтэн: битгий хуурамч инээмсэглэ!! Хуурамч зүйл хамгийн эхэнд танигддаг юм гэж хэлээд хажуугаар нь гаран явах нь тэр.Ара доороо хөших шиг л болох нь тэр.Жунин ханхүү явахаасээ өмнө хэлсэн тэр сүүлйн өгүүлбэр Арад хүнд цохилт болсон юм.Жунины хэлж байсан тэр мөчид нүд нь хүйтэн болж,хэзээ ч Жунинаас гарахгүй хүйтэн өнгө аяс гээд л бүх зүйл нь аймшигтай байсан.Хормын дотор л өөрчлөгдсөн,одоо ч Арагийн араас хүйтэн сийх шиг.Жунинаас айх Арагийн айдас улам л нэмэгдэх шиг болж байлаа.Хэд хэд гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулаад Жунины араас явлаа.
...
Жунины дагаж явсан энэ бүхэл өдөржин Жунин Аратай юу ч яриагүй.Ара Жунины орыг засаж өгөн оронд орсоны дараа хэдэн минутын дараа өргөөг орхин явлаа.Тэрээр бүхэл өдөржин Жуниныг даган явсан болохоор хөл нь аймшигтай өвдөж,өөрийн байх үйлчлэгчдийн өргөө рүүгээ явж байхдаа нойрмоглон нүд нь анилдаж байв.Тэрээр явж байхдаа нүдэнд хэн нэгний дүрс харагдан хэсэг харвал ордны голоор урсах голын гүүрэн дээр Жүнмён ханхүү тэнгэр ширтэн зогсох ажээ.Ара өөрийн мэдэлгүй яг л найзтайгаа уулзах гэж байгаа хүн шиг хажууд нь чимээгүй очин зогсох нь тэр.
Ара: сайн байна уу? "бөхийх"
Жүнмён Араг харан үл ялиг инээмсэглээд: сайн уу Ара?
Ара инээмсэглэн урагш харан: орой болсон байхад унтахгүй яасан юм?
Жүнмён тэнгэр рүү харан санаа алдаад: унтахаас айж байна "шивнэх"
Ара: айн?
Жүнмён: зүгээр л...Жунин яаж байна?
Ара: зүгээр ээ
Жүнмён: ааш муутай болохоос муу хүн биш шүү!! "Ара руу харах"
Ара: мэднэ ээ "инээмсэглэх"
Жүнмён Ара руу харсаар: миний найз болох уу?
Арагийн нүд нь томрон: юу?
Жүнмён ичсэн бололтой инээмсэглэн шилэн хүзүүгээ барин: үгүй-зүгээр н.нөгөө,ю.юу гэх г.гээд байна вэ гэхээ-нөгөө...надад чамтай харьцах тайван байдаг юм л даа тэгээд л "өөр тийш харах"
Арагийн нүдэнд анх уулзаж байсан хүйтэн төв царайтай нэгэн биш энгийн нэгэн залуу харагдаж байлаа.Ара инээмсэглэн: мэдээж найзууд болцгооё! Ж.Жүнмён
Жүнмён инээн: аааахх сонин юм аа
Ара: юу?
Жүнмён: тоох хэрэггүй дээ,одоо амар даа Жунин чамайг их зүйл хийлгэсэн байх
Ара: за,би одоо явлаа сайхан амраарай Жүнмёнаа гэж хэлээд бөхийгөөд хажуугаар нь зөрөн явахад гэнэт Жүнмён гарыг нь татан эргэн харуулах нь тэр.
Ара гайхан: яасан?
Жүнмён: дахиад хэлээд өгөөч?
Ара: айн?...аан сайхан амраарай ханхүү
Жүнмён гарыг нь тавин инээмсэглээд: сайхан амраарай
Ара дахин бөхийгөөд эргэн үйлчлэгчдийн өргөөний зүг явлаа.Арагийн хамгийн анхны найз Ким Жүнмён буюу ууган ханхүү.Магадгүй Жүнмён ханхүүгийн хувьд ч тийм байж болох юм.Өрөөндөө ирэн дотогш орвол үйлчлэгч бүр Араг харан ширтэж эхлэх нь тэр.Ара хоолойгоо засаад голоор нь явсаар орон дээрээ ирлээ.Гэсэн ч одоо ч тэд ширтсээр,гэхдээ яагаад тэр юм бол?
Эри Арагийн хажууд ирэн суугаад: Ара...отгон ханхүүгээс болгоомжтой байгаарай!!
Ара толгой дохин: ммм...санаа зовсонд баярлалаа
...
Ара ордонд орж ирээд аль хэдийн 2 сарын нүүрийг үзэн гадаа цас орж бүх зүйл цагаан болсон байх аж.Ара маш их зүйлийг сурч мэдэж,ордны амьдралд дассан.Гэсэн ч түүний хувьд найз гэдэг хүн ганцхан байдаг байлаа.Мэдээж тэр бол Ким Жүнмён,тэр бүр уулзаад байдаггүй ч зарим шөнө нөгөө л найз болсон голын гүүрэн дээр уулзан өдөр юу болсон талаар ярилцдаг байлаа.Өдрөөс өдөрт Арагийн хувьд Жүнмён гэх хүн томоос том магадгүй бүхэл зүрх сэтгэлийг нь эзэгнэдэг ч байж мэднэ.Хүйтэн биш дулаан гэгч нь инээмсэглэх тэр дүр төрх Арагийн зүрх сэтгэлийг цохилуулах болсон юм.Харин түүний эзэн Жунины хувьд тэр Аратай огт дуугардаггүй зүгээр л тушаалаа өгөн явахаас өөр зүйл байдаггүй байв.Ордонд хэрэг төвөг таридаг байсан Жунин алга болж тулааны,нум сум,морь унах бэлтгэл гэх мэтчилэн дасгалууд хийдэг болсон юм.
Жунин Жүнмён нар яг одоо бэлтгэлийн талбайд нум сум харваж байлаа.
Жүнмён Жунин руу харан: сайн харвадаг болчихож
Жунин ёжтой инээн: мэдээж шүү дээ би юм чинь
Жүнмён: намайг давах гэж их хичээсэн бололтой
Жунин:...
Жүнмён: чи мянга хичээгээд хэзээ ч угсаа залгамжлах ханхүү болохгүй!!
Жунин нумаа доош тавин Жүнмёны өмнө ирэн зогсон: хэрвээ та үхэх юм бол...би угсаа залгамжлах ханхүү болж чадна гэж хэлээд чанга чанга инээсээр мөрлөн хажуугаар нь гарах нь тэр.Жунины хэлсэн үг тийм ч чанга биш хэдий ч Арад сонсогдож чадахаар байсан юм.Тийм ч учир Арагийн дотор бага зэргийн айдас,Жүнмёнд санаа зовох зовнил бий болж байлаа.Жүнмёны хажуугаар бөхийн гарахад Жүнмён нэг зүйлийг гөлрөн харж царай нь хувхай цайрсан байв.Ара Жуниныг даган явсаар өргөөнд нь орж ирлээ.
Жунин ширээнд суун: Ким Жүнмён,Ким Жүнмён "Ара руу харах" алчихвал яаж байна?
Тэрхэн үед Арагийг зүрх бараг л зогсох шиг болж амьсгал нь боогдох шиг болох нь тэр.
Ара: ю.юу?...та ю.юу яриад-
Жунин: санаа зоволтгүй ээ алахгүй "инээх"
...
Оройн болон унтах цаг болоход Жунины орыг засаж өгөн оронд нь оруулаад өргөөг орхин явлаа.Жунин заримдаа их сонин,аймшигтай гэмээр үгс хэлдэг,нэг өдөр намайг алаад өг...би диваажинд очих болов уу,там очих болов уу?...би үхлээс айхгүй байна харин ч хүсэж байна гэх мэтийн аймшигт үг хэлж байсан удаа бий.Ара Жуниныг ямар хүн,ямар сонирхолтой гэдгийг ч тэр мэдэхгүй байна.Түүний хувьд бүх зүйл нь учир битүүлэг байдаг.Ара өргөө рүүгээ явж байх замдаа гэнэт хэн нэгний орилох дууг сонсох нь тэр.Гадаа тэсгэм хүйтэн,сар ч үл харагдах манан татаж цаанаа л зэврүүн байлаа.Ара дуу гарсан зүг рүү удаанаар алхахад цасны шахрах дуу түүнийг айдсыг нэмж байв.Удаан гэгч нь нэгэн хэмнэлээр алхсаар ирэхэд тэрээр их сайдын өргөөнд ирсэн байв.Эргэн тойрноо ажин харахад юу ч үл харагдах аж.Өргөөг тойрон алхсаар ард нь гарч ирэн дахин эргэн тойронг харахад аймшигтай зүйл түүнийг угтсан юм.Түүний нүдний өмнө цасан дээгүүр цус урсан тэр дунд их сайд дээш харан хэвтэж байх нь тэр.Арагийн нүд нь томрон харсан зүйлдээ итгэж ядан зогсохдоо их сайдын цогцосны хажууд баг зүүсэн хэн нэгэн хүн зогсохыг тэр даанч мэдсэнгүй.Цасны шахрах дуугаар тэр ухаан орон харахад аль хэдийн хожимдон цустай сэлэм барисан багтай хэн нэгэн хүн түүний өмнө ирсэн байлаа.Ара хоёр алхам хойш ухран зогсшн шууд л эргэн харан гүйж эхэллээ.Яг л бодсоноор өнөөх хүн ч түүний араас гүйж байх нь тэр.Хэр удаан гүйсэнийг мэдэхгүй ч нэг л газар ирэн эргэн харвал өнөөх хүн алга болсон байх нь тэр.Одоо л нэг амьсгаа авахтайгаа болон хүнд хүнд амьсгалан зогсож байлаа.Одоо л гайгүй болон айдас нь бага зэрэг дарагдан зогсоход сарны үл ялиг тусах туяанд түүний араас хэн нэгэн хүний сүүдэр харагдах нь тэр.


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now