Жихён

237 35 4
                                    

-"Андаа хаана байна. Энд Жихён согтоод уначихлаа. Чи түүнийг гэрт нь хүргээд өг"

-"Чадахгүй ээ. Өөрсдөө учраа ол"

-"Чамаас өөр найдчихаар өөр хүн алга. Чиний найз охин шдээ"

-"Хуучин найз охин гэхсэн байх. Надад хамаагүй. Уух зүйлээ тааруулж ууж чадаагүй бол тэгээд л хохино" гээд утсаа таслах гэтэл

-"Жихён өглөөг танихгүй залуутай угтсан ч хамаагүй юу?"

-"Чамайг хараал идэг Жихён. Одоо очлоо" гээд дуудлагыг таслаад граж руу орон машинаа асаан үдэшлэг болж буй газар луу хөдөллөө.

*****

Гурван гудамжны цаанаас ч сонсогдох чимээ шуугианаас ойлгомжтой юу болж байгаа нь мэдэгдэнэ.

Хаалганы гаднаас ч үнэртэх архи тамхины нэхүүн үнэр. Миний үзэн яддаг зүйлс бүгд нэг өдөр үдэшлэг дээр болдог болохоор би үдэшлэгт явах дургүй.

Энд тэндгүй архи ууж тамхи татаж бүжиглэх өсвөр үеийнхэн. Тэдэн дундаас өрөөний дунд байрлах буйдан дээр согтуу суух Жихён шууд л нүдэнд туслаа...

Өөр нэгэн залуутай хамт суун архи ууж завхаарах түүнийг харан уур хүрсээр шууд л очин бугуйнаас нь барин татан босголоо.
-"Юу хийж байгаа юм?"

Жихён-"Өөө Кай. Яасан дахиад намайг хаях талаараа хэлэх гэж ирээ юу?"

-"Чи согтчихсон байна. Одоо гэртээ харь"

Жихён-"Гэрээ? чи сая гэр гэсэн үү? Уучлаарай надад гэр гэдэг зүйл байхгүй" гээд тэр надаас гараа татаж авах нь тэр.

Ууг нь тэр тийм охин байгаагүй юм. Хэний ч хайрыг булаам эгдүүтэй, хэнээс ч нандин эрхэмсэг хөөрхөн эгдүүтэй охин байсан. Байсан шүү байсан. Өнгөрсөн цаг дээр

Түүний ээжийн шинэ найз залуу нь их муу хүн байж таараад Жихёнийг гэмтэх гэж оролдсоноос хойш бүх зүйл эхэлсэн. Ээж нь найз залуудаа хэтэрхий сайн байсан болохоор охиндоо мөнгө өгөн гаргуунд нь гаргасан.

Бүр гэрээсээ хөөсөн. Хэцүү байх цаг үед нь бид үерхэж байсан болохоор яагаад ч юм Жихёныг хаяж чаддаггүй.

Түүнд би хэтэрхий сайн байсан болохоор үргэлж хамтдаа байдаг байсан. Гэтэл тэр өөрийгөө тайвшруулахын тулд архи ууж тамхи татаж үдэшлэгт явах нь ихэссэн.

Харин удалгүй баян залуустай уулзаж болздог болсон. Үүнийхээ үр дүнд тэр хэн ч биш болж хувирсан.

Удалгүй ээж нь хөгийн найз залуугаасаа салан гэмээ ухааран охиноо өөр дээрээ авахыг хүссэн ч Жихён гэртээ очоогүй. Сүүлдээ тэр дуртай дургүй хамтдаа амьдардаг болсон. Учир нь ээжийнхээ мөнгийг ханатлаа үрвэл түүнд хариуг нь өгч байгаа гэж боддог болохоор...

Эцэст нь би түүнээс салж шинэ сургуульд ирсэн ч ахиад л түүний төлөө энд ирчихээд байна.

Жихёнийг чирсээр машиндаа суулган үдэшлэг болж буй газраас холдоход
-"Чи юу хийгээд байгаа юм? Хэний дураар намайг хаашаа дагуулж яваад байгаа юм?" өндөр дуугаар хашгирах Жихёныг тоолгүйгээр үргэлжлүүлэн жолоогоо барьсаар

-"Гэрт чинь хүргэж өгөх гэж байна. Ээжийн чинь санаа зовж байгаа"

Жихён "Надад гэр ч байхгүй. Бас ээж ч байхгүй. Зүгээр л тэр эмэгтэй бол миний асран хамгаалагч нэртэй хамтран амьдрагч. Бас миний хэтэвч" гээд инээд алдахад нь

-"Гэсэн ч тэр чиний ээж" гээд машинаа тэдний гэрийн гадаа зогсоолоо.
-"Энэ бидний сүүлийн уулзалт байх болно. Одоо харин ор" гэтэр тэр гарнаас минь атган

Жихён "Жунин аа, хоёулаа буцаад нийлье. Би чамд маш их хайртай. Гуйя" гэсээр яагаад ч юм тэр уйлаад эхэллээ.

-"Бүх зүйл дууссан. Тийм болохоор зүгээр гэртээ ороод өгөөчдээ" дотроос минь дүрэлзэж буй зүйлийг үл тоохыг хичээсээр тэсгэл алдан
-"Буугааад өгөөөч" гэж орилон үрүүлээ цохиход

Жихён "Юу гээч, надад маш их мөнгө байгаа. Бас чамайг надад хуучин шигээ хайртай болтол чинь зууралдах болно" ер уйлаагүй хүн шиг инээсээр ийнхүү үгсийг хэлчихээд машины хаалгыг саван хаагаад тэр гэрлүүгээ орлоо....

Хурдаа нэмсээр хүчтэй хүчтэй амьсгаагаа гарган явсаар нэг л мэдэхэд гэртээ ирсэн байлаа.

Өрөөнийхөө хаалгыг хүчтэй саван хаагаад хамаг хувцсаа урж тасдаад ч хамаагүй тайлан зүгээр л хурдхан шиг хүйтэн шүршүүрт орон зогсохыг зорьлоо.

Энэ бол хамгийн зөв тайвшрах арга. Хэдэн цагаар ч хамаагүй ингэж зогсох ямар сайхан байдаг гээч...Үр дагавар нь л жаахан тийм....

Хүн бүрт дутагдал байдаг. Харин надад сэтгэл хөдлөлөө тэвчиж чаддаггүй эмгэг байдаг. Ухаан санаагаа алдтлаа уурлан тогтвортой байдлаа алдвал түрэмгий зан гаргаж эхэлдэг.

Энэхүү эмгэгийг минь улам ихэсгэх болсон хүн бол Жихён. Түүний хараал идсэн байдлаас болж би дахин өөрийн тэнцвэрээ алдсан. Яг л бага байхад болсон явдал шиг.

Хэнд ч хэлж чаддаггүй
нууц хүн бүрт байдаг

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Wo Geschichten leben. Entdecke jetzt