Зүүд

144 20 4
                                    

Би гайхан эргэн тойрноо хартал модон дээр өлгөсөн жижиг чийдэнгүүд асан цэцэрлэг рүү хөтөлсөн байв. Өнөөх гэрлийг даган явсаар цэцэрлэгт иртэл Жунин цаашаа харчихсан зогсож байлаа.

Би аажим түүн рүү дөхөн "Жунин???" гэхэд тэрээр инээмсэглэн над руу хараад
Жунин "Удаан хүлээлгэсэнгүй шүү" гэж хэлээд над руу ширтлээ.

Би түүний урд очиж зогсоод
"Чи энд юу хийж байгаа юм"

Жунин "Би чамд нэг юм хэлэхгээд....Үнэндээ Жихён бид хоёр чамайг хуурч байсан юм" гэх нь тэр. Энэ бүхэн хэтэрхий гэнэтийн байсан болохоор би юу гэж хэлэхээ үл мэдэн алмайран зогсож байтал гэнэт Жихён  намайг дэгээдэж унагаасан Хэриг үсдсээр гарж ирэн

Жихён "Хэри чи үхвэл сайхан байна. Тэгвэл Жунин минийх болж чадах учраас..."гээд Хэриг түлхэн унагаав. Түүн дээр гүйж очин түшин босгоод

"Яахаараа Жунин чинийх болдог юм. Бас ямар буруутай болохоороо Хэри үхэх ёстой юм" гэж Жихён рүү харан орилоход

Жихён "Тэр үхвэл чи Жуниныг маш их үзэн ядах болохоор...." гэхэд хар хөлс цувсаар учир нь олдохгүй сонин зүүднээсээ сэрэх нь тэр.

Өглөөний нар нүүрэн дээр минь тусахад би нүдээ аажим нээлээ. Өчигдрийн сонин зүүд толгойд минь зурвасхийн орж ирэв.

Босч хүйтэн усаар нүүрээ шавшчихаад дүрэмт хувцасаа өмсөөд, одоо ч нэг л эвгүй оргих зүрхээ даран сонин зүйлс бодсоор гэрийнхээ гадаа гараад иртэл Жунин цаашаа харчихсан намайг хүлээж байлаа.

Би түүнийг хармагцаа балмагдан , харах төдийд л зүүдэн дэх түүний дүр зураг бууж яахаа мэдэхгүй зогсож байтал Жунин эргэж хараад урд минь ирж зогслоо. Би түүнрүү эгцэлж харж чадахгүй доошоо харахад
Жунин "Сайхан амарсан уу?" гээд инээсээр гарнаас минь атгахад би цочсондоо гараа хурдтай гэгч нь татаж авлаа. Хийсэн үйлдэлд минь тэр гайхсан бололтой балмагдсан нь элт мэдэгдэж байв.

Жунин "Юу болоо вэ?"

"Аан би жаахан муухай зүүд зүүдлээд..." толгойгоо барьсаар амандаа энэхүү хэдэн үгийг бувтнах шахуу хэлэхэд

Жунин "Одоо зүгээрдээ би чиний хажууд байна"  гэхэд л түүнд яагаад тэгж муухайн хандсанаа бодон гэмшлээ. "Тэр ямар ч буруугүй шүүдээ. Зүгээр зүүд байхад" гэж бодчихоод Жунины гарнаас хөтлөөд "Алив сургууль руугаа явцгаая" гээд бид алхцгаалаа.

***********

Мэдээж сургууль дээр бол бид үерхдэг хос биш шүүдээ. Дуртай дургүй хоёр талд зүгээр мэт дүр эсгэн дуугүй суух хэрэгтэй.

Жихён манай ангид шилжиж ирснээс эхлээд ангид тайван ч суух аргагүй болсон. Учир нь тэр юм л бол Жуниныг өдөж түүний биеэнд хамаагүй хүрдэг болсон.

Найз залууг минь нүдэн дээр минь өдөж сээтэн хаяж байхад миний хийж чадах зүйл дотроо уурлахаас өөр зүйл байхгүй. Энэ байдалдаа дургүй хүрэн гараа атган сууж байтал
Жихён "Хамгийн сүүлд намайг уугаад согтуу байдаг шөнө Жунин намайг ирж авч гэрт хүргэж өгч билээ. Тэр шөнө чи байгаагүй бол би..." гэсээр түүний мөр нуруугаар нь гараа гүйлгэх нь нүдэнд үзэгдэх нь тэр.

Өчигдөрийн зүүд одоогийн байгаа байдал нэг л таалагдаж өгөхгүй байх бөгөөд муу зүйл болох юм шиг санагдаад Жуниныг ийм балай байдлаас салгахаар шийдлээ.

Ширээгээ цохин дээш босоод
"Хөөе Жихённнн, Одоо хангалттай юм биш үү! Бузрын савраа миний найз залуугийн биенээс авдаа" гэхэд ангийн бүх хүүхэд дуугүй болчихов.

Жихён "Юу гэнэ ээ? Тэгэхээр та хоёр чинь үерхдэг байсан хэрэг үү?"гэсээр надруу замдаа байх ширээ сандлыг өшиглөсөөр урд минь ирэн үерхдэг гэдгийг мэдсээр байж л ийнхүү  хэлэв.

Жихён "Чи өөрийгөө юу хийгээд байна гэж бодоов олны нүдэнд өртөхөөс айдаг эмгэгтэй өвчтөн чинь ийм зоригтой болчихсон хэрэг үү? Чи хардаа эргэн тойрноо? Бүх хүн чам руу харж байна. Амьсгал чинь давчдаж толгой чинь эргэхгүй байна уу?" гэж чихэнд минь шивнэж мөр лүү минь түлхэн хоёр гараа элгэндээ тэврэв.

Жунин "Жихён одоо хангалттай" гэж хойноос нь нэмж орилоход

Жихён "Заа тэгэхээр хэл лдээ. Үнэхээр та хоёр үерхдэг юм уу?Тийм бол яг одоо энд үнсэлцэж үзүүлээч. Яасан айсандаа үхэх нь үү?" урдаас ёжлон инээхэд эргэн тойрноо харвал бүх хүүхдүүд биднийг бүчээд авсан байв.

Ямар утга санаатай нь мэдэгдэхгүй энэ олон харц яг л бүгд намайг үзэн ядаж буй мэт байв.

Зүрх минь үнэхээр хагарах нь байна. Амьсгал давхцаж гар салгалж ирэхэд
"Жихён аа, чамайг ууг нь би Жунинаар дутахгүй олон залуустай гэж бодох юм. Тэгтэл яагаад түүнтэй зууралдаад шилжиж ирсэн сургуульд нь хүртэл дагаж ирээд тэгснээ яагаад өмхийрсөн бодлоо надад тулгаад байгаа юм бэ??"

Жихён "Жунин намайг хайрладаг цоp ганц хүн"

"Тэгвэл тэр цор ганц хүн чинь миний найз залуу" гээд Жунин дээр очин уруул дээр нь үнслээ. Тэгтэл  хүүхдүүд бүгд алга ташин орилолдож эхлэх нь тэр....

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now