EP 1 "Би ханхүүгийн шинэ үйлчлэгч"

17.3K 392 1
                                    

Толины өмнө өөрийгөө янзлан үсээ самнан тэр эмэгтэй үзэсгэлэнтэй байх ажээ.Тэрээр үргэлж өмсдөг ноорхой хувцасыг анх удаа тайлж гоё тансаг биш энгийн нэгэн цэвэрхэн хувцас өмссөн байлаа.Түүний амьдрал яаж,цааш яаж амьдрахаа тэр мэдэхгүй,бодож ч чадахгүй байгаа гэхдээ түүний мэдэж буй ганц зүйл бол тэр энэ улсын угсаа залгамжлагч ханхүү,ирээдүйн хаан хуриманд бэлэг болон очиж байгаа гэдгээ мэдсэн.Хүний эрх гэдэг зүйл мартагдаж боол,боолчлох эрх давамгайлсан үе,тэр хүнд бэлэг болон очих эсвэл эзэндээ алуулах гээд энэ бүгд хэнд ч хамаагүй.Гэхдээ хүн бол хамгийн том бэлэг.Ара 20 жил амьдрахдаа нэг ч удаа баярлаж догдолж байсан удаагүй харин ханхүүгийн боол болно гэдэг түүнд нэр төрийн хэрэг мэт санагдаж байлаа.Одоо тэр дахиж өлсөж цангахгүй,уранхай ноорхой,нимгэн хувцас өмсөж даарахгүй,буруу ч бай зөв ч зүйл хийсэн бай тэр зодуулахгүй болохоор шүү дээ.Урт хар намирсан үсээ зөөлөн бас удаанаар нэгэн хэмнэлд самнасаар сүлжин боосоор дуусгаллаа.Одоо л тэр өөрийгөө ямар хүн гэдгийг харлаа.Хэзээ ч харж байгаагүй эцэг эхээс авсан том хар давхраатай нүд,ягаан булцгар уруул,үл ялиг ягаарах хацар.Гэнэт яагаад ч юм түүний толгойд ээжийгээ яг л өөр шигээ төсөөлөх төсөөлөл орж ирэх нь тэр.Бүрээн дуу дуугаран хурим эхлэсэнийг зарлан эхлэхэд Ара эргэн харан түүнд зориулсан гаргаж өгсөн жижигхэн умгар өрөөнөөс гаран хурим болж буй хааны ордны урд байрлах томоос том ёслол үйлдэх талбайн зүг дур мэдэн явах нь тэр.Хэн ч түүнд гарж болж эсвэл битгий гар эндээ үлд гэх тушаалыг өгөөгүй.Магадгүй Ара удахгүй тэр айлын эрх мэдлээс гарах болохоор бага зэрэг дүрсгүйтэх гэсэн байх.Эргэн тойрноо ажиглан явсаар талбайд дөхөн ирсээр урд нь байрлах том хаалгийг үл ялиг нээхэд түүний нүдэнд хурим болж буй зүг тусах нь тэр.Хааны ордон тэр тусмаа маш том ёслол болох ханхүүгийн хуримыг харах гэсэн түүний хүсэл улам асан хаалгийг нээсээр орох нь тэр.Маш их хүмүүс маш олон зочид эгнэн суусан байх бөгөөд бараг л нэг алхам тутамд хамгаалагч нар зогсох ажээ.Тэр хэзээ ч өмнө нь зориг,шийдвэр гаргаж байгаагүй харин одоо айх айдсаа даван тэрээр хамгаалагчдыг үл тоон урагш алхах нь тэр.Эхэндээ хэн ч тоогоогүй мэт чимээгүй байсан хэдий ч төд удалгүй тэрээр хэн нэгний гар түүний мөрөнд хүрэхийг мэдэрлээ.Сандрал айдас давхцан шүлсээ залгисаар удаанаар эргэн харахад өндөр цагаан залуу тосох нь тэр.
?: эндээс гарна уу?
Ара уруулаа хазан ийш тийш харсаар: аан б.би...явлаа
Бөхийсөөр хажуугаар нь гаран явлаа.Арад энд орж ирэх зориг байсан хэдий ч үлдэх зориг байсангүй бололтой.Зүгээр л байрлаж буй өрөөндөө ирэн санаа алдахдаа дахиад л өөрийгөө толинд харлаа.Хэр удсаныг үл мэдэн удахгүй эзэн нь биш болох айлын эзэн,хатагтай хоёр орж ирлээ.Хөлөрсөн гараа хооронд нь атган толгой бөхийн доош харан зогсох нь тэр.
Эзэн: ингээд харсан хөөрхөн ч юм уу?
Хатагтай гарыг нь цохин муухай хараад Ара руу харан: дагаад яв!!
Ара үг дуугүй түүний хий гэсэн зүйлийг хийн араас нь даган явсаар саяхан орж ирсэн их том өргөөнд ирэн алхсаар өргөөн дотогш орох нь тэр.Ара 20 жил амьдрахдаа хэзээ ч хааны их өргөөнд орно чинээ санаж байгаагүй билээ.Арад харагдах энэ газар л түүнд үзэсгэлэнтэй тансаг харагдах ажээ.
Хатагтай: мөргө!! "Арад шивнэх"
Ара ч хэлсэн ёсоор нь доош өвдөглөн суугаад 3 удаа мөргөн бослоо.
Эзэн: бидний угсаа залгамжлах ханхүү болоод шинэхэн гүнжд боолыг барьж байна аа
Эзэнтэнийг ийнхүү хэлэхэд өргөөн дотор суу байсан хүмүүс алга ташин инээлдэх нь Ара тэдэнд ямар үнэ цэнэтэй бэлэг байсаныг илэрхийлэх мэт...

~Миний үзэсгэлэнт боол 3~ "COMPLETE"Where stories live. Discover now