EP 18 "Би дахин гэрлэмээр байна"

4.9K 261 20
                                    

Ордны их хуралдаан болж Жүнмён,Жунин нар өөд өөдөөсөө харан сууцгааж байлаа.Гэхдээ тэдний хэн хэнд нь нэгнээ үзэн ядах,баярлах сэтгэл байсангүй.Хий хоосон зүйл өгүүлэх харц нэгнээ ширтэн сууна.

Хаан: ханхүү Жүнмёнд хэлэх зүйл байгаа гэсэн,юу юм?

Жүнмён Жуниныг удаан ширтэж байгаад: би дахин гэрлэмээр байна

Тэнд сууж буй хаан,хатад болоод тэр дундаа Жунин хамгийн ихээр цочирдсон байлаа.Анхны хатан,эхнэрээ алдаад удаагүй бас хэдэн сар өргөөнд бүгэн суусан тэрээр гарч ирээд ийм зүйл ярих нь хэн хүмүүсийн гайхшралыг төрүүлэх биз.Жунин Жүнмёныг цоо ширтсээр толгой дотроо Ара л биш шүү хэмээн өөрөө өөртөө шивнэж бас айж байсан хэдий ч тэрээр айдсаа гадагш гаргасангүй.

Их хатан: чи юу яриад байгаа юм? хэнтэй?

Жүнмён: Жунины үйлчлэгч

Дахин нэг цочирдол...бас өвдөлт.Жунин түүний юу төлөвлөөд байгааг мэдэхгүй гэхдээ хэрвээ гэрлэх бол юу болох бол гэсэн том айдсыг тээж байлаа.Бүгд хэсэг зуур чимээгүй болон хэн нэгний ярихыг хүлээж байв.

Чимээгүй байдлыг эвдэн Хаан: чи итгэлтэй байна уу?

Дахин нэг цочирдол,хэн ч хааныг ийм хариулт хэлнэ гэж бодоогүй юм.

Их хатан: Ким Жүнмён ханхүү юу яриад байгаа юм? тэр эмэгтэй хатан болоход дорд бас чиний эхнэрийг алсан алуурчин "уурлах"

Жүнмён: хэрвээ намайг тэр хүнтэй гэрлэхийг зөвшөөрөх юм бол...би хаан суудлыг Жунинд тавьж өгнө

Энэ магадгүй хамгийн том цочирдол болсон байх...хаан суудлыг нэгэн эмэгтэй хүнээр солих гэж үү? Жунины айдас биелэлээ олж байгаа мэт хүйтэн хөлс нь цувж,гар салганаж эхэллээ.

Их хатан: Ким Жүнмён "орилох" чи юу яриад байгаа юм?

Жүнмён рүү орилж хашгичаж байсан ч тэр Жуниныг цоо ширтэн бардам сууж байлаа.Гэтэл Жунин Жүнмёны нүднээс дальдчин,шүлсээ залгин доошоо харан Аратай уулзахыг хүсэж байлаа.Нэгнийг нь чадалтай болгож өнөө нэгнийг нь айдаст автуулж чадах хүн,мөн нэгнээ буулга авах зэвсэг бол Ара юм.

Хаан: би энэ талаар бодож үзэх болохоор та нар явж болно

Хааныг ийнхүү хэлэхэд тэнд сууж байсан хааны удмынхан босон Хаанд ёслоод гаран явлаа.

Жунин: Жүнмён ахаа уулзаж болох уу? "ээрэх"

Жүнмён толгой дохин Жуниныг дагуулсаар өргөөндөө ирэн ард албат,туслахуудаа гадна үлдээн Жүнмён ханхүүгийн өрөөнд ганцхан Жунин тэр хоёр сархад уун сууж байв.

~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now