Чигчий хуруу

211 29 5
                                    

"Буйдан дээр сууж байгаарай" гээд гал тогооны өрөө орон тавцан дээр ус болон халуун буулгах эм тавин Жунин руу очлоо.

"Энийг уучих"

Жунин "Баярлалаа. Чиний бие гайгүй юу? Хөл чинь" тэр хөл рүү минь заахад боолттой хөлөө ардаа хийн

"Аан зүгээрдээ. Хэд хоноод гайгүй болно гэсэн"

Жунин "Тэгвэл хэд хоног хичээлдээ явахгүй байх нь ээ"

"Ммхн" гэхтэй зэрэгцэн гэрийн код хийх чимээ дуугарч эхлэх нь тэр. Гэртээ эрэгтэй хүн оруулсаныг мэдвэл Жисү намайг алах болохоор Жуниныг дагуулсаар өрөөндөө орж ирэн хаалгаа хаагаад
Жунин "Юу болсон бэ? Яагаад нуугдаад байгаа юм бэ?" түүний амыг даран "Чимээгүй бай" гжэд толгой сэгсрэхэд тэр ойлгосон бололтой чимээгүй болов.

Жисү "Жэнни чи хаана байна" гэсээр гэрт орж ирэн орилоход нь

"Өрөөндөө байна аа. Би хувцасаа солиод нүцгэн байна аа" гэхэд Жунин инээмсэглэчихээд миний биерүү харсаар амыг нь тагласан гарыг минь атган буулгаад

Жунин "Нүцгэн байгаа чинь энэ үү" гэх нь тэр.

Жисү "Би туслах уу?"

"Үгүй ээ. Хэрэггүй. Одоо гарлаа" гээд Жунин руу муухай харчихаад хаалгаа жижигхэн нээсээр гарлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?" нэг хөл дээрээ үсэрсээр өрөөнөөсөөгарч ирэн байн байн өрөө рүүгээ харан түгшсээр асуувал

Жисү "Ээж чамайг ямар байгааг харчихаад ир гээд. Тэгээд чамтай хамт хоно гэсэн"

"Үгүй дээ хэрэггүй. Одоо намайг ямар байгааг харсан бол хурдан гэртээ харь. Дураараа код хийж орж ирэх юм. Хонх дарж бай" гэсээр түүнийг түлхсээр хаалгаар гаргах гэтэл

Жисү "Өөрөө л код хийгээд орж ирж бай гээд л уурлаад байсан байж. Юу болсон юм? Ямар нэгээ юм нуугаад байгаа юм уу? гээд түүнийг надаас бултах гэж оролдоход нь

"Баяртай" гээд хаалгаа хаалаа.

Хана аа түшсээр өрөөндөө орж ирэхэд Жунин халуурсандаа болоод ядарсан бололтой орон дээр минь унтаж байв.
"Жисүг гаргах гээд хүн зовож байхад чи яаж ингэж унтаж чадаж байна аа" гээд духан дээр нь гараа тавин халууныг нь шалгатал тэр шатсаар л байв.

Хөнжилөө сөхөэ түүнд нөмрүүлчихээд нүүрэнд нь зөөлхөн хүрж хүйтэн жин тавьчихаад
"Чи эндээ ингээд хоночихдоо. Би том өрөөнд буйдан дээр унтчихья" гээд гарах гэтэл тэр гарнаас минь атгаад

Жунин "Өрөө чинь энд байсаар байтал чи яах гэж буйдан дээр унтана гэж. Тухгүй биш гэж үү?"

"Ууг нь ч тухгүй лдээ. Тэгтээ зүгээрээ чи энд унт" түүнийг л буйдан дээр унтах гээд ингээд байгаа юм байхдаа гэж бодсоор болиулах гээд ийнхүү хэлэхэд тэр цаашлан хэвтээд

Жунин "Надтай хамт унт. Би өвдсөн үедээ ганцааараа байх дургүй" намайг татан орон дээр суулгаж цамцнаас минь тавихгүй барьсаар байв.

"Гүй ээ тэгтээ би...Буйдан...тийшээ"

Жунин "Гуйя"

"Заааза. Бие биедээ хүрэхгүй шүү" гэрлээ унтраачихаад хажуугаар нь орон хэвтлээ. Энэ мэдрэмж үнэхээр эвгүү юм. Эрэгтэй хүнтэй хамт ээг орон дээр цуг хэвтэх. Тэгтээ түүний үнэр үнэхээр сайхан юм. Яагаад ч юм яг аав шиг минь санагдаад байх юм...

"Яагаад ингэтлээ халуурсан юм?"

Жунин "Хүйтэн шүршүүрт хэдэн цагийн турш цогсчихсон юм"

"Яах гэж? Тэнэг нэдэг нь"

Жунин "Бухимдлаа тайлахын тулд тэгээд сурчихсан юм. Биеэ барьж чадахаа байчихвал хяналтаа алдчихлаг болохоор. Тэгтээ чамтай хамт байхад яагаад ч юм тайван болчихдог"

Хэлсэн үгийг нь бодох төдийд л зүрх минь хүчтэй цохилон унтах битгий хэл тайван байх хэцүү байлаа. Таазан дээр тусах цонхны сүүдрийг ажиглан хэвтэж байтал

Жунин "Гарыг чинь атгаад унтаж болох уу? Арай л олон зүйл хүсээд байгаагаа мэдэж байна аа. Тэгтээ л ганцхан өнөөдөр л...Би үнэхээр тайван бус байна. Толгойд минь хэн нэгнийг хэн ч биш болгох мянга мянган муу аргууд орж ирээд байгаа болохоор"

"Муу зүйл хийх гэж байвал битгий хийгээрэй. Оронд нь эндээс атга" гээд чигчий хуруугаа түүнд өгөхөд тэр том гараараа жоохон хүүхэд шиг хурууг минь атгасаар унтаад өгөх нь тэр...

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now