Дахиад л

183 29 7
                                    

Хөөх үнэхээр сайхан харагдаж байна. Тэд үнэхээр хөөрхөн юм аа.

Кай убба мундаг юм аа. Найз охинтой болсон юм уу?

Нэг сургуулийн хүүхдүүд байсан байх нь ээ

Би тикток крашаа алдчихлааа😭

Энэ эгч үнэхээр хөөрхөн юм аа.

Яагаад хүмүүс биднийг хос гэж бодоод байгаа нь үнэхээр хачирхалтай юм. Зүгээр л Жунины шаардлагаас болж хамт тикток хийсэн төдийшүүдээ. Ингэж нөлөөлнө гэж огт төсөөлөөгүй юм байна...

Хамгийн том асуудал нь Жунинтай хийсэн тиктокоо нийтлэсэний дараа урьд урьдынхаасаа илүү их хүн үзэж дагагч минь ихэссэнд байгаа юм.

Өмнө нь үзэж байсан хүмүүс тийм ч цөөхөн биш ч гэсэн одоо бол зүгээр л хүссэн нь намайг сонирхох боломжтой болчихлоо.

Бас сургуулийнхан гэлтгүй ихэнх хүмүүс намайг Жунинтай үерхдэг гэж бодож үзэн ядаж байгаа. Үнэхээр түүнийг хараал идэг. Зүгээр байхыг хичээсэн ч Жунины хийж буй үйлдэл бүр намайг албаар олон нийтэд дэлгэж буй мэт л байх юм.

Анги руугаа орон цүнхээ шүүрч аваад хаашаа ч юм мэдэхгүй явж эхэллээ.

Ардаас Жунины намайг дуудах хоолой сонсдох ч үнэхээр анхаармааргүй байна.

Чихэвчээ гаргаж ирэн утсандаа холбон өөрийгөө тайвшруулж чадахуйц дууг хамгийн чанга дээр нь тавин сонсож эхлэв.

Дотор минь өрнөж буй замбараагүй зүйлсээс болж эргэн тойрноо анзааралгүй явтал гэнэт машины чагнаалдах дуут дохио чихэвчний хөгжмийг даван сонсогдох нь тэр.

Гайхан зүүн тийшээ харвал хурц тод гэрэл надруу чиглэн ирж байв. Хөл минь газарт наалдсан мэт хөдөлгөөнгүй болж таг гацахад өөдөөс минь ирэх машин надаас хэдхэн метрийн зайтай байв.

Гэтэл гэнэт хуй салхи шиг зүйл гарнаас минь татан гарцнаас холдоход л ухаан санаа минь эргэж ирэв. Өнөөх машин дуут дохиогоо өгсөөр биднийг өнгөрөн явч харин би нэг хүний тэвэрт шоконд орчихсон зогсож байв.

Тэр чихэвчийг минь чихнээс минь суга татан авч
Жунин "Мангар юм уу? Улаан гэрэл асч байхад юугаа бодож явж байгаа юм??Мөргүүлээд үхчихсэн бол яана"

"Би зүгээр л би..." гэж үгээ хэлж чадалгүй нүднээс минь нулимс хяналтгүй урсаж эхэллээ. Жунин намайг өөрлүүгээ татан тэврээд толгойг минь илээд
"Одоо бүх юм зүгээр болно" Саяны болсон зүйлд яагаад ч юм цочролд орон айсандаа болоод түүний хүрэмнээс зууран атгаж нүүрээ цээжинд нь шигтгэлээ.

Жунин "Чи түрүүн хаашаа тэгж яарч явсан юм бэ?"

"Би чамаас нэг юм гуйж болох уу?"

Жунин "Юу?"

"Надтай хамт далайн эрэг рүү явахгүй биз?"

Жунин "Үгүй ээ" тийшээ явахгүй байх ямар нэгэн шалтгаантай мэт л тэр татгалзлаа.

"Би чиний гуйсан бүхнийг биелүүлдэг биздээ. Яагаад явахгүй гэж. Тэгээд ч маргааш хичээл ч орохгүй шдээ" гэхэд тэр хаа нэгэн тийшээ намайг үлдээн алхалж эхэллээ.

"Хаачих гэж байгаа юм бэ?"

Жунин "Далай явмаар байна гэсэн биздээ" гэж хэлэхэд нь ардаас нь гүйсээр очин даган явлаа.

Нар жаргах дөхөж эргэн тойрон сүүдэртэж харанхуй болох нь цаг орой болсоныг элтгэх шиг.
Өндөр тансаг зэрэглэлийн хороололд яах гэж ирсэнээ мэдэхгүй хашаагаар нь орон нэгэн байшингийн өмнө ирлээ.

Хаана ирсэн талаараа ер таамаглал байхгүй Жуниныг харан зогсож байтал тэр байшингийн гражыг нээн дотор нь байх машиныг унаад гараад ирэх нь тэр.

Одоо л хаана ирсэн талаараа таамаглалтай болж байх шиг байна. Энэ чинь түүний гэр байх нь байна шүүдээ. Жуниныг баян айлын хүүхэд гэж огт мэдээгүй юм байна.
"Юу вэ? Танай гэр юм уу?" гэж гайхсаар түүнээс асуухад тэр нэг л гунигтай харагдах нь мэдрэгдлээ.

Жунин "Суухгүй юм уу?" гэхэд нь дотор нь орж суугаад цүнхээ арын суудал руу шидлээ.

"Гайхалтай, би амьдралдаа ийм машинд огт сууж үзээгүй юм байна. Тэгэхээр энэ чиний машин юм уу? Яагаад сургууль руу унаж ирдэггүй юм бэ?"

Жунин "Хүсдэггүй болохоор...хараал идсэн эцэг эхээ сургуулийнханд мэдэгдмээргүй байдаг болохоор"...

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now