Ep 8 "Намайг санахгүй байна уу?"

4.5K 265 4
                                    

-Арагийн талаас-
Би: Эри отгон ханхүүгийн хэрэглэдэг үнэртэй усийг хэн хийдэг юм бол?
Эри гайхсан эсвэл бодож байгаа мэт харж байгаад: ууган ханхүү,отгон ханхүү нар л тэр үнэртэй усыг хэрэглэдэг шд
Дахиад л нэг асуулт...Тэгвэл тэр Жүнмён ханхүү эсвэл Жунин ханхүүгийн аль нэг нь гэсэн үг үү? Би хэнд итгэх ёстой вэ? Жүнмён ханхүү сайхан сэтгэлтэй хүн тэгвэл Жунин? Үгүй ээ би итгэхгүй байна,зүгээр л зүрх сэтгэл минь итгэхийг хүсэхгүй байх шиг.Чи яг хэн юм бэ Ким Жунин? Толгой дотор дэндүү олон асуулт эргэлдэн юунд итгэхээ юу худал болохыг мэдэхгүй байна.Жунин ханхүүгийн өргөөний гадна ирэн хаалгийг татах гэхэд гар минь өөрийн эрхгүй салганаад эхлэх нь тэр.Нүдээ анин гүнзгий амьсгаа аваад татах гэхэд ааааааааа...хэн нэгэн хажуунаас минь орж ирэн намайг цочиож орхих нь тэр.Бурхан минь ингэж цочих гэж!! Жунин ханхүү...
Би: юу хийгээд байгаа юм? "уурлах"
Жунин: зүгээр л хөгжилдөж байна " инээх"
Би: ёстой нэг "бувтнах" та-
Намайг үгээ хэлж дуусгаагүй байхад Жунин ханхүү гартай байсан ямар нэгэн хуурай зүйлээ над руу үлээж орхих нь тэр.Хоолой аргуулан хурц үнэртэй тэр зүйлд найтаалган гараа хэд хэд савлаад дээш харвал Жунин ханхүү алга болсон байлаа.Залхаж байна,өдөр бүр Жунин ханхүүгийн араас хайж гүйсээр...дахин нэг санаа алдаад удаан гэгч нь алхсаар эргэн тойрноо Жунин ханхүүгийн нэрийг дуудан алхаж байлаа.Гэнэт хажуугаас хэн нэгэн гарнаас минь татах нь тэр.Гайхсан нүдээр эргэн харвал Ким Минсок ноён.
Би бөхийн: танд юугаар туслах уу?
Минсок инээмсэглэн: чамтай уулзаж болох уу? Би үл ялиг: мэдээж "толгой дохих"
...
Минсок: намайг санахгүй байна уу?
Би яагаад энэ ноёнтонг таних ёстой билээ? Би тэр бөглүү гэрээс ч ховор гардаг атлаа яагаад танина гэж?
Би: б.би...яаж?
Минсок том гэгч нь инээмсэглэл тодруулан: 10 жилийн өмнө...би хотоос гараад төөрчихсөн юм тэгэхэд харанхуй болж ямар ч газар харагдахгүй маш аймшигтай байсан гэтэл "чих рүү ойртох" нэг охин намайг аварч байсан юм "шивнэх"
10 жилийн өмнө Ким Минсок гэр бүлтэйгээ ордноос гарсан ч Минсок балчирхан хүү сонирхолдоо хөтлөгдөн хотоос гарсан юм.Хичнээн хол газар явсанаа ч мэдэхгүй эргэн тойрноо ажиглан явахдаа сая л нэг гадаа харанхуй болсоныг анзаарлаа.Гэвч эргэн замаа олно гэдэг хэтэрхий тос асуудал байв.Эргэн тойрноо харан алхсан ч тэрээр зам үл олсон юм.Гадаа аль хэдийн харанхуй болж сэрүүн орон энд тэнд дуугарах амьтны дуу түүний айдсыг хүргэх нь тэр.Алагхан нүднээс нь том том дусал нулимс хацрыг нь норгоно.Модон мундаас навч,модны дуу гаран,тэр дуу бага багаар ойртон ирэх нь Минсокын зүрхийг бяцлах шахаж байв.Гэтэл удалгүй тэр модон дундаас 10 настай гэмээр бяцхан охин гарч ирлээ.
Охин: чи хэн бэ?
Минсок түгдэрч ядан: ч.чи өөрөө хэн ю.юм?
Охин: Ара харин чи?
Минсок хэсэг гайхан зогсож байгаад: мөхөс чи яаж надтай дорд үгээр ярьж байгаа юм? "дуу нь өндөрсөх"
Ара: айн?
Минсок: намайг хэн гэдгийг мэдэхгүй юу?
Ара зөөлөн толгой сэгсэрлээ.
...
Ара: тэгээд чи төөрчихсөн юм уу?
Минсок толгой дохин: тийм ээ
Ара: би ч бас хот хаана байгааг мэдэхгүй харин энд хоноглож болно гэж хэлээд тэдний сууж буй агууг заалаа.Энэ бол Арагийн ирэх дуртай газар.Түүнтэй харицдаг ганц хүн бол энэ агуугийн цуурай.Удалгүй Ара гаднаас мод түүн гал асааж өглөө.Гал асахад л өнөөх агуу гэрэл орон дулаан болж эхэллээ.Минсок эргэн тойрноо сайн гэгч нь ажиглан харахад тийм ч том биш жижигхэн агуу байв.Бас нэг анзаарсан зүйл гэвэл чулуун ханан дээр энд тэндгүй зураг зурсан байлаа.Тэд шөнөжин ордны амьдралын талаар ярилцан гайгүй дотно болсон бөгөөд нэгнийхээ сэтгэлд бага зэргийн орон зайг эзэлсэн юм.Маргааш нь болж ойгоос Минсокын нэр гарахад л тэд ухаан орон агуугаас гарахад энд тэндгүй хамгаалагч нар тарсан байлаа.
Минсок: би чамтай хэзээ нэг өдөр уулзна аа найзаа "инээмсэглэх"
Би: төөрдөг жаал?
Минсок толгой дохин: тийм ээ Ара...сайн сууж байсан уу?
Би үл ялиг гайхсаар: тийм ээ
Одоо санаж байна,харанхуйд нулимсаа урсган зогсож байсан тэр хүү,надтай ярисан анхны хүн.Надтай уулзана гэж амласан хүү...тийм ээ мөн байна Ким Минсок
Минсок: эцэст нь би амлалтандаа хүрчихлээ "инээх"
Би: тийм ээ чи хүрчихлээ
...
Нүүрэндээ инээмсэглэл тодруулан явж байв.Би яаж тийм чухал хүнийг мартаж чадсан юм бол? Надтай анх удаа ярисан хүн минь шүү дээ.Ким Минсок том болчихож ээ "инээмсэглэх" хэзээ ч дахин уулзана гэж бодож байсангүй.Минсокыг хамгаалагч нар нь аваад явахад би гуниглан нулимстай хоцор билээ.Минсокын тухай бодон инээмсэглэн явахдаа сая л нэг зорилгоо санах нь тэр.Би Жунин ханхүүг олох ёстой шдээ.Хурдан хурдан алхсаар эргэн тойрноо харж байхад Жунин ханхүү тэнгэр ширтэн зогсож байлаа.Олсондоо тайвшран хажууд нь очин зогсоод мөн л адил тэнгэр рүү харан: би таныг хаанаас ч олж чадна за юу?
Жунин ханхүү над руу эргэн харж байгаа нь нүдний буланд харагдаж байлаа.
Жунин: чи хэн бэ?


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now