♣Түүний харанхуй тал 2♣ "COMP...

By StarlitFictions

79.8K 4.4K 375

Чи намайг Жэжүүнтэй гурван жил үерхээд амьдрахад намайг түүнээс уйдна гэж бодож байгаа байх. Чи намайг Жэжүүн... More

1.Шинэ гэр
2.Хэзээ ч ханахгүй
3.Зун
4. Зун II
4. Нүүсэн нь.
6. Айдас
7. Бялуу ба хөрш
8. Хэрүүл
10. Хордлого
11. Эхний гурван сар
12. Эхний гурван сар II
13. Дараагийн гурван сар
14. Хөрш
15. Сүүлийн гурван сар
16. Сүүлийн гурван сар II
17. Анхны төрөлт
18. Эхний сар
19. Эмнэлэг
20. Анхны алхам
21. Шинэ жил
22. Анхны төрсөн өдөр
23. 3 жилийн ой
24. Амлалт
25. Аз жаргалтай төгсгөл

9. Муухай зүүд

2.8K 172 15
By StarlitFictions

-Гэгээ-

Жэжүүн өглөө намайг ажил дээр минь буулгаж өгсөн бөгөөд одоо өдрийн цайны цаг болж байлаа. Ажлаа дуусгаад мэйлээр явуулчихсан болохоор өмнөхөөсөө бага зэрэг эрт ажлаасаа гарав. Хэдэн гудамжны цаана байх япон ресторан руу явлаа. Өдрийн хоолоо захиалчихаад хүлээх зуураа бараг л харагдахгүй цонхоор ширтэн сууна.

Жэжүүн нэгэн охины мөрөөр тэврэн алхаж байх нь тэр. Бидний хуримын бөгж одоо ч хуруунд нь байх агаад уур хилэн хоолойгоор минь дээш өгсөөд ирэв. Тэд хосууд шиг жаргалтайяа инээх аж. Зүрх минь зогсчих шиг л болно. Би түүн рүү очих хэрэгтэй юу? Эсвэл зүгээр л явах уу? Энэ маш дотны найз нь биз дээ?

Гэтэл Жэжүүн тэр охины толгойн дээр үнсэхэд амьсгалж чадахгүй болох нь тэр. Миний амьсгалын зам бөглөрөн, дотор минь хэржигнэх ажээ. Охин инээн, Жэжүүн намайг үнсдэг шигээ нүүрээр нь үнсэж эхэллээ. Уйлах дуу амнаас минь гарч, уушги амьсгалахгүйд шатна. Би аль хэдийн уйлж, тэднийг харахаа больж чадахгүй байлаа.

Жэжүүн намайг хуурч байна.

....

"Новш гэж хонгор минь" Жэжүүн хараал хэлэн хүчтэй гэгч нь намайг татлаа. Би өөрийнхөө уйлах, амьсгал минь тасалдахыг сонссоор нүдээ нээв. Тэр намайг татан тэврээд үргэлж намайг тайвшруулдаг нөхрийнхөө байгалийн үнэрийг үнэрлэнэ. "Хонгор минь, энэ зүүд. Алив ээ, амьсгал"

Тэрээр эрүүнээс минь татан, жимийсэн уруулыг минь салган илүү их агаар амьсгалуулж байлаа. Би нойтон зовхио нээн, одоо ч харанхуй байхад цочирдож орхив. Өдрийн цайны цаг биш юм уу? Би хоолоо хүлээгээгүй юм уу? Жэжүүн өөр эмэгтэйтэй байгаагүй юм уу?

Над руу санаа зовсон, айсан харцаар харах нөхөр лүүгээ харлаа. "Амьсгал, хонгор минь. Гуйя"

Тэрээр миний духан дээрх хөлсийг арчиад толгойн дээр минь үнсэв. Үргэлжлүүлэн нүүрээр минь дүүрэн, хамар, хацар, эрүүн дээр минь үнсэв. Би бэлхүүсээр минь тэврэх гарыг нь хайхад тэр надад шууд л гараа өгөөд бид салаавчлан хөтлөлөө. Би чадахаараа түүнээс барьж, түүнийг бодит, бид одоо ч хамтдаа гэдгийг мэдрэнэ.

"Үнэхээр муухай зүүд байсан уу?" Жэжүүн асуун, гарынхаа араар нулимсыг минь арчив. Түүний нүдний доогуур хөх зураас татаж, тэр нь сарны гэрэлд улам тод харагдахаар их санаа зовсон харагдана.

Би шүлсээ залгин толгой дохиод "Хамгийн муу нь" хэмээн шивнэн, одоо ч айх аж.

"Annabelle doll киноны тухай байсан уу? Бид тэр киног үзэх хэрэггүй гэж хэлсэн шүү дээ"

Бид хэдэн сарын өмнө The Conjuring кино үзсэн юм тэгээд би киноноос болоод жижигхэн зүйлээс ч цочдог болчихсон.

Гэхдээ би толгой сэгсрээд зөөлхөн гэгч нь хэлсээр хоолой минь тасалдана. "Би чамайг намайг хуурч байна гэж зүүдлэсэн Жэжүүн"

Тэрээр хурц хутга мэт хөмсгөө зангидлаа. Тэгээд томоо гэгч нь санаа алдаад "Би чамайг хэзээ ч хуурахгүй ээ бяцхан охин минь. Чамд хэлсэн шүү дээ. Олон удаа"

"Мэднэ ээ" би толгой дохиод шүлсээ залгив. Өөр нэг хэрүүл болох гээд байгаа юм шиг санагдаад бас би хүсэхгүй байна. Надад хангалттай хүч алга. Би түүний гарнаас чанга гэгч нь атгахад тэрээр буцаан атгалаа. "Энэ зүгээр л...жинхэнэ юм шиг байсан. Б-би өдрийн хоолоо идэж байсан тэгээд чамайг өөр эмэгтэйтэй байхыг харсан. Үнэхээр зүрх...өвтгөм байсан Жэжүүн. Би-"

Жэжүүн уруул дээр минь үнсэн яриаг минь таслаж орхилоо. Түүний нуруун дээр минь байх гар дээш доош гүйн намайг тайвшруулан илэх ажээ. Тэгээд уруулаа салган дахиад бяцхан үнсэлт өгөв.

"Зүгээр л зүүд шүү дээ муужгай минь" хэмээн шивнээд харц нь нүднээс минь уруул руу гүйх аж. "Гэхдээ би чамайг хуурах юм бол муужгай минь надад байгаа бүх зүйлийг аваарай. Бидний мөнгө, миний мөнгө, машин, байшин гээд бүх зүйлийг. Намайг юу ч үгүй орхиод тэгээд ал. Би чамайг хуурч зүрхлэвэл амьдрах эрхгүй болохоор" би зөөлнөөр инээлээ. Жэжүүн инээмсэглэх ч гэлээ толгой сэгсрээд "Би тоглоогүй байна аа хонгор минь. Надад тэгнэ гэж амал"

"Би чамд тэгэж чадахгүй шүү дээ Жэжүүн" би гунигтайяа инээмсэглээд "Чи намайг хуурсан ч би чамайг хайрлах л болно. Бас би дахиад чиний царайг харахыг хүсэх болохоор чамайг үхээсэй гэж хүсэхгүй шүү дээ"

Тэрээр бидний хөтлөлцөх гараар хацарт минь хүрэн "Үгүй ээ тэгвэл би амиа хорлоно"

"Үгүй ээ, чи тэгэхгүй"

"Тийм ээ, би амиа хорлоно"

"Үгүй ээ"

"Тийм ээ" Жэжүүн инээлээ.

"Үгүй-"

Тэр биднийг тэр дор нь эргүүлэн намайг орон дээр хэвтүүлж өөрөө дээр минь гарах нь тэр. Тэрээр доош бөхийн, түүний хоёр шуу нүүрний минь хоёр талд байх аж. Тэгээд хөлийг минь хөлөөрөө шүргэхэд би догдолж орхив. Хамрынхаа үзүүрээ нүүрээр минь гүйлгэн,гижгийг минь хүргэж намайг инээлгэх аж.

Бид иймэрхүү байсан үеүүдээ үнэхээр санасан байна. Өдөр нь хэрэлдэж, шөнө болгон нэгэн рүүгээ нуруугаа харуулан унтахгүй байгаа мэт.

"Би ч бас..." Жэжүүнийг ийнхүү шивнэхэд би бодлоо амаараа урсгачихсан гэдгээ ойлголоо. Тэгээд ичингүйрэн уучлалт гуйв. (Жэжүүн өөрийнх нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрөхдөө тийм ч сайн биш) "Энэ миний буруу. Намайг уучлаарай"

"Үгүй ээ, миний ч бас буруу" би сөрөн "Би чиний үзэн яддаг зүйлсийг хийх хэрэггүй байсан юм"

Жэжүүн уруул дээр минь үнсээд "Үгүй хонгор минь. Чи үргэлж ийм л байдаг шүү дээ. Өөрчлөгдөж, бүх зүйлд уурлаж байгаа нь би шүү дээ" Тэр илүү их зүйлийг хэлэхийг хүсэж буйг нь би мэдэж байсан болохоор бид хэсэг зуур чимээгүй байлаа. Эцэст нь тэр зөөлнөөр дуугарав. "Би...их сургууль зарим нэг багш нараа халж байгаа" би амьсгаагаа түгжлээ. "Халагдах цаасан дээр би бас гурван багш байгаа"

Би дуу алдан "Жэжүүн! Энэ чинь том зүйл"

"Мэднэ ээ, энэ чамд муухай хандсаны сайхан шалтгаан биш гэдгийг мэднэ ээ" Би шивнэн, гараа өргөн хацрыг нь иллээ. "Чамд бас бидэнд амархан л байсан шүү дээ"

"Тийм ээ...гэхдээ би энийг чамд яаж хэлэхээ мэдээгүй юм бас санааг чинь зовоохыг хүсээгүй" Тэгээд тэр гашуун гэгч нь инээн толгой сэгсэрлээ. "Бидэнд юу болсныг хар л даа"

Би инээн "Тийм болохоор л чи эхнэртэйгээ асуудлаа хуваалцах хэрэгтэй. Хатагтай Ким. Би чиний овгоор явдаг шүү дээ"

"Би үргэлж тэрний төлөө бурханд баярлана аа" Жэжүүн инээмсэглээд "Би чамайг стрессдүүлсэнд уучлаарай"

Би толгой сэгсрээд "Би стрессийг бол тэсэж чадна Жэжүүн. Би чиний мөрөн дээр байгаа асуудал, стрессийг хуваалцаж чадна. Харин чиний аашласан ааш, намайг ганцаардуулсныг чинь уучлаж чадахгүй шүү"

Тэрээр нүүрээ хүзүүнд шигтгэн, намайг яг л дэр шиг тэврэнэ. "Чамайг ганцаардуулсанд уучлаарай хонгор минь"

"Уучлалт гуйхаа боль Жэжүүн" би инээн, түүний үсээр тоглоно. "Би анх удаа л чамаас сонслоо"

"Би аймшигтай нөхөр шиг санагдаад байна, ялангуяа одоо ажилгүй болчихсон..."

"Битгий! Чи энэ дэлхийн хамгийн сайн нөхөр"

Тэрээр санаа алдахад үнэхээр чанга бас ядарсан шинжтэй сонсогдоно. Миний зүрх бага зэрэг эмтэрсэн гэж бодож байна. Тэгээд бид үүр цайтал ярилцаад л ярилцаад л, шувууд ч бас бидэнтэй нэгдэхийг хүсэх аж. Бид Жэжүүнийг ажлаа алдаад ажиллах шинэ сургууль яаж хэзээ хайх талаар, миний төсөл гээд бүх зүйлийн талаар ярилцав.

Эцэст нь бид унтсан ч хэзээ, яаж гэдэгтээ итгэлтэй биш байна. Миний унтахаасаа өмнө итгэлтэй байгаа зүйл гэвэл би өөрийн Жэжүүнийгээ буцаагаад авчихсан.

-Гэгээ-


Continue Reading

You'll Also Like

25.4K 2K 8
Trauma lama kim jaejoong yang dingin dan anti sosial, semuanya berubah saat CEO baru datang. FF YUNJAE YAOI ceritanya kemungkinan sama dengan manga 1...
104K 1.9K 31
5yrs after their break up, both Dara & Jiyong became pillars of KPop and everybody thought that they have finally moved on. But what happens when ol...
29.8K 4.1K 9
Tidak pernah terpikirkan oleh Yunho orang tuanya akan menitipkannya pada Ahjussinya dalam waktu yang lama. Sikap tidak baik sudah Yunho tunjukkan pad...