Ойлгомжгүй

173 20 4
                                    

Хийсвэр утга учиргүй зүйл биш болохоор энэхүү үнсэлтийн дараах бидний хоорондын уур амьсгал түрүүний болсон зүйлээс эвгүй болж эхэллээ.

Илүү дотно болно гэж бодсон ч зүгээр л улам жийрхэх мэдрэмж төрч байлаа.

Жунин "Явцгаах уу? Чи өлсөж байна уу?" ямар нэгэн хариулт өгөлгүйгээр зүгээр л толгой дохиход Жунин ойлгосон бололтой урд минь гаран явж эхэллээ.

Эрэг дээр гарч ирэхэд л би маш буруу зүйл хийснээ ойлголоо. Би далай руу орохдоо хувцсаа тайлаагүй юм байна шүүдээ.

Нойтон хувцас, сэвшээ салхи яг хөлдөж үхэх нь. Дээрээс нь гэрэлтэж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Азаар тусах гэрэл байхгүй юм даа.

Гутлаа өмсчихөөд цээж хэсгээ гараараа нуун зогсож байтал Жунин машиныхаа ардаас цүнхтэй хувцас гаргаж ирэн малгайтай цамц аван надруу шидээд
Жунин "Өмсчих, өөр хүнд харуулмааргүй байна" гэх нь тэр.

"Донтой муу золиг" гэж бодсоор эргэж харан дүрэмт хувцасаа тайлан түүний цамцыг нойтон юбкан дээрээ өмслөө.

Бид хуурай хувцасаа сольж өмсчихөөд нэгэн дэлгүүрийн урд машинаа зогсоон саравчинд суун бэлэн гоймон идэж эхлэв.

Жунин хогнуудаа хаячихаад тортой зүйл авчран хажууд минь суув.

Шилтэй ундаа уунгаа одод түгсэн шөнийн тэнгэрийг ширтэж байтал хэн нэгэн
"Энд ингэж таарах гэж. Хэзээ ч буцаж ирэхгүй юм шиг явсан байж яагаад ирсэн юм. Намайг санасан юм уу?" гэх маш гоё биетэй , бидний үеийн гэмээр хөөрхөн охин Жунины цаана очин суух нь тэр.

Түүний хэн бэ гэх талаар ямар ч ойлголтгүй суух бөгөөд Жунины биеэнд хамаагүй хүрэхэд нь зүгээр л дургүй хүрч байв.

Жунин "Чамтай уулзах гэж ирээгүй" мөрөн дээрх тэр охины гарыг өөрөөсөө холдуулан бараан царай гаргасан байхыг нь хараад Жунинд санаа зовж эхэллээ.

"Хэри гэл үү? Тэр охиныг чинь би сайн дарамталж байгаа шүү. Бидний тохиролцсоны дагуу" гэхэд нь яагаад ч юм танил нэр сонсогдсогдов.

Нөгөө ангийн намайг гэмтээсэн Хэри санаанд орсон ч яаж ч түүнийг таних билээдээ гэж бодон хэлээд байгаа зүйлийг нь ойлгохгүй байтал, Жунин надруу нэг харчихаад тэр охины гараас чанга атган чихэнд нь ямар нэгэн зүйл шивнэж эхэллээ.

Жунины харц урьд урьдынхаасаа илүү ширүүн догшин байх бөгөөд ийм байдлыг нь огт харж байгаагүй юм байна.

Нөгөө охин ч хариугаа өгөхгүй өөдөөс нь ширүүн харж өвдөлтөө тэсэн зогсох нь үнэхээр элт байв.
Одоо болиулахгүй бол болохгүй нь гэж бодсоор
"Яагаад байгаа юм бэ? Болиоч" гээд Жунины гарыг тавиулахад түүний ширүүн дүр төрх алга болон яагаад ч юм надаас дайчиж эхэллээ.

"Өөр хүнтэй явж байсан хэрэг үү? Хөөрхөн юм аа. Яг л Жунины сонголт байна. Намайг Жихён гэдэг. Энэ залуугийн найз охин байсан юм" шийдэмгий гэгч нь хэлэх үгсэд нь цочирдон сэтгэлд нэг л хөндүүр оргиж эхэллээ.

"Жэнни" сонссон зүйлдээ цочирдон дуу муутайхан нэрээ ийнхүү хэлэхэд хэдэн залуус ирэн
"Ким Жунин удаан уулзсангүй шүү. Хамгийн сүүлд уулзахад чи Жихёныг гэрт нь хүргэж өгөх гээд явлуу? Шөнө нь тэгээд юу болсон" нэгнийгээ түлхэн хоорондоо инээлдэх өндөр залуусын яриаг сонсох төдийд л юу болоод үнэхээр ойлгохоо байж эхэллээ.

Магадгүй Жунины надад мэдэгдүүлмээргүй байдаг нууцтай нь энэ хүмүүс холбоотой байх.

Жихён "Би согтуу байсан болохоор юу болсоныг санахгү байна" гэхэд тэд бүгд инээлдэж эхэллээ. Жихён үргэлжлүүлэн
"Жэнни бид одоо үдэшлэг рүү явах гэж байна. Цуг явах уу?" хариулахын завдалгүй Жунин урд минь орон зогсож гарнаас минь атгаад

Жунин "Бид одоо явах гэж байна"

Жихён "Чамаас биш энэнээс асуусан юмсан" гээд надруу заахад нь

"Явья. Жунин аа"

Жунин "Тэгье. Гэрт чинь хүргээд өгье"

"Үгүй ээ үдэшлэг рүү"...

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Où les histoires vivent. Découvrez maintenant