Анхны цасыг хамт харцгаая

162 22 0
                                    

Түүний цамцыг өмсөхөд би томдсон хувцас өмссөн хүүхэд шиг дотор нь ороод живчих нь үү л гэлтэй байв. Хоёр ханцуйг нь нугалсаар хойш шуугаад цүнхээ үүрэхэд

Жунин "Чи миний ардаас явна шүү за юу? Урд талаас чинь бас нуух хэрэгтэй"

"Юу вэ?Яагаад байгаа юм?"

Жунин "Юбка чинь хэтэрхий богино байгаа болохоор хөл чинь гараад байна. Надад ч харамлаад харахад хэцүү байхад бусад хүмүүс яана гэж бодож байна. Аюултай" гээд хоёр гарнаас минь татан урд минь гаран алхахад нь гараа татаж аваад

"Би зүгээр ээ. Өдрийн турш ийм байдалтай явах юм бол харин ч бүх хүн биднийг харна. Тийм болохоор зүгээр л гарнаас минь атгаад хамт бай. Эсвэл би зүгээр л гэртээ орлоо. Заа тэгээд альнийг нь сонгох юм бэ дээ?"

Жунин "Гарнаас чинь атгахыг" гээд тэр надад машины хаалга онгойлгон өгөхөд хаалгыг хаагаад

"Үгүй ээ. Машин хэрэггүй. Би зүгээр энгийн мөртлөө романтик болзоог хүсэж байна"

Жунин "Тэгэхээр юу гэсэн үг үү?"

"Жишээ нь бүхэл өдөржингөө хөтлөлцөн алхаж гадуур явах" гэтэл түүний хацар нь улайгаад хэлээ залгисан юм шиг дуугүй болчихов.

"Жунин аа зүгээр үү? Хацар чинь яагаад час улаан болчихов?"

Жунин "Аан халууцаад л гадаа ямар халуун байна аа" хэдэн тийшээ харан гараараа өөрийгөө сэвэн харцаараа надаас зугтаад байв.

"Цамцаа надад өмсүүлчихсэн байж" гэхэд тэр намайг чангаасаар алхалж эхэллээ.

Хөтлөлцсөн алхсаар нэг л мэдэхэд кино театрын урд ирсэн байв. Бид дуу нэгтэйгээр кино үзэх саналыг дэмжсэн нь энэ билээ.

Хоёулангийнх нь хацар улаа бутарсан байлаа. Гартаа яагаан болон цагаан өнгийн попкорн барьж нэг нэгнээ сугадалцаад хөлөн дээрээ үсрэн явцгаана.

Сүүлийн үед шуугиж, алдартай болж буй бүх киноны суудал дууссан болохоор яах ч аргагүй үлдсэн ганц киног үзэхээс өөр гарцаагүй болов.

Киноны дундуур гол дзрийн эмэгтэй эрэгтэй хоёр гэнэт үнсэлцээд эхлэх нь тэр.

Санаа зовсоор хойшлон сууж, суудалдаа шигдэн мөрлүүгээ толгойгоо татан зүүн тийшээ хартал Жунин өөдөөс харж байх нь тэр.

Бидний уруулын хооронд төө хүрэхгүй зай байх бөгөөд нэгнийхээ нүд болон уруул руугаа нилээн удаан ширтэлдсэний эцэст хүмүүсийн инээдээр хоолойгоо зассаар хоёр тийшээ болон суулаа.

Гараа дээш өргөн хэдэн цаг хавчиж суусан биенийхээ чилээгээ гарган
"Одоо юу хийх үү?" гэхэд Жунин гэдсээ илээд "Хоол" гэсээр бид явцгаав.

Хоёулаа гэдсээ илэн гарч ирээд "Зайрмаг" гэж нэгэн зэрэг хэлээд инээлдэв. Тэгээд хамтдаа нэг саравчин дотор орж суулаа.

Одоо бидний дунд эвгүй байдал гэдэг зүйл ор мөргүй алга болсон мэт л байлаа.

"Энэ сургуульд шилжиж ирэхээс өмнө чиний амьдрал ямархуу байсан бэ?"

Жунин "Тийм ч аятайхан бишээ" гэхээс өөр зүйл хэлэлгүй тэр зайрмагаа хэд хазлав.

"Ямар ч байсан чи өмнө нь болж байсан бүх муу зүйлээ мартах хэрэгтэй"

Жунин хэсэг дуугүй сууснаа "Би чиний бодож байгаагаас чинь илүү муу зүйл хийсэн бол яах уу?" гэх нь тэр.

"Тэгвэл би лав чамайг ийм утгагүй зүйл хийхээ болиосой гэж хүсэж байна"

Жунин "Хөөөе, чамайг боль гэхээр чинь больчихдог би ямар чиний..."

"Чи миний найз залуу" гэхэд тэр ичингүйрэн уруулаа хазан дуугаа хураав.

Цаг хэтэрхий орой болчхож. Гудамжны гэрэл асаж хаа нэгтээ алхах хүмүүсийн хажуугаар зөрөн алхаж байтал гэнэт Жунин зогсоод Жэнниг эндээ хүлээж бай гэж хэлээд зам гаран гүйчхэв.

Холоос тэр замын эсрэг талын мухлаг дээр нэг зүйлийг нухацтай ширтэж байхыг би харлаа. Удалгүй тэр инээсээр гүйж ирээд гаранд минь ууттай зүйл атгуулав.

"Юу юм?"

Жунин "Нээгээд үз" Ууттай зүйлийг нээгээд хартал бээлий байв.

"Өвөл болоогүй байна ш дээ"

Жунин "Гэхдээ л болно ш дээ. Цас орохоор наадахаа өмсөөрэй за юу?" гээд тэр инээв.

"Анхны цасыг чамтай хамт хармаар байна"

Жунин "Би чамд хамгийн гайхалтай анхны цасыг харуулах болно"...

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now