Ep 15 "Гэхдээ л бид жаргалтай байгаа биз дээ?"

4.3K 260 6
                                    

Ара Жунин руу харан инээмсэглээд: би зүгээр ээ "амаа хөдөлгөх"

Ара: яа Ким Жунин өгөөрэй

Жунин ямар нэгэн зүйл гараа барин ардаа нуусаар: миний саналыг зөвшөөрөх юм уу? "инээмсэглэх"

Ара түүн рүү муухай харсаар: чи яаж ийм байдалтай хүүхэдтэй болох гээд байгаа юм бэ? "уурлах"

Арагийн уурласан өнгө аясыг сонссон Жунины нүд дор нь гэмших мэт болон доошоо харан хошуугаа унжуулсаар Арагийн өмнө очин гаран дахь зүйлээ өгөхөд тэр нь Арагийн дотуур хувцас байх нь тэр.

Ара хурдхан шиг аван далд хийгээд Жунин руу муухай харан гарах нь тэр.Жунин хаалга өрөвдөлтэй харсаар: гэхдээ л бид жаргалтай байгаа биз дээ?

Тэд энэ зэлүүд газар ирээд аль хэдийн 3 сарыг ардаа үджээ.Энэ хугацаанд маш их зүйл болсон,маш холын аян замд Ара дэндүү их ядарч байлаа.Өөрийн эрхгүй нүд нь анилдаж,хөл алдан унах шахаж байсан ч тэр шүд зуун тэсэж байв.Харин түүний энэ байдлыг харах Жунинд хамгийн аймшигтай байлаа.Нүднийх нь доогуур хөх зураас татаж,хөлнийх нь улнаас цус гаран цус хөлсөндөө хутгалдах тэр нэгэн эмэгтэйг харахад зүрх нь хамгийн аймшигтайгаараа өвдөж байв.Өвдөж үхмээр санагдаж байсан ч шүд зуун зүгээр ээ гэж хэлэх тэр эмэгтэй,түүнийг өрөвдөж,өөрийгөө хараах тэр нэгэн залуу.Тэдний энэ сэтгэл өвтгөм дүр зураг удаан үргэжлэсэний эцэст тэд хүрэх ёстой газраа ирэн хамгаалагчид тэднийг буулгаж орхиод явах нь тэр.Гэхдээ энэ зэлүүд газар тэд жаргалыг олж авсан бас найз нөхөд гх зүйлийг ч мөн адил.Эхэндээ Ара ийм газар өсөж торнисон болохоор зүгээр ч,ийм зүйлийг мэдэрч үзээгүй Жунины хувьд яг л амьдын там байсан ч Ара түүнд байгаа болохоор тэр энэ бүхнийг даван гарч чадсан.Аан бас тэдний амьдралд 3 шинэ хүн орж ирсэн юм.Тэд энэ бол энэ газрын эзэд эсвэл манаачид...Тэдний хайр өдрөөс өдөрт улам бадран асаж,хэзээ ч үл унтрах хүчтэй галыг дүрэлзүүлж чадсан юм.Жунин түүнээс үерхэх эсвэл хайраа илчлээгүй зүгээр л тэд сэтгэлээ хүлээн зөвшөөрч нийлсэн.

Ара өрөөнөөс гаран Жунины хэлсэн үгэнд инээмсэглээд гал тогоог зорин явж байхад хажууд нь хэн нэгэн тоос бусниулсаар ирсэн нь Чанёол,Сэүн нар байлаа.Чанёол,Сэүн,Кёнсүү нар бол энэ газрын манаачид хэлж болно.Анх Жунин,Ара хоёрыг ирэхэд л тэд хоорондоо хэрэлдэж Кёнсүү тэднийг загнин хараан зогсож байсан юм.Гэхдээ Ара тэднийг яагаад энд байгааг асуухад Чанёол мэдэхгүй хэмээж,Сэүн яагаад ирсэн гэдгээ ч мэдэхгүй,нээрээ энд яг юу хийж байгаа юм бол гэх утга учиргүй хариултыг өгсөн бол тэднийг бодоход эрүүл бас ухаантай Кёнсүү үнэнг хэлсэн юм.Тэд бол өнчин хүүхдүүд,өсөж том болоод асрамжын газраас гарч ордны мэдэлд байдаг энэ газрын манаачид болсон юм билээ.Гэхдээ Чанёол,Сэүн нар манаачид гэхээсээ илүүтэйгээр эзэд нь гэж хэлүүлэх дуртай.

~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now