Ep 16 "Надад амла"

4.4K 249 5
                                    

Чанёол: яа Сэүн би чамайг барих юм бол ална даа "орилох"

Сэүн: хён та өөрөө л эхэлж өчигдөр унтаж байхад ус асгаа биз дээ

Кёнсүү: яа та хоёр чимээгүй бай ханхүү,Ара хоёр унтаж байгаа "шүд зуун хэлэх" бас битгий жоохон хүүхдүүд шиг нэгэн дээрээ ус асгаад бай

Чанёол,Сэүн нар доороо зогсон: за Кёнсүү

Жунин,Ара нар тэдний орилолдон хэрэлдэх дуугаар доороо хөрвөөсөөр Жунин эхэнд нүдээ нээлээ.Тэрээр хамгийн түрүүнд бэлхүүсээр нь тэврэн энгэрт наалдан зөөлөн амьсгалсаар унтах хайртай бүсгүйгээ харлаа.Жунины хувьд энэ л түүний хамгийн жаргалтай мөч...хүйтэн атаа жөтөө хорсолоор дүүрэн аймшигтай ордоноос илүү ядуу мэт боловч энэ л газар түүний хувьд диваажин юм.Нүүрэндээ инээмсэглэл тодруулан хайртай бүсгүйгийнхээ үсийг илэн үе үе үнсэн хэвтэж байхад Ара удаанаар нүдээ нээн Жуниныг олж харлаа.

Жунин: сайхан амарсан уу?

Ара: үргэлж "инээмсэглэх"

Нойрмоглон анилдан хүчээр нээн Жуниныг харах тэр нүд өхөөрдөм харагдана.Жунин өхөөрдөн уруул дээр нь үнсэхдээ дотор нь хэдэн мянган эрвээхэй нисэлдэн,түүний амьсгалах ч аргагүй болгож байв.Ара ч бас адилхан мэдэрдэг хэн хүнээс илүү энэ л түүнийг хайрлаж,хамгаас жаргалтай болгодогийг тэр зүрх сэтгэлээсээ мэдэрдэг,мөн хариуд нь хайраа бас бие,зүрх сэтгэлээ түүнд зориулдаг юм.

Жунин: одоо ч хүүхэдтэй болохгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ара түүн рүү цоо ширтсээр: битгий дахиж хэрүүл үүсгэх гээд бай,миний хариулт одоо ч үгүй

Жунин түүнийг тэврэн нуруугаар нь илээд: зүгээр ээ,бидний амьдрал зүгээр болно харин чи надад байхад л хангалттай

Ара толгой дохин чимээгүй боллоо.Тэр өөр юу хэлнэ гэж? тэр үнэндээ ордон руу очихыг хүсэхгүй байгаа,дахиж тэр амьдын тамд очихгүй хүсэхгүй байгаа.Хар дарсан зүүд шиг тэр аймшигт өдрүүд,аймшигт өвчин одоо ч тархинд хадгалагдан үлдсэн байв.Тэд хэсэг зуур тэврэлдэн хэвтээд босон хувцасаа өмсөн Ара эхлээд нүүр гараа угаагаад Жунинд нүүр гараа угаах ус бэлдэн авчирлаа.Жунин энэ зэлүүд газар ч гэсэн хааны удмын хүн шүү дээ.Харин Ара бол түүний хайрт бас үйлчлэгч нь.Ара түүнд ус авчирч өгөн дараагаар нь нүүрийг нь зөөлхөн алчуураар арчиад уруул дээр нь үнсэх нь тэр.

Ара: вуа яагаад ийм хайр татам юм бэ?

Жунин дахин уруул дээр нь үнсээд: чамайг хайрладаг болохоор

~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now