♣Түүний харанхуй тал 2♣ "COMP...

By StarlitFictions

78.3K 4.4K 375

Чи намайг Жэжүүнтэй гурван жил үерхээд амьдрахад намайг түүнээс уйдна гэж бодож байгаа байх. Чи намайг Жэжүүн... More

1.Шинэ гэр
2.Хэзээ ч ханахгүй
3.Зун
4. Зун II
4. Нүүсэн нь.
6. Айдас
7. Бялуу ба хөрш
8. Хэрүүл
9. Муухай зүүд
10. Хордлого
12. Эхний гурван сар II
13. Дараагийн гурван сар
14. Хөрш
15. Сүүлийн гурван сар
16. Сүүлийн гурван сар II
17. Анхны төрөлт
18. Эхний сар
19. Эмнэлэг
20. Анхны алхам
21. Шинэ жил
22. Анхны төрсөн өдөр
23. 3 жилийн ой
24. Амлалт
25. Аз жаргалтай төгсгөл

11. Эхний гурван сар

3K 167 14
By StarlitFictions

-Гэгээ-

"Бид яах цугларч байгаа юм?" Чанёол ундаагаа хутган тоглосоор асуулаа.

"Бас бид бямба гаригийн орой уухгүй шүү" Каи ярвайн дуугарах аж.

"Би ууж болохгүй" би тэдэнд хэллээ.

"Мэдээж чи болно" Каи нүдээ эргэлдүүлээд "Чи саяхан хагас шил архи уусан, тийм биз дээ Инжи?"

Охин толгой дохин Сэүний нүд томрон "Хагасаа? Худлаа ярихаа боль!"

"Тийм ээ" Инжи инээн " Үнэндээ хагас шил бас хэдэн хундага"

"Тэнэгээ, чи ч архитай гэрлэчихжээ" Чанёол бидний ярианд гайхан суух Жэжүүн рүү харлаа.

"Хүүхдэд минь муу болохоор би ууж болохгүй ээ ээ"

Чимээгүй байдал..

Тэр дөрөв Жэжүүн бид хоёрыг ширтэх ажээ. Нөхөр минь миний гуяны дотор талыг илсээр тэдний хариу үйлдэлд инээнэ. Би мишээн, Жэжүүний гарнаас атган салаавчлан хөтөллөө.

"Худлаа яриад байгаарай" Сэүний нүд томорсон байв.

Би толгой сэгсрээд хүүхдийнхээ зургийг ширээн дээр гарган тавилаа. "Үгүй ээ"

Тэр дөрөв зургийг харахаар бөөгнөрөн суулаа.

"Юу ч алга байна шд" Каи зураг руу заав.

"Би хагас сартай жирэмсэн болохоор л тэр"

"Бурхан минь!!" Инжи хамгийн түрүүнд хариу хэллээ. Тэрээр над руу үсрэн, амьсгалж чадахгүй болтол чанга тэврэв. "Би загалмайлсан эх болно"

Би инээн, түүний нурууг иллээ. Одоо ч гайхширан суух гурван залуу руу харан Жэжүүн дуугарлаа. "Та гурав загалмайлсан эцэг болно"

"Бурхан минь" Чанёол босон, намайг тэврэхээр гүйн ирлээ.

Удалгүй ресторанд дөрвөн хүн надаас зүүгдэх аж. Жэжүүн тэднийг надаас салгасан ч Каи дахиад л над руу гүйж ирэн тэврээд байсан учир хэдхэн секунд л боллоо.

"За хангалттай Каи" Жэжүүн дуу алдан, түүнийг надаас салгалаа.

"Бурхан минь, би чиний өмнөөс жаргалтай байна" Инжи нусаа татан "Би үнэндээ уйлж байна"

Чанёол шууд түүнд алчуур өгөн "Чи будгаа муухай болгоод байна Инжи"

"Хүү юу охин уу?" Каи догдлон асуув.

"Нэр олсон уу?" Сэүн асуув.

"Би үнэхээр жаргалтай байна" Инжи хэлэв.

"Бид дахиж ууж болохгүй гэсэн үг үү?" Чанёол асуув.

Бид ресторанд хэтэрхий их чимээ гаргаад байсан болохоор гэртээ яриагаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Тэднийг ууж болно гэж Чанёолд хэлсэн бас Жэжүүн тэдэнд архи авч өгсөн юм. Би зөвхөн жүүс л ууж байлаа. Бид манай гэрийн зочны өрөөнд уйж мөн ярилцана. Каи, Инжи хоёр надаас зүүгдээд л хүүхдийг минь мэдэрч чадах аятай хавтгай гэдсийг минь илнэ. Тэд Жэжүүнийг хүүхэд хүсдэг гэдгийг мэддэг болохоор намайг жирэмсэн болсонд их баярлаж бас догдлох ажээ.

Жэжүүн миний жирэмсэн гэдгийг яаж мэдсэн талаар ярьж байлаа. Каи, Чанёол хоёр миний гармоны өөрчлөлтийг хөгжилтэй хэмээн инээх ажээ. Жэжүүн энэнд нь тийм ч таатай байсангүй. Миний ааш галзуу аятай л өөрчлөгддөг болохоор би Жэжүүнд муухай санагдана. Би түүний оронд байсан бол галзуурах л байсан. Гэхдээ миний орилж, галзуурахыг ч тоохгүй ухаангүй намайг хайрладаг залуугаар бурхан минь намайг ивээжээ.

Каиг угаалгын өрөө явахад Жэжүүн боломжыг ашигласан над руу ирлээ. Инжи ч бас надаас холдон, Сэүн Чанёол хоёрын яриад нэгдэв. Жэжүүн миний араар буйдан дээр гараа тавин, толгойгоо надтай нийлүүллээ.

"Согтчихсон юм уу Жэжүүн?" би инээн, түүн рүү харлаа.

"Хммм" хэмээн бувтнан намайг өөртөө ойртуулаад "Үнэхээр"

"Тэр хэр ихийг уучихсан юм бэ?" Би хөлөөрөө Чанёолын нуруу луу хатгалаа.

"Мммм..."

Тэд бүгдээрээ согтуу байсан болохоор би инээж орхилоо. Каи угаалгын өрөөнөөс гарч ирэн буйдан дээр хэвтэн, толгойгоо гэдсэн дээр минь тавив. Тэр хүүхдэд минь ямар нэгэн зүйл бувтнаад л мөн үнсэнэ. Согтуу Каи өхөөрдөм байсан болохоор би бас инээж орхилоо. Би Жэжүүний үсээр тоглодог шигээ Каин үсээр тоглох агаад хэдэн минутын дараа тэрээр өвөр дээр минь унтаж орхилоо.

"За та нар гэрт хононо шүү" би хэллээ.

"Гэхдээ би болзооотооой" Сэүн бувтнан гараа өргөөд "Маргааш!"

"Маргааш хүртэл бай! Та нар жолоо барьж чадахгүй"

"Би таны өмнөөс үнэхээр баяртай байна хён"

Чанёолын нулимс цийлэгнэх агаад тэрээр яаж нөхрийн минь хажууд ирснийг мэдсэнгүй. Гэхдээ Жэжүүн бувтнан, толгой нь мөрөн дээр минь унан орж ирлээ.

"Чанёол, битгий уйлаа" би инээн, түүний гуянд хүрлээ.

"Чанёол уйлаад байгаа юм уу?" Инжи толгой эргүүлэн залууг ширтээд "Чанёол, битгий уйл"

"Би уйлаагүй ээ" тэр нусаа татан "Би бол эр хүн"

Би дахиад инээлээ. Надаас бусад нь бүгд согтуу ажээ. Надад одоо унтах газар руу хүргэж өгөх сүрэг хүмүүс байна. Би Жэжүүнийг өөрөөсөө түлхтэл тэрээр мөрөөр минь тэврэх нь тэр.

"Өрөө рүүгээ оч. Би дараа очъё"

"Чи хаашаа явж байгаа юм бэ?"

"Би тэднийг өрөө рүү оруулаад байхъя. Яв Жэжүүн" би түүнээс холдлоо.

Би Каин толгойг зөөлхөн илчихээд хурдхан шиг Жэжүүний хацар дээр үнсээд бослоо. Би Инжиг амархан татахад тэрээр куала баавгай шиг надаас зүүгдэв. Жэжүүний энэ үйлдлийг минь хараад босож ирэх агаад миний хэлсэн шиг өрөө рүүгээ явсангүй. Харин Чанёолыг босгон араас минь чирэн ирлээ. Тэр хоёр хоёулаа согтуу байсан болохоор маш их бүдэрч ойчно.

Бид хоёр тэднийг оронд нь хэвтүүлэхэд тэд шууд л нэгнийгээ тэврэх бөгөөд би ч болиулсангүй, хажууд Жэжүүн согтуу болохоороо сөөнгө хоолойгоор инээнэ. Дараа нь би Сэүнийг өрөө рүү чирж, нөхөр минь Каиг хагас үүрэх ажээ. Бид тэднийг ор луу шидээд, тэднийг эрүүл болохоороо харамсахгүй л гэж найдаж байна.

Бид гэрлээ унтраагаад өрөө рүүгээ явлаа. Жэжүүн орон дээрээ хэвтээд шууд л унтах нь тэр. Би түүний том цээжтэй болох гэж дасгал хийдэг хувцасыг нь солилоо. Эцэст нь хувцасыг нь сольж дуусаад орны нөгөө тал руу түлхэх л хүч үлджээ.

"Хонгор минь" би цамцаа тайлсаар Жэжүүн бувтнана.

Би хөхний даруулгаа тайлах зуураа түүний хажууд очин суулаа. "За Жэжүүн?"

"Би чамд үнэхээр их хайртай. Үнэхээр, үнэхээр их"

Би инээн түүний духыг үсээд "Би ч бас чамд хайртай Жэжүүн"

"Заримдаа чи үнэхээр гичий шиг байдаг"

Би санаа алдаад "Мэднэ ээ бас намайг үнэхээр уучлаарай"

"Үгүй ээ" тэр хүнд зовхио өргөн нээгээд "Чи амьдралыг илүү сэтгэл догдлом болгодог. Чамайг миний хоолон дээр өргөст хэмх хийж байсан ч би чамд хайртай"

"За за" би инээн, хуруугаараа зөөлөн үсийг нь самнан "Чамаас кофе үнэртэж байхад чинь үнссэн ч би чамд хайртай"

Тэр хамраа үрчийлгээд толгойгоо өвөр дээр минь тавиад хацраараа гэдсийг минь илбэнэ. Би түүнийг нь самнаж, эрхий хуруугаараа духыг нь илж байлаа. Жэжүүн санаа алдаад нүдээ анив.

"Хүү юу эсвэл охин болов уу?" Жэжүүн бувтнан, гэдсийг минь илэх ажээ.

"Чи алийг нь хүсэж байна?"

"Охин" хэмээн нүдээ нээгээд "Тэгээд бид чиний нэрнээс өгнө. "Охин минь ээж нь аавыг нь асардаг шиг эрэгтэй дүүгээ ч бас асарна"

Би инээмсэглэн, хоёр хацарнаас нь барин толгойг нь өргөөд үнслээ. Тэр одоо согтуу байгаа ч гэлээ үргэлж юу хэлэхээ мэддэг юм. Уран цэцэг үг чинь угаасаа л уран зохиолын багшийн авъяас шүү дээ. Би хэзээ ч Жэжүүний үгэнд эргэлзэж байгаагүй. Согтуу, эрүүл байсан ч хэлсэн үгэнд нь итгэдэг. Тэр согтуу байхдаа яг одоо шиг эгдүүтэй болчихдог болохоор согтуу Жэжүүнийг үргэлж хайрлана гэдгээ ойлгосон.

Тэр намайг дээгүүрээ нүцгэн байгааг анзаараад хөмсөг зангидлаа. Тэр намайг ханиад авчих болохоор цамцаа өмс гэж хэлэх байх гэж бодсон ч гарыг минь атгаад дэрэн дээр толгойгоо тавив.

"Надтай унт л даа"

"Би нүүрээ угаах хэрэгтэй Жэжүүн. Би ойрд их батга гарч байгаа"

"Чи одоо ч үзэсгэлэнтэй байна" хэмээн хэлэв. Би түүнээс их магтаалын сайхан үг сонсдог ч миний зүрх одоо ч анх удаа сонсож буй аятай цохилоно. "Өмдөө тайлаад надтай хамт унт л даа"

Би санаа алдаад, тэр намайг сонсохгүй нь тодорхой болохоор хэлснээр нь хийлээ. Жэжүүн гарыг минь тавихад би хурдхан шиг өмдөө тайлав. Тэрээр бэлхүүсээр минь тэврээд өөр лүүгээ татахад надад хувцасаа хураахаар бөхийх ч цаг байсангүй. Намайг дээрээс нь унахад тэр дуу алдсан ч гэлээ гар нь одоо ч намайг чанга, хамгаалан тэврэх ажээ.

"Чи жин хасчихсан юм уу хонгор минь?" Тэр хөмсөг зангидан, үсийг минь мөрнөөс нь холдуулан "Чи их хөнгөхөн болчихож"

"Бага зэрэг" би бувтнан, цээжийг нь наллаа.

Намайг гэрэл унтрааж байх хооронд Жэжүүн хөнжил сөхөх агаад бид үргэлж хийдэг харанхуйд тэврэлдээд нэгнийхээ амьсгалахыг сонсоно.

"Бид дараагийн үзлэг дээр эмчид чиний жин хасаад байгааг хэлэх хэрэгтэй" хэмээгээд эрүүгээ толгойн дээр минь тависаар санаа алдав. "Хордлого л байх"

Би түүний хажууд хэвтэн мөрөн дээр нь толгойгоо тавилаа. Би түүний хөлийг ороох агаад Жэжүүний намайг өөртөө ойртуулан тэврэв. Бид том ортой атлаа ихэнхдээ жижигхэн газарт нь унтдаг нь инээдтэй юм. Би түүний таашаагаар тэврэн, түүний төрөлхийн үнэрт дуртай болохоор суга руу нь шигдлээ.

Намайг түүний энгэрт унтахаас өмнө Жэжүүний уруул толгойн дээр байх нь мэдрэгдлээ. Бид унтахдаа их хөдөлдөг юм. Заримдаа нэгнээсээ салаад л, нэгэн рүүгээ татагддаг соронз шиг дахиад эргээд нэгнийгээ тэврэнэ. Өглөө нь бидний хэн ч нэгнээсээ холдсон байгаагаа харж байгаагүй. Үргэлж нэгэндээ хүрэх хүртлээ улам л ойртдог юм.

-Гэгээ-

Continue Reading

You'll Also Like

12.9K 263 67
These are going to be different poem's such as: Love Friendship Birthday Sad Death Hope I do not own any of these poems these are one's I have got...
4.5K 817 24
- زۆری ڕق لێ دەبێتەوە ، ڕقی لەوەیە بەو جۆرە کەوتۆتە داوی ، ڕقی لێیە کە بەو جۆرە زۆر دەدوێ ،ڕقی لەوەیە کە سات لە دوای سات دەرونی و دڵی لای کامێللا بەج...
171K 19.6K 27
Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр...
13.5K 304 31
This is based on an image i found on pinterest which immediately inspired me to write psyborg angst.