Ep 11 "Тийм ээ,хайртай"

4.6K 260 6
                                    

Халуун байна...хацар халуу дүүгээд,зүрх түргэн түргэн цохилоод байна.
Шүлсээ залгин год хийтэл залгин өөр тийш харан нүдээ цавчин суух Араг Жунин ширтэн сууж байлаа.Хажуунаас нүд цавчилгүй ширтэн суухад Ара биеэ барин дэндүү ичих ажээ.
Ара: х.хан...хүү битгий н.намайг ширтээд бай!
Жунин ёжтой инээмсэглээд: эгдүүтэй юм аа улайхаараа
Энэ үг Араг улам л улайлгаж орхилоо.Тэр яг одоо юу хийхээ мэдсэнгүй,Ара Жунин ханхүүгийн гарыг арчиж дуусаад тос аван тослох гэхэд Жунин гэнэт гарнаас нь барин авах нь тэр.
Ара: х.ханхүү? "дуу нь намсах"
Жунины нэг гаранд л бараг Арагийн 2 гар багтаж байв.Магадгүй Арагийн бүх зүйл жижигхэн болохоор Жунины хайрыг татдаг байх.Жунин ширээн дээрх тосноос аван Арагийн гарыг тослож эхлэх нь тэр.
Ара гайхан нүд нь томорсоор гараа татаж авах гэхэд Жунин илүү чанга барин өрөө рүүгээ татсаар түрхэж байлаа.Ара юу гэхээ мэдэхгүй,чангаас чанга атгах атгалтаас нь зугтан татах эсэхдээ ч эргэлзэн юу хийхээ ч мэдэхгүй суух бол Жунин гарыг нь томолсоор томоо гэгч нь мишээн сууж байлаа.Ара Жуниныг тэврэн үүрд дэргэд нь байя гэж хэлсэн өдрөөс хойш Ара Жуниныг харах тоолондоо бараг ярьчиж чадахгүй хэтэрхий сандарсандаа амьсгаагаа түгждэг болчихсон юм.Удалгүй Жунин гарыг нь тослож дуусаад Ара руу харан инээмсэглээд: явцгаая!
Ара ичин доошоо харан Жунинд хаалга онгойлгож өгөн тэд Жунины дагуул хамгаалагч нартай хааны өргөөний зүг явлаа.Сар бүрийн энэ өдөр хааны удмынхан хоол иддэг заншилтай билээ.Гэхдээ ямар нэгэн баярт үйл явдал биш зүгээр л хамтдаа идэх явдал юм.Тэд хааны өргөө рүү явсаар ирэхэд хааны өргөөний голд томоос том ширээнд элдэв бусын хоол,унд байх бөгөөд тэр том ширээг тойроод хааны удмынхан суух ажээ.Жунин явсаар Жүнмён ханхүү мөн Минсок ноёнтоны голын суудалд суун Ара ард нь очин доош харан зогслоо.Гэхдээ тэр хэдий доош харж байсан ч Жүнмён ханхүү бас Минсок ноёнтон Араг ширтэж байгааг мэдрэгдэж байлаа.Гэхдээ тэр Жунин ханхүүд уйлж,сандарсан шиг хэзээ ч тэгэж сандраагүй юм.
Их хатан: манай Жунин улам л царайлаг болоод байх чинь "инээмсэглэх"
Жунин ёжтой инээмсэглэл гаргаад: хаан болохгүйгээс хойш энэ царай хэнд хэрэгтэй гэж,хэн нэгнээс болж угсаа залгамжлах суудлаа алдсан юм чинь
Бага хатан: Ким Жунин,энэ чинь юу гэсэн үг юм?
Жунин бага хатан руу хараад: юу ч биш дээ "юу ч болоогүй юм шиг царайлах"
Яг энэ мөчид Арагийн дотор шархиран Жуниныг бодох төдийд л нулимс нь цийлэгнээд ирлээ.Ара тэр түүхийг Тэминээс сонсоход аймшигтай байсан,зүгээр л сонсож байгаа атлаа тэр аймшигт өвчингүүд бүх биеийг нь ороох болж нүднийх нь өмнө хар дарсан зүүд болж хувирсан.
Эрх мэдэл,эд баялаг хэнд хэрэгтэй юм бэ? Яагаад тэр зүйлийн төлөө хэн нэгний амийг нь авахаас буцахгүй байгаа юм бол? Аймшигтай юм...
Одоо ч эдгээр асуулт Арагийн толгой эргэлдэж байлаа.Тэр амьдрал ямар байдгийг,эрх мэдэл,эд баялаг сайхан амьдралын түлхүүр гэдгийг тэр мэдэхгүй.Хүчирхийлэл,шунал,аллага,ялагдал,садар самуун,хээл хахууль ертөнцийг ноёлдог.Амьд яваа цагт эдгээр зүйлсдээ тулгарах нь гарцаагүй...
Жунин ханхүү хааны өргөөнөөс гаран номын өргөө рүүгээ явлаа.Жунин ханхүүгийн номын өргөө...тэр аймшигт явдлын эхлэл тавигдсан газар,хамгийн сүүлд 5 жилийн өмнө орж ирж билээ.Тэрнээс хойш хэзээ ч дахин энэ өргөөнд морилоогүй юм.Жунин хаалгийг хэсэг ширтэж байгаад эргэн Ара руу харвал Ара түүний өрөвдөлтэй харцаар ширтэх ажээ.
Жунин: бүгд явж болно!
Жунины хэлсэн бүгд мэндлэн бөхийгөөд яван Ара ч бас бөхийгөөд явах гэхэд Жунин гарнаас нь атган авлаа.
Жунин: чи явахгүй ээ гэж хэлэн инээмсэглээд гарнаас нь атган гараа улам чангалан хаалгийг түлхэн дотогш орлоо.Дотор 5 жилийн өмнө орхисон тэр л хэвээр...гагцхүү аймшигт хар дарсан зүүдийг одоо ч Жунинд сануулах нь аймшигтай.Өрөөний голд орших том ширээний ард завилан суухад Ара гайхсан байртай харан зогсож байлаа.
Жунин гарнаас хөтлөх гараа татан: яасан бэ? суу л даа
Ара гайхсан хэвээр хажууд нь суухад Жунин одоо ч түүний гарыг тавилгүй улам чанга атгах ажээ.Жунин гүнзгий амьсгаа аваад My beautiful slave номоо үргэлж нуудаг байсан тэр шургуулга руу гар сунгасаар татаж үзвэл яг л тэр газартаа тоосонд дарагдан хэвтэж байлаа.Бүхэл өдөржин ухаан санаагаа алдсан мэт өнөөх номыг ширтэн уншиж байхад Ара одоог хүртэл Жунин яагаад Арагийн гарыг тавихгүй байгаад гайхан дотроо элдэв янзын бодол тээж байлаа.Гэнэт ямар нэгэн зүйл налах шиг болон Жунины анхаарлыг сарниулж орхилоо.Номноосоо салан хажуу тийш харвал Ара мөрийг нь налан унтаж байх нь тэр.Жунин дулаахан гэгч нь инээмсэглээд Арагийн гарыг атгах гар руугаа харан: би чамайг хэзээ ч явуулахгүй гэж хэлсэн биз дээ "шивнэх"
...
Гүнж: Жүнмён?
Жүнмён гүн бодолд дарагдан өөрийн эрхгүй инээмсэглэн суухад түүний эхнэр буюу гүнж түүнийг дуудлаа.Гэхдээ Жүнмён огт анзаарсангүй.
Гүнж: Ким Жүнмён? "хоолой өндөрсөх"
Жүнмён л сая л ухаан орон: юу? "гүнж рүү харах"
Гүнж: чи яачихсан юм?
Жүнмён: яасан гэж?
Гүнж: тэнэг гүнж шиг инээгээд эсвэл бодолд ороод суучих нь эсвэл гэнэт л алга болчих нь "уурлах"
Жүнмён хариулалгүй өөр тийшээ харлаа.
Гүнж: ганц л зүйл асууя!...надад хайртай юу?
Жүнмён түүн рүү хэсэг харж суугаад: тийм ээ,хайртай


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now