♣Түүний харанхуй тал 2♣ "COMP...

Od StarlitFictions

78.2K 4.4K 375

Чи намайг Жэжүүнтэй гурван жил үерхээд амьдрахад намайг түүнээс уйдна гэж бодож байгаа байх. Чи намайг Жэжүүн... Více

1.Шинэ гэр
2.Хэзээ ч ханахгүй
3.Зун
4. Зун II
4. Нүүсэн нь.
6. Айдас
7. Бялуу ба хөрш
8. Хэрүүл
9. Муухай зүүд
10. Хордлого
11. Эхний гурван сар
12. Эхний гурван сар II
13. Дараагийн гурван сар
14. Хөрш
15. Сүүлийн гурван сар
16. Сүүлийн гурван сар II
17. Анхны төрөлт
18. Эхний сар
19. Эмнэлэг
20. Анхны алхам
21. Шинэ жил
22. Анхны төрсөн өдөр
24. Амлалт
25. Аз жаргалтай төгсгөл

23. 3 жилийн ой

2.2K 153 15
Od StarlitFictions

-Гэгээ-

Жэхо унтах агаад Хиро түүнийг өрөөнд нь сахиж байлаа. Өнгөрсөн хагас цагт би гэрээ орвонгоор нь эргүүлж орхив. Сандарч байна.

Би бөгжөө хаясан эсэхдээ итгэлтэй биш байна. Гэхдээ Жэхотой ажил руугаа явахаар бэлдэхээс өмнө хуруу хоосон хөндий санагдаад байсан юм. Хоёр цаг хайсан ч гэлээ олж чадахгүй байна. Ямар нэгэн чухал зүйл болчихсон болохоор өнөөдөр очиж чадахгүй гэдээ Жёнсүд хэлчихсэн. Өнөөдөр бөгжөө олоод маргааш очно ч гэж амласан юм.

Оройн таван цагт ч би бөгжөө олсонгүй. Би Жэжүүнд залгаж утсаар хэлэх хэрэгтэй эсэхээ ч мэдэхгүй байна. Түүнийг уурлана гэдэгт итгэлтэй байна. Мэдээж бөгжөө хаячихаад гэртээ ирэхээр нь хэлвэл бүр ч уурлана. Юу хийхээ мэдэхгүй байсан болохоор Инжи рүү залгалаа. Тэр завгүй байсан болохоор дуут мессеж үлдээлээ. Тэд хамтдаа байж магадгүй болохоор Чанёол руу ч залгахыг хүссэнгүй. Каи луу залгатал уулзалтаа дуусгахаар эргээд залгана гэж хэлсэн. Тэгээд ганцхан Сэүнд л ярилцах цаг байлаа.

"Хаячихсан гэж юу гэсэн үг юм?" Тэр миний уйлахыг хүссэн дууны өнгөнд будилсан сонсогдоно. Би ч бас будилж байгаа болохоор. "Чи өдөр бүр бөгжөө зүүдэг биз дээ"

"Мэднэ ээ"

Би бухимдаж бас хуримын бөгжөө хайж гэрээ орвонгоор нь эргүүлсэндээ халууцаж орхижээ. Хэрэв тэр бөгж Жэжүүний үүрдийн амлалтыг хадгалдаггүй байсан бол би ингэж их хайхгүй байсан юм. Би хогийн сав ч хүртэл ухаж үзвэл хэдэн цаанаас өөр юу ч алга. Буйдан дээр хэвтэхэд нулимс урсан би чимээгүйхэн уйлж эхэллээ. Жэхог сэрээхийг, Сэүний санааг ч зовоохыг хүссэнгүй. Гэхдээ тэр хэлж чадна. Юуны тулд тэр миний сайн найз билээ дээ.

"Хөөе чшшш... Жэжүүн хён ойлгоно гэдэгт итгэлтэй байна, тэр..."

"Ямар новш..." гэх үгийг сонсоод би Сэүнийг ч сонссонгүй.

Толгойгоо өргөн харвал Жэжүүн хаалган дээр том нүдээ гэрээ тойруулан харна. Би түүний гэрт орж ирэхийг сонсоогүй юм байна. Би хурдхан шиг нулимсаа арчсан миний гэнэтийн үйлдэл баригдчих нь тэр. Тэрээр намайг ширтэх бөгөөд хацраар минь арчиж амжаагүй нулимс, улаан нүдийг харан хөмсөг зангидав. "Би чам руу эргээд залгая Сэүн-аа. Жэжүүн ирчихлээ" хэмээн хурдхан шиг бувтнахад Жэжүүн над руу дөхөн ирлээ.

Би утсаа тависаар Жэжүүн зөөлнөөр асуув. "Юу болсон юм хонгор минь? Юу болсон?"

Би дахиад л уйлж эхэллээ. Тэрээр өмнө минь өвдөглөн суугаад, нүүрнээс минь барих бөгөөд санаа зовсон бас намайг уйлж буйд өвдсөн харагдана. Би яаж бидний хязгаарын хайрын бэлэг тэмдгээ хаяж хариу барьж чадав аа? Ямар гээчийн эхнэр юм бэ?

"Яагаад уйлаад байгаа юм бэ? Ямар нэгэн зүйл болсон юм уу?" Намайг уйлан, хариулж чадахгүй байхад Жэжүүн толгойг минь цээжиндээ наалаа. "Юу болсноо уббадаа хэл л дээ муужгайхан минь, гуйя"

"Б-би хуримын бөгжөө хаячихсан" би илүү ихээр уйлж эхэллээ.

Тэр хэсэг зуур чимээгүй байх агаад удахгүй уурлана гэдэгт итгэлтэй байлаа. Намайг өөр лүүгээ харуулан, урууланд нь бяцхан инээмсэглэл тодорчээ. Би хуримын бөгжөө хаячихсан байхад намайг энэ дэлхийн хамгийн хайртай зүйл шигээ яаж харж чаддаг байна аа?

"Уучлаарай" би бувтнан "Хаяхгээгүй-"

"Тэнэг охин" Тэр чимээгүйхэн инээгээд "Би чамд өглөө юу гэж хэлснийг санахгүй байна уу?" би толгой сэгсрэн, нулимсаа арчлаа. Жэжүүн цамцныхаа ханцуйгаар нулимсыг минь арчиад "Би өнөөдөр бөгжнүүдээ цэвэрлүүлнэ гэж хэлсэн шүү дээ"

Би түүн рүү дуу алдаж орхилоо. Үнэхээр үү? "Хэзээ хэлсэн юм?"

"Ажилдаа явах гэж байхдаа"

Бодох гэж хичээн, Жэжүүнийг уруулаа надад наачихаад ямар нэгэн зүйл шивнэж байхыг арай ядан саналаа. (мэдээж унтаж байсан юм чинь яаж мэдэх вэ дээ) Жэжүүнийг бөгжийг минь хуруунаас авч байхыг санав.

Тэгээд Жэжүүний цээж рүү алгадаж, цохиж эхэллээ. Тэр инээж эхлэх нь тэр. Хэрвээ би инээдмийн гол хүн нь байгаагүй бол инээдтэй байх байсан байх л даа.

"Намайг унтаж байхад надтай битгий ярьж бай гэж хэлсэн биз дээ!!" би орилон, бухимдсандаа улайж орхилоо. "Унтаж байхад толгойд юу ч орж ирэхгүй шүү дээ"

"Чи сүүлд сүү авна гэдгийг санасан шд" Тэрээр бугуйнаас минь татсаар инээн уруул дээр минь үнсэв.

Түүнийг илүү гүнзгий үнсэх гэж хичээсэн ч би хазаж орхилоо. Тэр өвчиндөө дуу алдан, хойш болов.

"Жэжүүн, би хараал идсэн бөгжийг чинь хайж гэрээ орвонгоор нь эргүүлсэн" Би түүний гарыг цохин, энэ удаа илүү чанга орилон Жэхог сэрээж орхилоо.

"Би бүх зүйлийг байранд нь оруулна аа" Жэжүүн үсийг минь илэх аж.

"Би чамайг үзэн ядаж байна!" Би дуу алдан, түүнийг түлхэв.

Би босон, Жэхогийн өрөө лүү явав. Жэжүүн намайг хурдхан шиг дагах агаад биднийг өрөөнд ороход Жэхо сунайн сэрж байх ажээ. Жэжүүн бэлхүүлсээр минь тэврэн, өөртөө ойртуулаад хацрыг минь үнэрлэж, шанаа минь шимэх аж.

"Санааг чинь зовоосонд уучлаарай"

Би гарыг нь алгадаад толгойгоо эргүүлэн харвал тэрээр уруул дээр минь үнсэх нь тэр. "Би хайрын бэлэг тэмдгээ хаячихлаа л гэж бодсон. Бас чамайг надад уурлана гэж айсан"

"Хонгор минь. Би хэзээ ч чамд иймэрхүү зүйлд уурлахгүй шүү дээ. Дээрээс нь бөгж бидний хайрын бэлэг тэмдэг биш. Хамтдаа байна аа гэдэг чинь л бидний хайрыг хэр хүчтэйг , миний чамд хэр их хайртай, өдөр бүр мэдрэмж улам хүчтэй болж байгааг харуулж байгаа юм. Бас Жэхо тэр минь бидний амьд хайрын баталгаа"

Би одоо үл ялиг улайж орхилоо. "Чи надад сануулж мессеж бичиж болох л байсан шүү дээ"

"Миний буруу гэдгийг мэднэ ээ" Тэрээр санаа алдлаа. Түүн рүү эргэн харахад тэрээр намайг хэсэг зуур харж байгаад санаа алдах нь тэр. Тэгээд нүдээ анин духан дээр минь үнслээ. "Намайг уучлаарай" Би нүдээ анин, түүний дулаахан үнсэлтийг мэдэрсээр толгой сэгсрэв. "Одоо ч намайг үзэн ядаж байна уу?"

"Би яаж ч хичээсэн чадахгүй гэдгийг чи мэднэ шүү дээ. Би чамд хайртайгаас ч илүү Ким Жэжүүн"

...

Өдрийн 12 цагт Жэжүүн угаалгын өрөөний хаалган дээр элгээ тэврэн зогсож байхад би шоконд орж орхилоо. Тэр Жэхо бид хоёрын ванн дотор усаар тоглож мөн өөрсдийгөө угааж суухыг харсаар нүүрэнд нь бяцхан инээмсэглэл тодрох аж.

"Чи ажил дээрээ байхгүй ёсгүй билүү?" би шокноосоо гарсныхаа дараа амьсгаадан хэлэв.

"Өнөөдөр ямар өдөр гэдгийг мартчихсан уу?" Нөхөр минь хөмсгөө өргөх аж.

"Би яаж мартах билээ дээ Жэжүүн? Гурван жилийн өмнө энэ өдөр чи намайг үүрд өөрийнхөө болгосон шүү дээ"

Жэхо ус цацан, инээн суух зуур Жэжүүн хүрч ирэн ванны хажууд суугаад нүд рүү минь ширтэв. Түүнийг нүүрнээс минь барин уруул дээр минь үнссэнд би уулга алдлаа.

"Аа" Жэхо аавынхаа энгэр жаргалтайяа цохих ажээ.

Би инээн, үнсэлтээ салгалаа. Жэхо аль хэдийн яриад сурчихсан, тийм ч сайн хэлж чадахгүй ч гэлээ ээ (ээж), аа (ааваа)гэж хэлдэг билээ. Гэхдээ заримдаа ээжээ, ааваа гээд хэлчихдэг.

"Сайн уу бяцхан хүү минь" Жэжүүн инээмсэглэн, нүүрнээс минь гараа аваад хүүгийнхээ эрүүг өргөлөө.

Жэжүүнийг хошуугаа цорвойлгоход тэрээр урагш болон уруул дээр нь үнслээ. Тэр яг л аав шигээ үнсэх их дуртай. Нөхөр минь өнөөдөр их жаргалтай харагдах агаад бид хоёрт их нөлөөлж байлаа. Бид бүгд л мишээх аж. Тэрээр ханцуйныхаа товч болоод цамцныхаа товчийг тайлан, миний хайртай биеийг ил гаргалаа.

"Би нэгдвэл дургүйцэхгүй биз дээ хатагтай Ким?" Жэжүүн тоглонгуй асуун, одоо ч нүцгэн тонгойх ажээ.

"Мэдээж ноён Ким" Түүний хойш ухарахад би нэмэн хэллээ. "Бяцхан эзэн Жэхогоос ч асуух хэрэгтэй шүү. Тэр минь ганцаараа ээжтэйгээ цагийг өнгөрөөх илүү дуртай"

"Аан мэдээж" Жэжүүн зөөлхөн инээгээд Жэхогийн өмнө бөхийн "Залуу эзэнтээн, би үзэсгэлэнтэй ээж бас чамтай усанд орвол дургүйцэхгүй биз дээ?"

Мэдээж үр минь аавынхаа юу ярьж байгааг мэдэхгүй. Зүгээр л амаа ангайх ажээ. Жэжүүн бид хоёр инээж орхив. Тэрээр ванн руу орж ирэн, бидний өөдөөс харан суулаа. Тэр хоёр гараа булан дээр нь тавих агаад үзэсгэлэнтэй хар нүдээрээ намайг хайрлангуй харцаар ширтэнэ. Хөлөө сунган, миний гуяанд хүргэх ажээ. Жэхо ямар нэгэн дуу гарган гараа сунгаад аав руугаа явсаар би гарнаас нь барьж байлаа. Жэжүүн хүүгээ тэвэрч байх зуур би өөрийгөө угаалаа.

"Усанд орчихоод гадагшаа гарна аа" Жэжүүн хүүгийнхээ үсний шампунийг зайлсаар хэлэв.

"Хаашаа явах юм?"

"Жэхог хадам эцэг эх дээр хэсэг зуур үлдээгээд чи бид хоёр болзоонд явна хайраа"

Би түүнийг ширтлээ. Хүүгээ зөөлөн хүрэх, урууланд нь тодрох инээмсэглэл, усан доор хөлийг минь хөлнийхээ үзүүрээр илэх гээд хэн ч Жэжүүнийг бидэнд хэр их хайртай хэлж чадахгүй биз.

Бид хэсэг зуур ярилцаж, инээж, усаар тоглосны дараа ваннаас гарлаа. Жэжүүний хүүхдээ тэвэрч байсан болохоор би түүнийхээ биеийг арчин, өнөөх газарт хүрэхгүйг хичээнэ. Тэр үргэлж миний хүрэлтэнд эмзэг байдаг. Жэхо бидэнтэй байгаа болохоор бид түүнийхээ хүүхдийн дурсамжинд нөлөөлж болохгүй биз дээ.

Бид эцэст нь машиндаа сууж, Жэжүүн жолоон барин Жэхо арын суудалд суух ажээ. Ойрд Жэхог машинд явахад үргэлж хүүхдийн дуу тавих болсон билээ. Эхэндээ ядаргаатай байдаг байсан ч Жэхо дууг даган бувтнаж эхлэснээс хойш хүүхдийн дуу явах бүрт сэтгэл минь хайлах шахна. Яг л одоо шиг. Утгагүй зүйлс бувтнахын оронд дууны дээд өнгө аван орилоход Жэжүүн бид хоёр инээж орхилоо. Тэр үнэхээр гайхамшигтай хүүхэд шүү.

Биднийг миний төрсөн гэрт ирэхэд ээж аль хэдийн гадаа нь хүлээж байлаа. Бид машинаас буун, ээж шууд л хүүг минь тэврэн авав. Аав одоо ажилтай байгаа болохоор ээж л Жэхог угтаж авсан нь энэ байв. Ээж хүүгээ тэврээд бидэн рүү хөмсгөө өргөлөө.

"Хөгжилтэй байгаарай" хэмээн хэлэв.

Би улайж, Жэжүүн инээх ажээ. Бид Жэхогийн хацар дээр үнсээд, Жэжүүн нуруун дээр минь гараа тавив.

"Бид хүүгээ авахаар ирнэ ээ ээжээ" хэмээн Жэжүүн хэллээ.

Жэжүүн одоо ч нуруун дээр минь гараа тависаар бид машин руугаа явлаа. Тэр үргэлж надад хүрдэг гэтэл өнөөдөр би бага зэрэг түүний хүрэлтэнд эмзэг байна. Би машиндаа суун Жэжүүн миний суудлын бүсийг зүүж өгсөөр би улайх ажээ.

Тэр надад хаашаа явж байгаагаа хэлээгүй. Би танил хөрш болон ахлах сургуульд байхад аавын минь намайг сургууль руу хүргэж өгдөг байсан замыг танилаа. Бид зүгээр л ижил зүг лүү явж байгаа хэмээн өөртөө хэлэх ч Жэжүүний сургуулийн үүдэнд нь ирэхэд би гайхаж орхив.

"Эхлэсэн газар луугаа буцацгаах уу гүнж минь?" хэмээн Жэжүүн хэлэв.

-Гэгээ-

Pokračovat ve čtení

Mohlo by se ti líbit

171K 19.6K 27
Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр...
13.4K 304 31
This is based on an image i found on pinterest which immediately inspired me to write psyborg angst.
314K 22.6K 47
-: "Хүн мөргөчихөөд уучлалт гуйдаггүй юм уу" гэж тэрээр нилээн ууртайгаар хэлсэн ч удалгүй түүний урууланд ёжтой инээд тодрон "энэ бас л чиний бусдын...
949K 21.7K 49
In wich a one night stand turns out to be a lot more than that.