Ep 14 "Надад итгээд хамт байхад л болно"

3.9K 242 2
                                    

?: Би захиалсан юм хэмээх нэгэн залуугийн орилох дуунд тэнд зогсож буй бүх хүмүүс аниргүйд автаж зарим нэг нь уулга алдах нь тодхон сонсогдлоо.Ара арай ядан амьсгалан тэр орилсон хүн хэн болохыг гайхаж харах ч шаардлага ч байсангүй.Шүлсээ залгин гараа атган суухдаа Жунин ханхүү гэдгийг тархи нь хүлээн зөвшөөрч байхад зүрх нь сэтгэл чимээгүйхэн биш хэмээн залбирч байлаа.
Хаан: Ким Жунин!
Жунин ханхүү шийдэмгий гэгч нь урагшаа алхан хааны өмнө очин толгой бөхийсөөр: Гүнж Хёориг би алахыг боол Арадаа тушаасан,би хэргээ хүлээж байна
Ара арай ядан толгойгоо өргөн харвал нулимстай бүрэлзэн харагдах нүдэнд нь Жунин тодхон харагдаж байлаа.
Жунин хойшоо эргэн Ара руу харвал тэрээр удаанаар толгойгоо сэгсэрч байв.Гэсэн ч Жунин түүнийг эсэргүйцэх мэт инээмсэглэх нь тэр.
Хаан: Жунин ханхүүг аваад яв!
...
Хүйтэн жавартай өвлийн орой өрөвдөлтэйгээр нас барсан И Хёори гүнжийн эцэг бол И Намсон жанжин хааны өргөөний үүдэнд өөрийн талын хүмүүс болон түшмэдийн хамтаар сөгдөн мөргөх ажээ.
Намсан жанжин: хаантаан,гүнжийг алсан алчуур болоод Жунин ханхүүг шийтгэж хайрла! "орилох"
Эцэг хүний хувьд ганц охиноо хэн нэгний гарт алдах нь түүний хувьд хүнд цохилт биз ээ...гэхдээ хэдий хаан ч гэсэн төрсөн хүүгээ шийтгэх зориг хаанд байсангүй.Улс орноо хамгаална хэмээж ард түмний хэн нэгэн үхэх аваас алуурчинг барьж шийтгэнэ тэр тусмаа хаан удмыг алсан хэн нэгэн улсын эсэргүй болно хэмээж зарлиг гаргаж байсан удаатай харин өөрийн удмаа ингээд алдахыг хүссэнгүй.
Хаан: би яах ёстой вэ?
Бага хатан: хаантан минь,өөрийн мах цусны тасархайгаа бодож өршөөж хайрла! "уйлах"
Их хатан: хаантаан та улс орноо хамгаална гэж тангараг өргөөгүй билүү?
Бага хатан их хатан руу харан: Их хатан,Жунин ханхүүг минь өршөөж хайрла! Тэр минь сэтгэцийн өөрчлөлтэй шүү дээ
Ии хатан: сэтгэцийн өөрчлөлтэй хүн хаан удамд байвал аюултай биш үү?
Хаан: гарцгааж болно...
Хааны өргөөнд хаан яах аа бодож суух бол И жанжин хаанаас зогсолтгүй Жунин ханхүүг шийтгэж өгөхийг гуйж суух үеэр Жунин ханхүү,Ара хоёр ордны шоронд хоёр өөр торонд хоорондоо ширтэлцэн суух ажээ.
Ара тороо налан Жуниныг ширтсээр: яагаад тэгсэн юм?
Жунин Араг ширтсээр: чи үргэлж надтай байна гэсэн биз дээ? "инээх"
Ара шүлсээ залгин: энэ хэрэг том хэрэг...ойлгож байна уу? тоглож байх цаг биш!! "уурлах"
Жунины царай нь бараан: чи миний дэргэд байж хамгаална гэж хэлэхдээ тоглож байсан юм уу?
Ара гэнэт гайхан хэлсэн үгээ дахин бодож үзсээр: ү.үгүй ээ үгүй
Жунин инээмсэглэн: тэгвэл тэгээ л болоо надад итгээд хамт байхад л болно,ийм газар хэлэхийг хүсээгүй юм сан гэхдээ...би чамд хайртай Ара
Ара тэрхэн агшинд хөшиж орхисон юм.Энэ үгийг сонсоод Жүнмён ханхүү орж ирэн ирлээ.Тэр хүнээс тийм сонсоод айж байсан гэтэл Жунин ханхүүгээс сонсохдоо дотор нь орших бяцхан зүрх нь догдлон энд тэндгүй үл ялиг өвдөх шархууд эдгэх шиг л болох нь тэр.
Жунин ичсэн бололтой доош харан: чамайг надад хайргүй-
Ара яриаг нь таслан: би танд хайртай Жунин ханхүү
Жунин сонссон зүйлдээ итгэж ядан удаанаар дээш харахдаа инээмсэглэн гэрэлтэх хайртай эмэгтэйгээ харлаа.Энэ 20 жилийн турш маш их зовлон үзсэн түүний хувьд энэ 3 хан үг хязгааргүй их аз жаргал,догдлолыг өгнө гэж яахан мэдэх билээ.Ара удаанаар босон торныхоо нөгөө талд очин бүдүүн моднуудын хооронд дахь том завсруудын дундуур гараа сунган сарвайхад Жунин ханхүү цус болсон гарыг нь барин авлаа.
Жунин: энэ ертөнцийн төгсгөл ирлээ ч чиний инээмсэглэж буй төрхөнд итгэх болно гэж би тэр мөчид шийдсэн...ирээдүйд юу ч тохиолдсон ингээд чиний гарнаас атгасан хэвээр байна гэж хэлэн гарнаас нь үл ялиг чангаар атган инээмсэглэхэд Ара аймшигтайгаар өвдөж байсан ч яаж шийтгүүлж байсан ч энэ л хүн дэргэд нь байвал болоо хэмээн бодож байв.
Маргааш өглөө нь болж Жунин ханхүү,Ара нар хааны өмнө өвдөглөн сууж байлаа.
Түшмэд: хааны зарлиг...Гүнж И Хёоригийн алуурчин Ара мөн түүнийг тушаасан Ким Жунин нарыг холын хол хугацаагүйгээр цөлсүгэй!
Бага хатан шууд л Жунины зүг гүйн очин хацрыг нь барин: Жунинаа худлаа гэж хэл л дээ,ээждээ хэлээч дээ
Жунин бага хатан рүү харан: уучлаарай ээжээ
Бага хатан: Жунинаа "уйлах"
Бага хатны хоёр талаас нь хамгаалагчид татан авахтай зэрэгцэн Ара..Жуниныг ч бас хүлэн аван явлаа.Ард нь бага хатан уйлсаар үлдэх бол Хаан нүдээ анин үлдлээ.Бүх зүйл бэлэн болон хөдлөх гэхэд хэн нэгэн орилон харвал Жүнмён ханхүү байлаа.Тэрээр шууд л Арагийн өмнө ирэн: Ара уучлаарай...чиний бодож байгаа биш шүү! би чамд хайртай энийг л ойлгоорой! гуйя? би чамайг хүлээнэ ээ хэзээ нэгэн цагт бүх зүйлс тайлагдана
?: авж явахгүй юу хийгээд байгаа юм? гэх Их хатны хоолойгоор цэргүүд Жуниныг торонд хийж Арагийн уяанаас барин явах нь тэр.
Их хатан: Ким Жүнмён! Чи галзуураа юу?
...
Жунин ханхүү,Ара нар аль хэдийн замынхаа талд оржээ.Жунин ханхүү учраас торонд суун явах бол Ара өчүүхэн амьтай боол төдий учир нүцгэн хөлөөрөө алхан явах ажээ.Жунин Араг харан сэтгэл нь шархлаж байв,тэр одоо ханхүү биш зүгээр л нэг улсын урвагч,гүнжийн алуурчин учир хэн ч түүнийг үгийг сонсож дагахгүй учиргүй билээ.Тийм болохоор яаж ч чадахгүй Араг ширтэн санаа зовж байв.
Ара Жунин руу харан инээмсэглээд: би зүгээр ээ "амаа хөдөлгөх"


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now