Ep 9 "Жунин ханхүүгийн түүх"

4.4K 256 1
                                    

-Жунины талаас-
Зөөлөн гараараа нурууг нь зөөлөн илэн дулаацуулах энэ эмэгтэй надад дэндүү их амар амгалан өгөх юм.Ара амьдралд минь орж ирсэн тэр цагаас амьдрал минь бага багаар гэрэлтэй болж байх шиг.Тас харанхуй ертөнцөд минь гэрэл минь болж ирсэн мэт.Аймшигтай тэр хар дарсан зүүд шиг өдрүүд,цаг хугацаа яван надаас холдох мэт болов ч одоо ч тархинд минь,зүрхний минь гүнд орших нь аймшигтай юм.Ара намайг энэ хар дарсан зүүднээс сэрээгээч,намайг тамаас гаргаач...гуйж байна.Өнгөрсөнийг дахин нэг удаа сөхөцгөөе!
5 Жилийн өмнө...
Гадаа тэнгэр бүрхэн харанхуй болж гэрлийг хаан бороо шаагих ажээ.Яг л удахгүй аймшигтай зүйл болох нь уу гэлтэй.Бороо орж ордон аниргүйд автаж байлаа.Бороо орохыг нүд салгалгүй ширтэх энэ өсвөр насны хүү дэндүү уйтгартай харагдах аж.Мэдээж шүү дээ,түүнд 3 найз байсан гэтэл яагаад ч юм тэд өөрсдийн үүргээ биелүүлэхээр ордноос гараад явчихсан.Ким Жүнмён ханхүү,Ким Минсок ноён,И Тэмин ноён нар...
?: Ханхүү хичээлийн цаг болчихлоо гэж хэлэхэд Жунин ханхүү дуртай дургүй босон хүнд хүнд алхсаар өргөөнийхээ хичээлийн өрөө рүү яван орлоо.Түүний хичээлийн өрөөг ажиглан харвал эргэн тойрон дүүрэн ном байх бөгөөд ханан дээгүүр Жунин ханхүүгийн зурсан зураг байх ажээ.Жунин ханхүү хичээлийнхээ ширээнд суун түүний хажууд номын хүн ирэн бөхийгөөд хажууд нь суулаа.Солонгос хэлний хичээлээс авхуулаад бүх л хичээлийг нэг дор суран оройг хүргэлээ.
Жунин: би яагаад ийм их зүйл сурах ёстой юм? Жүнмён хён ордноос гарч,хөгжилдөн тоглож байхад би яагаад өдөржин энэ өрөөнд шигдэх ёстой юм?
Багш: та бол угсаа залгамжлах ханхүү болохоор бүх зүйлийг суралцах нь зүйн ёсны хэрэг "доош харах"
Жунин: би номоо уншиж болох уу?
Багш: мэдээж ханхүү
Ким Жунин ханхүү ном уншихдаа туйлын жаргалтай харагдах аж.Учир нь энэ зохиолын тууж бол түүний хамгийн дуртай ном...Миний үзэсгэлэнт боол.Энэхүү номон дээр азгүй хувь тавилантай эзэн болоод түүний боол бүсгүйн хайрыг өгүүлэх юм.Тэдний хайр асар их зовлон,шаналалыг туулдаг юм.Мөн тэдний агуу хайрыг маш гоёмсог бас тодоор дүрсэлсэн байдаг.Гэвч төгсгөлийг нь хэн ч үл мэднэ.Учир нь энэ туужын зохиолч хэдэн жилийн өмнө нас баран энэ дэлхийд цор ганц хувилбарыг сайдын нэг нь Жунины 15 насны төрсөн өдөрт бэлэглэж байсан билээ.Өсвөр насны хөвгүүн хайрыг хүсэх нь мэдээж,тэгвэл энэ ном түүнд хайр гэгчийг мэдрүүлдэг байлаа.Удалгүй их хатан ирж байна хэмээх сургаар Жунины нүүрэн дэхь инээмсэглэл алга болон номоо доош нь тавин зогсоход их хатан орж ирэх нь тэр.
Их хатан инээмсэглэн: миний хүүгийн хичээл сайн уу?
Жунин бөхийгөөд: тийм ээ их хатаан
Их хатан багш нь руу нь харан: Жунины хичээл ямар байна?
Багш нь бөхийн: Жунин ханхүү гоц ухаантай болохоор маш сайн байгаа
Их хатан инээн: ашгүй дээ гэж хэлээд эргэн Жунин ханхүүгийн өргөөнөөс гаран явлаа.Харин Жунин ханхүү хатаныг бөхийн гаргаад санаа алдсаар суудалдаа суулаа.Тэр үргэлж их хатныг харах тоолондоо зүрх нь түргэн түргэн цохилдог нь сонин.Уг нь Жунин ханхүүг өсгөсөн хүн бол түүний төрсөн ээж буюу бага хатан биш эх хатан юм шүү дээ.
Жунин эргэн тойрноо харан: бүгд гарч болно гэж хэлэхэд багш болоод Жунин ханхүүгийн дагуулууд гаран явлаа.Одоо л түүнд ном унших орчин бүрдэв. Гэнэт гадаа шуугилдаж эхлэх нь тэр.Жунин ханхүү номондоо улайран орж тэр шуугианыг сонссонгүй.Төд удалгүй шуугиан улам ихсэн халуу дүүгэж эхлэх нь тэр.Сая л нэг Жунин ханхүү ухаан орон эргэн тойрноо харан номын өрөөнөөс гарвал түүний өргөөн гал гарч байх нь тэр.Түүний нүдний өмнө дүрэлзэх тэр гал хэдхэн хормын дотор түүний хажууд ирсэн байлаа.Юу хийхээ үл мэдэх хүү дороо гацан зогсоход Жунин ханхүүгийн туслахуудын хувцасыг өмссөн нэгэн хүн ирэн: Жунин ханхүү бид гарах хэрэгтэй байна
Жунин сандран толгой дохиод: за гэж хэлэхэд өнөөх хүн Жунин ханхүүгийн бугуйнаас барин гүйж эхэллээ.Хэтэрхий цочирдсон Жунин ханхүү хаашаа ч гүйж байгаагаа мэдэх ухаан алга.Удалгүй сэрүүн татан чимээ аниргүй болоход Жунин ухаан орон дээш харвал ордноос гарсан байх нь тэр.
Жунин: ю.юу болоод-хэмээн үгээ хэлж дуусахын завдалгүй араас нь хэн нэгэн хүн алчуураар амыг нь даран ухаан алдуулах нь тэр.
Үргэжлэл бий...


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now