Үнсэлт

228 30 10
                                    

"Жэнни боссон уу? Би хичээлдээ явлаа. Чи явах юм уу?. Аааааааааа~~~~" өрөөнд хэн нэгнийг орилоход л хачирхалтай зүүднээсээ саллаа.

Жисү "Энд юу болоод байна"

"Юу болсон юм? Чи хичээлдээ явах гэж байгаа юм уу?" нүдээ нээж ядан анивчихад.

Жисү "Гараа хардаа" гэхэд нь хажуу тийшээ харвал Жунин гарыг минь атгачихсан унтаж байв.

"Ииййййй, Ууг ньчигчий хуруу байсан юм лдаа" нүдээ бүлтийлэгсээр Жисү рүү харан хоёр гараа савласаар бостол газар уначихав....

****

Жисү "Тэгэхээр тайлбарла даа" хартай эхнэр шиг урдаа биднийг өвдөглөн суулгаж хоёр гараа элгэндээ тэврэх Жисүгийн энэ том асуултанд юу гэж хариулахаа бодож олоод

"Тэгэхээр өчигдөр Жунин халуурсан. Тэгээд би буйдан дээр унтсан чинь шөнө нойрондоо өрөөндөө ороод унтчихаж"

Жунин "Үгүй шдээ. Чи гэрлээ унтраачихаад  хажуугаар орж хэвтээд хуруугаа атгуулж унтсан биздээ" ямар ч мэдрэмжгүй толгойгоо майжсаар хэнэгчгүй хэлэх энэ тэнэг хүнийг яана аа...

"Чи өөрөө хамт унтаач гэсэн биздээ" гээд түүнийг цохиод
Жунин "Яааааяяя, тэгсэн юм байна" гараа барьсаар ярвайхад нь Жисү рүү харвал тэр амаа ангайчихсан сууж байв.

Жисү хоолойгоо зассаар бидэн рүү заан "Тэгэхээр чи хамт унтахыг асууж чи зөвшөөрсөн юм уу? Тэгээд бүр ингэсэн юм уу?" гээд чигчий хуруугаа нөгөө гараараа атган үзүүлэхэд нь толгой дохьвол тэр надруу дэр авч шидэв.

Жисү "Та хоёр үерхээд байгаа юм уу?"

"Үгүй ээ юу гэждээ. Балай юм шиг юу гэж дээ~~"

Жунин "Одоохондоо үгүй ч удахгүй үерхэх болно......"

******

Өглөөнөөс хойш 8 цагийн дараа:

**Дин Дон**

"Хүлээж байгаарай. Очлоо" баннтай уснаасаа гаран дотуур хувцсаа өмсөн биеэ алчуураар ороон хөлөө чирсээр хаалгаа нээхэд Жунин цүнхээ үүрчихсэн зогсож байв.

Түүнрүү нэг хараад өөрлүүгээ нэг харчихаад хаалгаа хаах гэтэл тэр гараараа таглан садаа болох нь тэр.

Алчуураа барьж байсан гараа оролцуулан хоёр гараараа хаалганыхаа бариулаас таттал Жунин надтай адил гаднаас нь татах нь тэр.

Жунин хажуу тийшээ нэг алхан хаалганаас холдож хаалгыг цаас мэт үзэн нэг л татахад би бариулаас барьсаар урагш чирэгдлээ.

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now