Далай

192 24 8
                                    

Түүний өгсөн хариулт яагаад ч юм худлаа сонсогдсонгүй. Яагаад ч юм үнэний ортой, чин сэтгэлээсээ хэлсэн мэт байлаа...

Учрыг нь асуумаар байвч нэг л зүрх хүрсэнгүй. Ямар нэгэн хариулт өгөлгүйгээр машины цонхыг нээн агаар амьсгалж байтал
Жунин "Энэ машины ид шидийг үзмээр байна уу?"

"Ммхн" толгой дохин хариултал удалгүй машины дээвэр нээгдэж тэр чигтээ дэлгэдчих нь тэр.

"Явцгаая" гээд инээсээр хашгирахад

Жунин "Түрүүхэн л машинд дайруулж үхэх гэж байсан охин өөрөө мөн үү?" гэчихээд тэр хурдаа нэмэн явж эхэллээ.

Салхи татуутан давхиж, машинд явах дууг эцэс дээр нь чангалан явсаар нэг л мэдэхэд далай дээр ирсэн байв.

Зогссон даруйдаа машинаас үсрэн буун элсэн дээгүүр гүйн далайн эрэг дээр очлоо.

Ардаас Жунин удаан гэгч нь алхалсаар ирлээ.
"Вуааа ямар сайхан байна аа" далайн үнэрийг уушгиа дүүргэтэл үнэрлэн тэнгэр өөд ширтвэл

Жунин "Өдийд далайд ирэх хүн биднээс өөр байхгүй бололтой. Арай эрт ирсэн бол дотор нь орохгүй юу" гээд хоёр гараа кармандаа хийхэд нь

"Яагаад болохгүй гэж өдөр ч ирсэн орой ч ирсэн далай хэвээрээ л байна шд"

Жунин "Чи тоглоод байна уу? Бараг шөнө болчихоод байна шдээ. Ийм орой далайн усанд орох хүн байх уу?"

"Би байна" гээд гутлаа тайлан далайн усыг туучсаар орлоо.

Жунин "Чи солиотой юм уу? Жинхэнээсээ орчихож байгаа юм уу?" эрэг дээрээс надруу хашгирахад нь

"Би чиний бодож байгаагаас солиотой шүү" гэхэд тэр өмсөж байсан гутлаа тайлан хол шидчихээд дээгүүрх цамцаа тайлан ороод ирэх нь тэр.

Ээ бурхан тэнгэр минь Жунины бие үнэхээр тоглоом биш юм. Ядаж байтал сарны гэрэлд үнэхээр гялтганан гялалзаж байна.

Харсан зүйлдээ цочин шууд л эргэн харан тэнгэрт болон далайд байх саруудыг ажиглалаа.

Жунин "Чи одоо намхан юм байж юун гүн хэсэгт зогсоод байгаа юм бэдээ?" гэхэд нь дургүй хүрэн нүүр лүү нь ус цацлаа.

Гэнэт довтлогоонд өртсөн тэр балмагдан хэсэг байснаа надруу ус цацаж ардаас хөөж эхлэх нь тэр. Байдаг чадлаараа цугтан түүнээс холдохыг хичээж байтал нэгэнт хожимджээ.

Би аль хэдийн Жунинд гинжлэгдчихэв. Хэзээ ч тасрахгүй гинжээр өөртөөгөө холбосон мэт гарнаас минь барин өөдөөс минь харан зогсоно.
Жунин "Барьчихлаа бяцхан биетэн минь"

"Би жижигхэн биш. Бяцхан бол бүр биш"

Жунин "Чи жижигхэн шдээ" гээд тэр хацарнаас минь чимхэхэд

"Яаая лдааа. Өвдөж байна шдээ"

Жунин "Чиний хацар яахаараа ийм банш шиг байдаг байна аа. Банш Жэнни"

"Болиод өг, миний хацар ерөөсөө банш шиг биш" нойтон үсээ чихнийхээ ардуур хийвэл

Жунин "Чи хэнд хамгийн их дургүй вэ?"

"Ммммм....Миний амьдралыг замбараагүй болгож намайг өөртөө татаад байгаа чамд хамгийн дургүй. Харин чи?"

Жунин "Муу зүйл хийгээд байгаа өөртөө дургүй"

"Тэгвэл чи үнэхээр муу хүн юм" гээд тоглоом хийн инээхэд

Жунин "Намайг уучлаарай"

"Би чамайг хэзээ ч тийм зүйл хийхгүй гэдэгт итгэж байна" гэхэд Жунин яагаад ч юм гунигтай бас дуугүй болчихов.

Далайн давалгаанаас өөр сонстох зүйлгүй болж, бид нэг нэгэн лүүгээ аажуурхнаар ойртсоор л байв.

Яг нэг зүйл хүсэж буй мэт бага багаар ойртсоор нэг л мэдэхэд Жунины уруул аль хэдийн миний уруул дээр газардлаа. Тэгэхээр энэ болж буй зүйл зөв үү буруу юу?

Хэрвээ чи ингэж эргэлзэж байвал аль хэдийн зөв алхам хийчихжээ. Учир нь тэр чамайг үнсэхэд чи болиулаагүй шүүдээ....

Zaa mash ih uuchlaarai. Uneheeriin uneheerin zabgui odruud bailaa. Zohiolch n shine surguulid orood ih zabgui bailaa. Tegeed shine partaa unshaad bayrlaj bgaa gej naidaj bn Lacia nar min❤️🖤

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now