Ep 6 "Чи надад эрхэм хүн болохоор даарч болохгүй шүү!"

5.1K 288 7
                                    

Жунин ханхүү гэнэт Арагийн гарнаас зуурсаар гал гарч буй зүг рүү явж эхлэх нь тэр.Ара зүгээр л том нүдлэн араас нь харахас өөр зүйл хийж чадахгүй байв.Нэгэнт л тэдний дүрэм Жунин ханхүүгийн юу хүссэнг хийх шүү дээ.Араг үх гэвэл Ара үхэх л учиртай.Гал руу ойртох тусам халуу дүүгэж байв.Гал руу улам ойртсоор л...Ара юу ч хийхгүй даган явсаар л...гэнэт Жунин ханхүү зогсох нь тэр.Хэсэг хугацаанд хэн ч үл дуугаран Жунин сая л Ара руу эргэн харлаа.
Жунин газар ширтсээр: А.Ара...уучлаарай үнэхээр миний хэлсэн бүгдийг зүгээр мартаарай гэж хэлээд Арагийн гарыг тавин гүйх нь тэр.Ара юу ч хийлгүй цочирдон газар ширтэн зогссоор үлдлээ.Тэр юу ч хийж чадах билээ дээ? Жунин үнэхээр учир битүүлэг юм,юу ч болоогүй мэт инээмсэглээд эсвэл хүйтэн төв царайгаа гаргана аль эсвэл аймшигтай гэмээр зүйл ярьж инээгээд л...аймшигтай гэдгээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ дээ.Ара амьсгаа аван шүлсээ залгин зогсохдоо Жунинд ямар нэг нууц байгаа хэмээн бодон зогсох ажээ.Хэрвээ нууц байгаа бол ямар нууц вэ? Жунинд юу тохиолдсон юм бол? Ара эргэн удаанаар Жунин ханхүүгийн өргөө рүү алхлаа.Жунин ханхүүгийн юу бодож байгааг ч таах аргагүй.Ара алхсаа өргөөнд ирэхэд анир чимээ ноёрхож байв.Тэрээр хаалганых нь өмнө ирэн 3 удаа зөөлөн тогшоод дотогш яван орлоо.Хүн байгаа гэх ямар ч ул мөргүй зүгээр л харанхуй газар.Ара ойр орчмоор яван гэнэт орны цаана ямар нэгэн зүйл харагдах шиг болон удаанаар алхан очвол Жунин ханхүү нүүрээ гараараа даран сууж байлаа.Ара хажууд нь чимээгүй очин суух нь тэр.Тэр ханхүүгийн дэргэд суух эрхтэй хүн биш ч энэ үед хамгийн тохиромжтой зүйл мэт санагдаж байлаа.Чимээ аниргүй байсаар Ара зориг гарган түрүүлж дуугарах нь тэр.
Ара: Ханхүү "шивнэх" зүгээр үү?
Жунин сая л нэг толгойгоо өргөн Ара руу харлаа.Түүний нүдэнд гуниг хуралдаж,нүднээс нулимс болон гарах ажээ.Зовлонтой эр хүн уйлдаг юм гэх хаа нэгтэйгээс сонсож байсан үг нь Арагийн толгойд буух нь тэр.Тэр зовж байгаа гэж үү?
Жунин: би яах вэ? Намайг алаад өгөөч? "уйлах"
Ара: юу?
Жунин: намайг эмчил эсвэл ал!!
...
Гадаа аль хэдийн үүр цайж шувууд жиргэх ажээ.Ара ширээн дээр унтаж Жунин ханхүү орон дээрээ нойрсож байлаа.Ара үл ялиг хөдөлсөөр сэрэн Жунин ханхүү харвал тэр одоо ч унтсаар.Өчигдрийн болсон явдлаас болж Жунин ханхүү дэндүү их цочирдож айсан харагдсан.Тэгэж хэлсэнийхээ дараа Арагийн хөлийг дэрлээд унтчихсан юм.Ара Жунин руу харан санаа алдлаа.Тэр яг юу хийх ёстой юм бол оо? Жунин ханхүүд юу болсон юм бол? Түүний цаана байх гуниг дэндүү гаслантай.Ара дотроо Жунинд маш ихээр санаа зовьж байв.Жунины хажууд очиход хөлс бурзайн урсаж байх нь тэр.Ара сандран шууд л алчуур аван арчиад духан дээр нь гараа тавин үзэхэд өндөр хэмээр халуурч байлаа.Ара сандарсаар эргэн Жунин ханхүүгийн өргөөнөөс гаран оточ дуудсан юм.Оточ Арад зүгээр л хүйтэн жин тавь гэхээс өөр үг хэлсэнгүй.Ямар ч эм тан байхгүй,зүгээр л орхи гэсэн.Энэ Араг үнэхээр гайхшруулсан юм.Жунин бол ханхүү гэтэл яагаад ханхүү нь өвдчихөөд байхад тоохгүй байгаа юм бол? Үнэхээр юу болоод байгаа юм бол? Ара усаа солин өргөөнд эргэн ирэхэд Жунин ханхүү босон сууж байв.
Ара шууд л усаа тавин Жунин руу очин: ханхүү яаж байна?
Жунин Ара руу харан инээмсэглээд: би морь уншмаар байна
Ара: юу? "гайхах" бие тань-
Жунин: аан зүгээр ээ намайг халуурвал дахиж битгий тоогоорой! гарцгаая гэхэд Ара гайхаж байсан хэдий ч Жунин ханхүүд хувцасыг авчирч өгөн хувцаслаад тэд хамтдаа гадагш гарлаа.Гадаа дахиад л цас орох ажээ.Том том ширхэгтэй хаялан,цав цагаан цасан дээр зөвхөн тэдний л хөлийн морь гарж байлаа.Төд удалгүй морины зүчээнд ирэн үйлчлэгч Жунинд бөхийгөөд тас хар морь авчрах нь тэр.
Жунин Ара руу харан: ямар морь авмаар байна?
Ара: б.би морь унаж ч.чадахгүй "доош харах"
Жунин инээгээд гарнаас нь татан бэлхүүснээс нь барин өргөөд морин дээр суулган өөрөө ард нь гаран суух нь тэр.Тэд дэндүү ойрхон байсан болохоор Арад эвгүй санагдан амьсгалж чадахгүй амьсгаа түгжих нь тэр.Жунин гараа Арагийн бэлхүүсээр ороон мориныхоо уяанаас нь барилаа.
Жунин: амьсгаагаа удаан түгжээд байвал удахгүй ухаан алдах нь "инээх"
Ара бантсандаа болон амьсгаа гаргах ч хэцүү,удаан бариад байх ч хэцүү байв.Мэдэгдэхгүй гэсэндээ удаанаар гаргалаа.Гэтэл нэгэн итгэмээргүй явдал болсон нь Арагийн зүрх хурдан хурдан цохилж байсан юм.Арагийн зүрх Жүнмёнтэй хамт байхад ч ингэж хурдан цохилдоггүй шүү дээ.Жунин морио унан хурдан гэгч нь давхих нь Арад аймар санагдаж байлаа.Учир нь тэр анх удаа л морь унаж байгаа нь энэ.Улам л бие чангалан Жунины бугуйнаас зуурах нь тэр.
Жунин Арагийн чихэнд: би хамт байх болохоор битгий ай!!
Арад энэ үг үнэхээр их тайвшралыг өгөх нь тэр.Гүнзгий амьсгаа аван нүдээ аниад сөрөх салхийг мэдрэхийг хичээнэ.Ардаас нь халуу дүүгэх бол урдаас нь хүйтэн салхи ирэх ажээ.Энэ үед хаанаас ч хэн нэгэн эрэгтэй хүн тэднийг ширтэж байх нь тэр.
?: Удахгүй чи ч бас үхнэ Ким Жунин "бувтнах"
...
Жүнмён: Ара? "инээмсэглэх"
Ара инээмсэглэн: сайн байна уу? ханхүү
Жүнмён: надад эвгүй байна ш дээ битгий тэг!
Ара инээмсэглэн: за
Жүнмён Арагийн даарч улаа бутарсан хацарнаас барин нүд рүү нь харах нь тэр.Тэд хэтэрхий ойрхон байна.
Жүнмён: даарчихсан байна
Ара гайхан: а.аан т.тийм ээ "ээрэх"
Жүнмён: чи надад эрхэм хүн болохоор даарч болохгүй шүү!! "инээмсэглэх"
Арагийн даарч улаа бутарсан хацар халуу дүүгэж эхлэх нь тэр.Эрхэм хүн юу гэсэн үг юм бол? Жүнмён ханхүү Араг сайн найзаа гэж хэлж байсан удаа бий! Тийм болохоор сайн найз шиг эрхэм хүн гэсэн үг үү эсвэл?
?: Их дотно юм аа?


~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now