Ep 10 "Жунин ханхүүгийн түүх2"

4.1K 265 3
                                    

Том модон байшинд өсвөр насны хүүгийн аймшигтайгаар орилох дуу байшинг нураах шахаж байлаа.Хэн ч гаднаас нь сонссон аймшигтай эсвэл өрөвдмөөр дуу хоолойг хэн ч сонсохгүй нь харамсалтай.Гагцхүү ямар нэг шингэн зүйл дуслах чимээ,орилоон хоёр л гарж байв.Том байшингийн том өрөөн голд Жунин ханхүү цусанд будагдан суух аж.Төрийн эсэргүй,урвагч нарыг шийтгэдэг тэр аймшигт хэрцгий зүйлсийг Жунин ханхүү юуны учир энд эдлэн сууна вэ?
Жунин арай ядан хоолой гаргасаар: б...би бол угсаа залгамжлах ханхүү "ханиалгах" та нар баригдах юм бол цаазаар авхуулах болно
?: Удахгүй чи энэ хорвоогоос явах учир энэ бидэнд хамаагүй
Суран бүсээр хүчтэй хэд хэл ороолгох төдийд л Жунины булбарай зөөлөн арьс дор нь зүсэгдэн цус урсаж байлаа.Аймшигтай өвдөлт...биеийнх нь тал талаас өвдөлт бүрхэн авч өвдөлтөөс өөр юу ч үл бодно.Улсын угсаа залгамжлах ханхүү ийм сул дорой байж болохгүй гэх Жүнхён ханхүүгийн хэлсэн үг толгойнд нь буун шүд зуун,нулимсаа гаргахгүй тэвчиж байлаа.
Жунин: хэн...хэн захиалсан юм? "амьсгаадах"
?: чамд хамаагүй зулбагасга минь!!
Энэ удаад суран бүс биш хурц том иртэй сэлмийг хоолойд нь тулгаж орхиллоо.
?: Чамайг алчихвал Жүнмён ханхүү угсаа залгамжлах болно гэх ганцхан өгүүлбэр Жунины олохыг хүссэн асуултын хариултыг хэлээд өгчих шиг боллоо.Тийм ээ,хэн юуны төлөө аймшигт зориггүйгээр угсаа залгамжлахыг оролдоно гэж? Харин одоо хариулт тэр хүний хэлсэн ганцхан өгүүлбэрт л оршиж байна.Жунин ганц нүдээ хөдөлгөхөөс ч хүртэл аймшигтай өвдөлт дагаж байхад өөрийн эрхгүй инээж орхиллоо.Тэр инээлтийн цаана асар их өвдөлт байсан ч Жунинд сонин биш байлаа.
Жунин: хэзээ ч Жүнмён ах хааны суудлыг авахгүй,би байгаа цагт гэж хэлээд цустай холилдох шүлсээ өнөөх хүний нүүр рүү нулимж орхих нь тэр.Хормын дотор л өнөөх хүний уур буцлан хүзүүнд нь тулгах сэлмээ татаж орхиход Жунин ханхүүгийн хүзүүг гүн биш ч артиерийн судсыг нь таслан цус гол горхи шиг хүзүү,биеийг нь даган урссаар газар дусласаар цусан далай болгож байлаа.Гэхдээ Жунин ханхүү чимээ анир гаргалгүй өнөөх залууг цоо ширтэн хэзээ нэг өдөр би таныг ална гэж их хатанд хэлээрэй гэж хэлээд ёжтой инээмсэглэл тодруулаад нүдээ аних нь тэр.
...
Амар тайван орчин...Жунин ханхүү удаанаар нүдээ нээн харвал тэрээр аль хэдийн ордонд ирэн бүр өрөөндөө хэвтэж байх ажээ.Юу болоод байгааг ч ойлгох ухаан түүнд одоохондоо байсангүй.Хэсэг нүдээ анивчин хэвтэн эцэст нь болсон бүх зүйлсийг санах төдийд л тэр өвдөлт дахин ирэх нь тэр.Жунины аймшигтай хоолойгоор орилох дуунд түүнийг асарч буй сувилагч,оточ нар сэргэн Жунин ханхүү рүү гүйн очиход Жунин ханхүү надаас хол бай,алчихна шүү гэх мэтийн үгс хэлэн оточ,сувилагч нарыг өөртөө огт ойртуулсангүй 2 долоо хоногийг барлаа.Гэхдээ одоо өөрчлөгдсөн зүйл юу ч алга,тайвшруулах эм,тан хэрэглэн унтуулсаны дараа л түүнийг эмчилж байлаа.
Нэгэн нартай гэгээлэг өглөө Жунин ханхүү нүдээ нээлээ.Гэхдээ Их хатанг харах хүртэл түүний хувьд өнөөх аймшигт өдрөөс хойших анхны сайхан өдөр байсан юм.
Их хатан: Жунин хүү минь! Ямар байна? чамд дэндүү их санаа зов лоо гэх ой гутам үгс,арай ядан урсгах нулимс...дэндүү аймшигтай юм.
Яагаад? Яагаад? би өөрийн төрсөн эхээсээ ч илүү танд хайртай байсан,гэтэл яагаад?...та намайг Жүнмён ахаас ч илүү анхаардаг байсан.Гэхдээ яагаад?
Гэх асуулт,өгүүлбэрийг Их хатанд хэлэхийг хүссэн ч яагаад ч юм амнаас нь цааш гарсангүй.Тэр одоо л ойлгосон,энэ хорвоо ямар хатуу болохыг,хааны суудал угсаа залгамжлах эрх мэдэл ямар чухал вэ гэдгийг тэр сая л ойлгосон юм.
...
Жунин: би яаж ордонд ирсэн юм?
Энэ Жунин ордонд ирсэнээс хойших галзуурал,орилоон биш хүн шиг ярисан удаа байлаа.
Туслах: ордны цэргүүд таныг ухаан алдсан байхад тань олсон
Жунин: ө...өнөөх х.хүмүүс яасан? "хоолой нь чичрэх"
Тэр одоо л өөрийгөө захирч,бодит байдалтай эвлэрсэн бололтой.
Туслах доош харан: зугтчихсан гэхдээ дараа нь тэднийг олсон ч...аль хэдийн үхсэн байсан
Жунин: хаан юу гэж байна?
Туслах:...гэмт хэрэгтэнүүд үхсэн учир тэдний цаана байгаа хүнийг олох боломжгүй гэсэн дүгнэлт гарч энэ хэргийг хэрэгсгүй болгохоор шийдсэн
Ингэхэд л Жунин анх удаа ордныг,хаан суудал,эрх мэдлийг үзэн ядаж байсан юм.Дэндүү шударга бус юм.Энэ явдлаа хойш Жунин ханхүү сэтгэцийн өөрчлөлттэй болон угсаа залгамжлах ханхүү цаашлаад хаан суудлыг,энэ эх орныг захирч чадахгүй гэсэн дүгнэлт гаран Жүнмён ханхүү угсаа залгамжлах ханхүү болсон юм.
Би хэзээ нэг өдөр хаан суудлыг эргүүлэн авах болно.
Жунин ханхүү өнгөрсөн түүх төгсөв.


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now