Ep 12 "Би хүссэн зүйлээ авдаг хүн"

4.6K 271 5
                                    

Ара Жуниныг оронд нь оруулж унтуулаад өргөөнөөс гаран явлаа.Тэрээр өөрийн өргөө рүүгээ явах замдаа түүний уруул зүгээр байсангүй.Өөрийн мэдэлгүй аясаараа инээмсэглэн зүрх нь жаргалд нь умбах бол тархи нь Жунин ханхүүд дурлах нь буруу гэж хэлж байлаа.Гэсэн ч Ара тоолгүй явж байх замдаа ордны голоор урсах гүүрэн дээр зогсож буй хүнийг хараад инээмсэглэл нь гуниг болон хувирах нь тэр.Ара түүнийг ширтэн зогсоход Жүнмён ханхүү эргэн Араг харах нь тэр.Шууд л Жүнмён ханхүүгийн нүүрэнд инээмсэглэл тодрон Ара хурдан алхсаар гарнаас нь татан энгэртээ чанга гэгч нь тэврэн авлаа.Тэд уулзаагүй үнэхээр удсан бололтой.
Жүнмён: чиний царай хараагүй саначихаж гэж хэлээд тэврэлтээсээ салган Ара руу харлаа.
Жүнмён: юм хэлэхгүй юм уу?
Ара уруулаа жимийн доош харах нь тэр.Жүнмён хэсэг чимээгүй зогсон Араг харж байгаад: миний бодож байгаа зөв үү?
Ара дээш Жүнмён рүү хараад: ю.юу?
Жүнмён: Жунин...та хоёр?
Ара шүлсээ залгин өөр тийшээ хараад: би зүгээр л...Жунин ханхүүг хамгаалахыг хүсэж байна
Жүнмёны харц ширүүсэн: өрөвдөлтэй болохоор нь уу эсвэл хайртай болохоороо юу?
Ара юу гэж хэлэхээ мэдсэнгүй.Ара үнэхээр Жунин ханхүүд хайртай юу эсвэл өрөвдөндөө хэлсэн үү? Тэр өөрөө ч энэ асуултын хариултыг мэдэхгүй...зүгээр л хамгаалахыг хүссэн.
Жүнмён ёжтой инээмсэглэл гарган: би чамд хайртай бол яах юм?
Ара тэр хэдхэн секундэд цочирдон хөшиж орхисон юм.Жүнмён ханхүү Арад хайртай гэж үү? Гүнжид биш Арад хайртай гэж үү? Аль нь үнэн бэ?
Арагийн нүд нь томорсоор арай ядан дуугаран: ю.юу?
Жүнмён санаа алдаад: дахиад хэлэх үү?...чамайг харахад зүрх минь догдолж,үргэлж харахыг хүсэж,яг л тэнэг хүн шиг ганцаараа инээгээд л,чамайг тэвэрмээр үнсмээр санагддаг "нүдээ аних" Ара...би чамайг Жунинд өгөхгүй "нүдээ нээх" би хүссэн зүйлээ авдаг хүн! гэж хэлээд явахаар эргэн харахад гацан зогсох нь тэр.Ара хэт цочирдон түүний толгой юу болж байгааг,Жүнмён ханхүүгийн хэлсэн үгсийг ойлгох ухаан ч түүнд байсангүй.Гэхдээ юу ч бодож,саналгүй хажууд тийш харахдаа тэр ч бас хөшиж салганаж орхисон юм.Тэднийг айлгаж сандаргасан хүн Жүнмён ханхүүгийн эхнэр буюу гүнж зогсож байсан юм.Хэн ч үл дуугарч чадах аж.Яг энэ мөчид тэдний дунд аймшигтай хүйтэн хөндий байдал,гүнжийн харцнаас уур,хорсол харагдаж байв.Саяхан Жүнмён ханхүү гүнжид хайртай гэж байгаагүй билүү?
Гүнж: м.миний сонссон зүйлийг тайлбарла Ким Жүнмён!! "хүйтэн хэлэх"
Жүнмён гүнжийн нүд рүү нь ширтэн: бүгдийг сонссон гэвэл үнэн!
Дахиад л нэг шок.Ара Жүнмён ханхүү рүү гайхсаар харж байлаа.Түүний эхнэр өмнө нь зогсож байхад ямар ч санаа зовох зүйлгүй бахархалтай гэгч нь нүд рүү нь ширтэж байгаад хэллээ гэж үү? Ким Жүнмён чи ийм аймшигтай хүн байсан юм уу?
Гүнжийн нүдэнд нулимс цийлэгнэн: Ким Жүнмён...би чамайг ядаж худлаа ч болив хэлэх байх гэж бодсон гэтэл...би чамд итгэсэн,найдсан шдээ Ким Жүнмён!! "уйлах" чи үнэхээр хүйтэн хүн юм...би маргааш хаанд хэлнэ,чамаас сална гэдгээ
Жүнмён: И Хёори!! "дуугаа өндөрсгөх" бид салахгүй за юу?
Гүнжийн нүд нь томрон: чи үнэхээр...аймар юм гэж хэлээд эргэн гүйх нь тэр.Ара юу хийхээ яахаа мэдсэнгүй.Энэ бүгд Арагийн буруу юу?
Жүнмён эргэж хараад: санаа зовох хэрэггүй ээ Ара! гэж хэлээд гүнжийн араас гүйн явлаа.
...
Ара Жунин ханхүүгийн өргөө руу орон чимээгүй явсаар Жунин ханхүүгийн орны хажууд суун түүний унтаж буй царайг ажиж эхэллээ.Арагийн нүдний уутан доогуур хар хөх туяа татаж,өдөр бүр цоглон үзэсгэлэнтэй царай гандаж орхижээ.Тэр өчигдөр орой унтаж чадаагүй,учир нь түүнд бодох зүйлс маш их байсан юм.Тэрээр Жунин ханхүүг хамгаалахыг хүссэн,Жүнмён ханхүүг найзаа гэж бодож ирсэн байтал одоо энэ юу вэ? Яагаад гэнэт Араг мэдээгүй байхад бүх зүйл өөрчлөгдчихөв өө? Тэрээр Жүнмён ханхүүг өөртөө татахыг,гүнжийг шархлуулж,тэднийг салгахыг хүсээгүй шүү дээ.Бас дахин нэг асуулт? Ара Жунин ханхүүд сайн болчихсон уу?... тэрээр шөнөжин бодсоны эцэст хариугаа олсон.Тийм ээ тэр хайртай болчихсон,тэрээр хайртай болохоороо энэ залуугийн өрөвдмөөр амьдралыг сэргээхийг хүссэн.Гэхдээ тэр алдсан...тэр өөрийгөө утас шиг нимгэн амьтай доод язгуурын хүн болох боол гэдгийг мартаж орхисон юм.Тэр юу ч хийж чадахгүй,арчиагүй дорд гаралтай боол,тийм байж тэр Жунин ханхүүгийн төлөө юу хийж чадна гэж? Тийм ээ тэр чадахгүй...
Ара Жунины тайван унтах царайг нь ширтсээр инээмсэглэж байлаа.Гараа удаанаар явуулан нүүрийг нь шүргэх хэдэн ширхэг үсийг нь нүүрнээс нь холдуулахад Жунин ханхүү хөрвөөж эхлэх нь тэр.Ара шууд л гараа татан дээш босон зогсоход Жунин ханхүү нүдээ удаанаар нээлээ.
Жунин Ара руу харан инээмсэглээд: өглөөний мэнд!
Ара сандран: ө.өглөөний мэнд! гэж арай ядан гацаж хэлээд Жунин ханхүүгийн нүүр гараа угаах усыг нь бэлдэхээр эргэн явах гэхэд Жунин ханхүүгийн босож байгаа чимээ сонсогдон хэдхэн секундын дотор Ара урагш хөлөө тавихаас өмнө Жунин ханхүү араас нь тэврэн авлаа.Чимээ аниргүй өргөөнд тэдний зүрхний цохилт хоорондоо уралдах мэт хурдан цохилно.
Ара хэтэрхий сандарч гэдсэн дотор нь нисэлдэх нь эрвээхэйнээс болоод амьсгаагаа түгжих нь тэр.
Жунин: чи миний амьдралыг гэгээтэй болгож байгаагаа мэдэх үү? Ара "инээмсэглэх"
Гэнэт тэдний энэ байдлыг эвдэн гадаа: Жунин ханхүү танд дуулгах шуурхай мэднн ирлээ "орилох"
Ара сандран Жунины тэврэлтээс холдон зогслоо.Жунин ханхүү Ара руу ширтсээр: орж болно
Удалгүй хаалга нээгдэн мэдээ түгээгч түшмэд орж ирлээ.
Жунин ханхүү одоо ч Араг ширтсээр: ямар мэдээ юм?
Түшмэд: өнөө өглөө гүнж И Хёоригий цогцос нуурнаас олдсон байна
Яг энэ мөчид Ара ухаан алдах дөхсөн юм.


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now