Ep 5 "Чи Жүнмён ахад сайн уу?"

5.4K 302 8
                                    

Арагийн нуруугаар халуун бас зөөлөн зүйл мэдрэгдэн танил цэцэгний үнэр хамар цоргим үнэртэж байлаа.Үл ялиг хөдлөхдөө тэрээр аль хэдийн ухаан нь орсон хэдий ч нүдээ нээхээс эмээж байлаа.Хамгийн сүүлд харсан тэр зүйлийг тэр одоо ч санаж байв.Тийм ч болохоор нүдээ нээвэл юу хүлээж байгаа бол гэж айх биш харин ч цэцэгний үнэрт согтон тайвшрах шиг.Удаанаар нүдээ нээвэл хамгийн түрүүнд дээдэс язгууртан хүмүүс хэрэглэдэг орны тааз харагдах нь тэр.Хэсэгтээ юу болоод байгаа яагаад энд хэвтэж байгаа ялангуяа хэний орон дээр хэвтэж байгаа нь чухал байлаа.Шүлсээ залгиад зоригоо чангалан дээш өндийн эргэн тойрноо харвал гадаа аль хэдийн гэгээ орсон байх ажээ.Гэнэт танил хэн нэгний хоолой угтах нь тэр.Энэ бол Арагийн эзэн ханхүү Жунин...Тэрээр цай барисаар зогсож байлаа.
Ара орноосоо босон зогсоод: ханхүү "бөхийх"
Жунин: зүгээр дээ ёсорхох хэрэггүй "инээмсэглэх"
Ара бас л цочирдож орхилоо.Жунин үргэлж л хүйтэн царай эсвэл ёжтой инээмсэглэл тодруулж явдаг.Одоо байгаа энэ инээмсэглэл энгийн нэгэн Ким Жунин гэх залуугийн дүр төрх үү?
Ара Жунин руу харан: би яаж-
Жунин: би гадаа салхилахаар явьж байхад гадаа байсан тэгээд ухаан алдчихсан
Ара одоо л тайвшрахтайгаа болон гүнзгий амьсгаа авлаа.Жунины дэргэд магадгүй ханхүүгийн дэргэд байгаа болохоор илүү аюулгүй гэж мэдэрч байв.Жунин цайг ширээн дээр тавихад нь Ара түрүүлж хөдлөн: би хийгээд өгъе!
Жунин инээмсэглэн: хэрэггүй ээ зүгээр
Ара дуугүй л үгэнд нь орон чимээгүй зогсох бол Жунин өөртөө болоод өөр нэг аяганд цай хийх нь тэр.Мэдээж тэр аяга цайны эзэн Ара,гэхдээ тэр яахан мэдэх билээ.
Жунин: суугаач! "сандал руу заах" бас энийг уу
Ара бас л гайхширч орхиллоо.Боол,эзэн хоёр нүүр нүүрээ харан суух ёсгүй.Гэхдээ энэ үг эзнийх нь амнаас гарсан учир Ара үг дуугүй л суун цайнаас барин балгаллаа.Чихэр эсвэл давстай гэмээр зөөлөн эсвэл гашуун амт.Ара энэ амьдралынхаа туршид ийм зүйл ууж үзээгүй,энэ дахин давтагдашгүй амт эхнийх бас магадгүй эцсийн байх.
Ара: үнэхээр амттай юм аа "инээмсэглэх"
Жунин: сараана цэцгийн ханд...тайвшруулдаг юм,чи их сандарч бас айсан харагдаж байсан
Ара доош харан: аан н.нөгөө
Өчигдөр шөнө харсан тэр дүр зураг одоо ч нүдэнд нь харагдаж дотор нь айдасыг бий болгож байсан ч ямар нэгэн далд хүч түүний амыг таглах мэт тэр дүр зургийн талаар амнаас нь ямар ч авиа гарсангүй.Ара битүүхэндээ хэлэх хүсэл ч мөн байсангүй.Их сайдын үхэл энэ ордонд маш том цохилт болно,магад Ара ч хэрэгт орж болох учир дуугүй байсан нь хавьгүй өлзийтэй байх гэж бодсоор хуурамч инээмсэглэн сууна.
Жунин: нэг зүйл асууж болох уу?
Ара: мэдээж ханхүү
Жунин: Жүнмён ахад сайн юм уу?
Арагийн нүд нь томрон: айн?
Жунин: хариулах хэрэггүй ээ,би хариултаа авчих шиг боллоо гэж хэлэн дулаахан инээмсэглэл тодруулсаар босон явах нь тэр.Хаан хатан нарт өглөөний айлчлал хийхээр тэд Жунины өргөөнөөс гаран хааны өргөө рүү явж байхад хөл үймээн их байх нь тэр.Мөн Жунин хааны өргөө рүү орох гэхэд хэдэн цэргүүд түүний замыг хааж орхилоо.
Жунин ханхүүгийн түшмэд: яаж байгаа юм? Ханхүү байгааг харахгүй байна уу?
Цэрэг: уучлаарай гэхдээ оруулж болохгүй гэсэн хааны зарлиг буусан
Түшмэд: Жунин ханхүүг хүртэл үү?
Цэрэг: тийм ээ "бөхийх"
Жунин: юу болоод байгаа юм?
Цэрэг: их сайд алуулсан учир түүний хэргийг ярилцаж байгаа
Хааны өргөөний хаалган дээр байх Жүнмён ханхүүгийн үйлчлэгчийг харан: Жүнмён?
Цэрэг: дотор байгаа
Жунин нүдээ анин доош толгой бөхийсөөр гараа зангидаж байхыг Ара харах нь тэр.Хэсэг хугацааны дараа Жунин нөгөө л хүйтэн царайгаа гарган эргэн явах нь тэр.Ара чимээгүйхэн араас нь даган явж байхад гэнэт Жунин ханхүү булан тойрон гүйн алга болох нь тэр.Түшмэд Ара хоёр сандралдан тэдэнтэй цуг явах цэргүүд араас нь гүйх нь тэр.Жунин ханхүүгийн тарисан хэргүүдээс болж Хаан Жунин ханхүүгийн араас маш олон цэргүүд болоод түшмэд даган явах зарлиг буулгасан юм.Ара мөн адил сандран ийш тийш харан гүйхдээ Жунин ханхүү ордны дайны нууц хаалгаар гаран явахыг харан араас нь гүйх нь тэр.Ара хаалганы хажууд очиход хаалган дээр зогсож байдаг хамгаалагчид бүгд газар ухаан алдан унасан байлаа.Ара тоолгүй дээгүүр нь харайн гараад хаалгаар гарахад нүд нь томрох нь тэр.Маш том өндөр том сүрлэг ногоон моднууд угтах нь тэр.Навч,үндэснүүд нь битүү сагсгар ургаж нарны туяаг ч хааж орхижээ.Үл ялиг харанхуй оргиж байсан ч Арад үнэхээр онцгой үгээр хэлэхийн аргагүй тийм нэг онцгой мэдрэмжийг өгч байсан юм.Эргэн тойрноо харж байгаад хүн явсан жим харагдах нь тэр.Ара хаашаа явахаа үл мэдэх учир зүгээр л өнөөх жимийг даган явлаа.Тийм ч урт цаг,удаан зам явалгүй нарны гэрэл харагдан замд тааралдах модны мөчирыг холдуулсаар ойртон ирвэл тэр том шигүү ой дотор ганцхан тэр газар л нарны гэрэл тодоос том тусаж байсан юм.Үүнээс цааш явах зам бас Арад явах шаардлага байсангүй.Учир нь тэр нарны гэрэл дор Жунин ханхүү нүдээ анин хэвтэж байлаа.Ара чимээгүй гаргалгүй зөөлөн зөөлөн алхсаар хажууд нь ирэн зогсон тэнгэр рүү харахад тэнгэр цэлмэг байв.Магадгүй энэ л байгалийн үзэсгэлэн,гайхамшиг гэгч нь байх.Ара ч мөн адил нүдээ анин шувуудын жиргэх дуу,сэвэлзэх салхи,салхи навчны хорших дууг сонсон зогсох ажээ.Хэр хугацаа өнгөрсөнийг мэдэхгүй ч Ара нүдээ нээхэд Жунин одоо ч унтаж байлаа.Гэнэт маш олон шувууд нисэхэд Ара цочин хойш урхан газар унасан модны мөчир дээр гишгиж орхилоо.Гэнэт Жунин босож ирэн Арагийн хажуугаар нэгэн зүйл өнгөрөх нь тэр.Ара гайхан эргэн харвал Арагийн ард талын модон дээр хутга зоогдсон байлаа.Арагийн нүдэнд айдас тодорсоор Жунин руу харвал тэрээр хөмсөг зангидан суух аж.
Жунин: уучлаарай чамайг байна гэж мэдсэнгүй,намайг дагасан юм уу?
Ара: н.нөгөө...тийм ээ
Жунин санаа алдан эргэн хэвтлээ.Хэсэг хугацаанд хэн ч юу ч үл дуугарна.
Жунин гэнэт: би их өрөвдөлтэй байна уу?
Ара: юу? "гайхах"
Жунин: хаан аав их хатанд хайртай харин би гологдмол бага хатны хүү...би хэзээ ч төрсөн хүү нь ханхүү гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй...би гологдмол хүн
Ара: үгүй ханхүү та гологдмол биш ээ
Арагийн хэлсэн үгээр тэдний харилцан яриа дуусаж дахиж үг солилцсонгүй.Жунин газар хэвтэн,Ара хажууд нь суусаар нар жаргах нь тэр.Харанхуй ойд нар тусахаа болин улам л харанхуй болсон байх ажээ.
Жунин удаанаар дээш өнгийн нүдээ нухлан эргэн тойрноо харан босоод: явцгаая гэж хэлэн модонд зоогдсон хутгаа аваад Арагийн орж ирсэн газрын эсрэг зүгт явж эхэллээ.Ара гайхан дагаж явахдаа асуухыг хүссэн ч асууж зүрхэлсэнгүй.Удаан явсангүй тэд хот руу орж ирэх нь тэр.Гэтэл хотод хөл үймээн их бас утаа үнэртэж байв.Юу болоод байгааг ч ойлгож амжаагүй байхад ордны зүүн урд хэсэг гал тогоо байрлах хэсэгт гал гарч байлаа.Жунин тэрхүү галыг ширтэж байгаад гэнэт аймшигтай гэгч нь инээж эхлэх нь тэр.Яг л галзуурсан хүн шиг инээх тэр инээлт Арагийн дотрыг уран ар нуруугаар нь хүйт дааж орхилоо.
Ара: х.ханхүү
Жунин Ара руу харан илүү ихээр инээн: гал...дотор нь орвол хэр өвдөх бол? Орж үзмээр байна уу? надтай?


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now