Бонус "Хэзээ ч явуулахгүй байж мэднэ"

4.2K 283 3
                                    

Жунин: чи хэн бэ?
Би сая буруу сонссон уу? Намайг танихгүй байна гэж үү? Бурхан минь юу болоод байна аа? Том нүдлэн түүнийг ширтэж байхад хэн нэгэн хажуугаас орж ирэн гарнаас нь барих нь тэр.Цочирдсон би толгойгоо зөөлөн эргүүлэн харахад...итгэмээргүй юм.Энэ юу вэ? Миний гарнаас барин хажууд зогсох энэ хүн Жунин ханхүү байна.Тэгвэл энэ хүн?
Тэр залуу инээмсэглээд: Жунинаа?
Жунины зангирсан хөмсөг сая нэг тэнийж: И Тэмин?
Тэмин? Тэмин гэж хэн юм бэ? Бас энэ хоёр дэндүү адилхан юм? Яаж?
...
Сая л нэг тэр хүмүүсийн учрыг ойлголлоо.Энэ ордон үнэхээр учир битүүлэг бас ээдрээтэй юм.И Тэмин бол ордны том түшмэдийн нэгнийх нь хүүхэд бас Жунин ханхүүгийн багийн найз.Гэхдээ яагаад ийм адилхан гэдгийг би ойлгосонгүй.Яг одоо тэд сархад шимэн инээлдэх бөгөөд би тэднийг харан буланд сууж байлаа.Би өмнө нь Жунин ханхүүг ингэж инээж байхыг харж байгаагүй юм байна.Дэндүү жаргалтай байгаа бололтой.Ашгүй дээ нэг оройг ч болов тайван жаргалтай өнгөрөөж байгаад.Тэр үргэлж айдастай эсвэл хар дарж хонодог.Хэрвээ би чаддаг бол ердөө доод гаралтай боол биш байсан бол чамд аз жаргал өгөх байсан юм.Даанч тийм биш нь харамсалтай.Тэднийг хэдэн цаг ширтсэн юм бүү мэд нэг л мэдэхэд Жунин ханхүү үл ялиг согтсон бололтой унтахаар хэвтлээ.Тэмин ноён юу ч хэлэлгүй гаран явж би тушаал ёсоор Жунин ханхүүгийн хажууд суун цээжин дээр нь зөөлөн товшиод амандаа дуу аяллаа.Би орой бүр түүнийг ингэж унтуулдаг юм.Дахиад л тэр хөмсөг зангидаад хөлс цувж эхэллээ.Алчуур аван духаар нь цувах хөлсийг нь арчиад хөнжилийг нь сайн гэгч нь нөмрүүлээд өрөөнөөс гаран явлаа.Жунинд санаа зовон удаанаар алхаж байхад зарц нарын өргөөний үүдэнд хэн нэгэн зогсож байгааг харлаа.Гадаа аль хэдийн харанхуй болсон болохоор царай нь харагдсангүй.Бага багаар дөхсөөр очвол Тэмин ноёнтон зогсож байх нь тэр.
Тэмин: надад чамаас гуйх зүйл байна?
Би гайхсаар: за?
Тэмин: Жуниныг сайн асраарай!
Би: юу?...надад Жунин ханхүүгийн талаар хэлж өгч болох уу?
Тэмин хэсэг бодож байгаад: Жунин өрөвдөлтэй хүн...
...
Би: Жунин ханхүү өглөөний мэнд! "инээмсэглэх"
Жунин нүдээ нухалсаар босон: чамд ч бас
Өчигдөр сонссон тэр Жунины түүх одоо ч сэтгэлийг минь өвтгөж байна.Танд ийм түүх байсан гэдгийг би мэдсэнгүй.Ким Жунин...
Жунин ханхүү нүүрээ угааж дууссаных нь дараа би зөөлөн алчуураар нүүрийг арчин суухдаа өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс тороод эхлэх нь тэр.Жунин ханхүүд харуулахгүй гэсэндээ нүдээ хэд хэд цавчихад нулимс цааш явах биш нүднээс гаран урсах нь тэр.
Жунин ханхүү намайг харан гайхсаар: яасан бэ Ара?
Гэнэт гар урагш яван Жунин ханхүүгийн хүзүүгээр ороон тэвэрч авлаа.
Би түүнийг тэвэрсээр: одооноос би үргэлж хамт байя! Юу ч болсон хажуунаас чинь холдохгүй амлая! "уйлах"
Жунин ханхүү зүгээр л хөшин суух бөгөөд удалгүй гэнэт гар нь миний бэлхүүсээр ороох нь тэр.Одоо надад ямар байдалтай байх нь хамаагүй зүгээр л Жуниныг тайвшруулмаар байна.
Жунин: дахиад сайн бодоод үз! Эсвэл би чамайг хэзээ ч...явуулахгүй байж мэднэ


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now