Ep 7 "Энэ үнэр?"

4.7K 292 5
                                    

?: Их дотно харагдаж байх чинь
Хэн нэгний хоолой гарах дуугаар Ара сандран арагш ухран холдоод хажуу тийш харвал урьд өмнө нь харагдаж байгаагүй залуу зогсож байх нь тэр.Тэр залуугийн өмссөн хувцас,биеэ авч явж буй байдлаас нь харахад язгууртан удмын хүн гэдэг нь илт мэдэгдэж байлаа.
Жүнмён: Минсокаа?
Минсок инээмсэглэн тэдэн рүү дөхөн ирээд: сайн сууж байсан уу?
Жүнмён: мэдээж "инээмсэглэх"
Минсок Ара руу дээрээс нь доош харан: үйлчлэгч? "хоолой нь намсах"
Ара бөхийсөөр өөр үг дуугарсангүй.Боол гэдэг язгууртан хүмүүстэй үг дуугарах эрхгүй хүмүүс шүү дээ.
Жүнмён: Ара одоо яв даа!
Ара бөхийгөөд доош харан хурдан хурдан алхсаар цааш явах нь тэр.
...
Минсок: тэр үйлчлэгч эмэгтэй та хоёр ямар учиртай юм?
Минсок,Жүнмён хоёр Минсокын өргөөнд сархад уун сууж байлаа.Ким Минсок бол хааны удмын хүн буюу ханхүү нарын үеэл билээ.2 сарын хугацаатай өөр улс руу илчээр явсан байсан юм.
Жүнмён үл ялиг инээмсэглээд: юу ч биш дээ
Минсок: яа Ким Жүнмён үнэнээ хэлээрэй!!
Жүнмён доош харан: би яг ямар харилцаатай гэдгээ ч мэдэхгүй байна...анх харицахад өөрийн эрхгүй тайвшруулыг өгч байсан тэгээд найзаа болгож цаг хугацаа явах тусам харахад зүрх догдолж нүд минь өөрийн эрхгүй Арагийн зүг явдаг болчихсон,нөхөрлөл минь хайр болоод хувирчихсан "сархадаа уух"
Минсок хэсэг Жүнмёныг харж байгаад ёжтой инээмсэглэн босоод Жүнмёны хажууд ирэн: Ким Жүнмён эртхэн сэтгэлээ татаж ав!! "Жүнмёны чихэнд дөхөн" Чи эхнэртэй хүн шүү дээ гэж шивнээд мөрөн дээр нь 2 удаа зөөлөн цохиод гаран явлаа.Харанхуй орчлонд бүрхэх цагаан цасыг сар гэрэлтүүлэн цэнхэр болгон харагдуулах ажээ.Минсок өргөөнөөсөө гаран санаа алдах төдийд амнаас нь уур савсах ажээ.Алсын алсад хязгааргүй тэнгэрт гялалзах оддыг ширтэн зогсоход нүүрэнд нь томоос том мишээл тодорлоо.
Минсок: эцэст нь би чамтай уулзаж чадлаа
Шөнө дунд болж хүн бүр гүн нойрондоо автаж байхад Ара орон дээрээ дээш тааз ширтэн хэвтэх байв.Ямар нэг зүйлийг гүн бодож санахыг хичээхээр оролдож байгаа нь нүднээс нь илт мэдэгдэж байв.
Ара: хэн юм бол? "бувтнах" Ара сана сана!!...мэдэхгүй ээ мэдэхгүй
Үл мэдэгдэх ямар нэгэн зүйлийг санахыг хичээсээр аль хэдийн нойрондоо живэх нь тэр.Ара энэ ордонд орж ирээд 2 сар болох гэж байна.Тэр аль хэдийн ордонд ханхүү нарт дасаж орхижээ.
Цэнхэр тунгалаг урсдаг далай цусан далай болж юмс бүхэн цогцос,цусаар дүүрсэн байлаа.Алсын алс хязгааргүй газар усан далайн хажууд залуу,бүсгүй хоёр тэврэлдэн зогсох аж.Удалгүй эмэгтэй нь холдоход саяхан л царай нь тодхон харагдах нь тэр.Ара...
Гэвч түүнтэй тэврэлдэн зогсох залуугийн царай харагдсангүй.
Эри: Ара,зүгээр үү?
Ара гэнэт ухаан орон: айн...аан зүгээр ээ "толгой сэгсрэх"
Ара өнгөрсөн шөнө зүүдлэсэн энэ зүүдний тайлбарыг хичнээн бодсон ч олохгүй байлаа.Утга бүхий гэмээр тэр зүүд юу агуулж байгаа юм бол? Цусан далай,цогцос юуг илэрхийлж байна вэ? Ара хариултыг мянга хичээсэн ч олсонгүй.Хоолоо идэж болоод Жунин ханхүүгийн өргөөний зүг явлаа.Тэнгэр дээрээс нар шаран нойтон цасыг хайлуулах ажээ.Цаг агаарын байдал сайхан байгаа болохоор ч юм уу Арагийн сэтгэл санаа ч мөн адил сайхан байв.Жунин ханхүүгийн өргөөнд ус барин ороход Жунин ороо налан газар сууж байлаа.
Ара усаа тавин гүйсээр очин: Ханхүү? отгон ханхүү?
Жунин удаанаар нүдээ нээн: Ара "шивнэх"
Ара духан дээр нь гараа тавихад өндөр халуунтай байх нь тэр.
Ара сандран: яах вэ? би эмч дуудаад ирье гээд босох гэхэд Жунин ханхүү бугуйнаас нь барин зогсоолоо.
Жунин ханхүү удаанаар толгой сэгсрэн: хэрэггүй ээ
Ара: гэх-
Жунин: би хэрэггүй гэж хэлсэн "орилох"
Ара цочирдон хөшиж орхих нь тэр.Жунин руу үл итгэсэн харцаар харж байхад Жунин Араг ширтээд энгэртээ тэврэх нь тэр.Цочирдсон Арад дахин нэг цочирол.Арагийн зүрх удирдлагаа алдан түргэн түргэн гэгч нь аймшигтай хурдан бас Жунинд сонсогдохоор чанга гэгч нь цохилж байлаа.Шүлсээ залгин нүдээ анихдаа тэрээр яагаад ч юм жаргалтай байлаа.
Жунин: орилсонд уучлаарай,надаас битгий айгаарай!! "шивнэх"
Арад үргэлж Жунины үнэр нэг л танил санагддаг билээ.Энэ удаа ч бас дэндүү танил...яг л хэзээ ч мартагдахгүй үнэр мэт.Ара гэнэт нүдээ нээн Жуниныг түлхэх нь тэр.
Энэ үнэр...их сайдыг алсан алчуурчинтай адил үнэр,ард минь ирсэн тэр хүнийхтэй ижил үнэр...энэ юу вэ?


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now