Олны анхаарал

218 36 1
                                    

Удахгүй сургуульд жил бүр зохиогддог тэмцээн болох намрын спортын их өдөрлөг болохтой холбогдуулан ангийн багш тэмцээнд орох хүүхдүүдийг дурдаж эхэллээ.

Багшид харагдаж анхаарлыг нь татахгүйн тулд урд суух хүүхдийн араар нуугдсаар
-"Би л биш шүү би л биш шүү. Бурхан минь гуйж байна" гэж дотроо залбирсаар сууж байтал

Багш-"Жэнни эмэгтэйгээс Хёнсог эрэгтэйгээс 400м-ын гүйлтэд гүйнэ шүү" гэх нь тэр.

-"Бурхан минь яагаад заавал би гэж" ангийн тааз руу харж ийнхүү хэлчихээд ширээгээ дэрлэн хэвтлээ.

Багш "Заа тэгээд маргааш болох тэмцээнд орох хүүхдүүд нь биеэ сайн амраагаад бусад нь дэмжихдээ бэлдээрэй" хэмээн хэлчихээд тэр биднийг дугуйлан дугуйландаа суучихаад гэртээ хурдан харихыг санууллаа.

*****

Энд тэнд ангийнхнийгаа дэмжих ижил хувцас өмсөж пайзаа барих хүүхдүүд.

Гэхдээ намайг дэмжих хүн Жисүгээс өөр байгаа эсэхэд эргэлзэнэ.

Хөвгүүдийн гүйлт эхлэх болон тэд байрлалаа эзлэхээр орж ирэхэд эргэн тойрны хүмүүс хашгиралдаж эхэллээ. Ялангуяа охидын дуу хадаж эхэллээ.

-"Тэд яагаад ингэж сүртэй хүлээж аваад байна аа" гээд хажууд зогсох Жисүгээс асуухад

Жисү "Яагаав нөгөө Жунин гүйж байгаа юм байна лээ" гэхэд нь гүйх гэж буй хөвгүүд рүү дахин анхаарлаа хандуулахад тэдний дунд нээрээ л Жунин зогсож байв.

Дөнгөж шилжиж ирчихээд л охидын анхаарлыг татаад л олны анхааралд өртөхийн төлөө төрсөн юм байхдаа гэж бодож байтал тэр надруу харах нь тэр.

Хамгийн хачирхалтай нь Жунин надруу зөрүүлэн харсаар л байсан юм. Би яагаад надруу хараад байгаа талаар бодон өөр лүү нь харсаар байтал тэр над руу гүйсээр ирлээ.
Жунин "Тэгэхээр би одоо гүйнэ. Хэрэв би түрүүлвэл чи надтай тикток хийх ёстой шүү"

-"Би яахаараа хийх ёстой гэж. Чиний түрүүлэх эсэх чинь ч надад хамаагүй" гэхэд бүх хүүхдүүдийн анхаарал бидэн дээр тусаж байгааг би анзаарлаа.

Жунин "Чамайг зөвшөөртөл би явахгүй болохоор
алив хурдал аа. Тэмцээн эхлэх гээд байна" бүх хүмүүсийн анхаарлыг улам өөрсдөн дээрээ татах нь тэр.

Угаасаа тэр бүх охидын анхааралд байгаа учраас түүнийг хаашаа ч хөдөлсөн тэд дагаж харна. Тийм ч учраас намайг одоо хүүхэд бүр харж байгаа нь тодорхой.

-"Чиний яах надад ерөөсөө хамаагүй шдээ. Зүгээр одоо явлдаа. Танилцаад хэр удсан гэж намайг ингэж байнга шалгаагаад байгаа юм бэ?" гээд эргэн харан явах гэтэл Жунин гарнаас минь татан өөрлүүгээ татаж өндөрт минь тааруулж доошоо бөхийлөө.

Жунин "Тэгээд бодол чинь хэвээрээ л байна уу?" инээмсэглэсээр тэр бэлхүүсээр минь гараа оруулан тэврэх бөгөөд эргээ тойрноо харвал бусдын гаргасан царай үнэхээр аймшигтай харагдана.

Бүгд л намайг үзэн ядаж , шоолж, гайхаж бас алчихмаар санагдаж байгаа энэ харцнууд.

Намайг элдэв бусаар хэлж, харааж намайг үзэн ядаж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ийм учраас л би ганцаараа байхыг  илүүд үздэг. Бусад хүмүүсийн намайг юу гэж бодож байгаа талаар мэдэхгүй болохоор тэднээс айдаг юм. Тэдний харц намайг зовоодог.

-"Намайг тавиад өгөөч. Гуйя, гуйж байна" гарыг нь тавиулан түүнээс холдсоор ийнхүү хэлэхэд

Жунин "Чи эхлээд зөвшөөр. Намайг түрүүлвэл хамтдаа тикток хийнэ ээ гэж"
Яг одоо бол бүх хүмүүсийн харц намайг галзууруулж байна. Энэ байдлыг тэвчилгүй зүгээр л

-"Яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ? Чиний хийж байгаа энэ үйлдлүүд чинь намайг алахад үнэхээр сайхан арга байна. Эхлээд зүгээр түрүүл. Намайг зүгээр тайван орхи" хашгирсаар ийнхүү хэлэхэд түүний инээмсэглэсэн харц хормын зуурт гайхширалаар сольгдлоо.

Жуниныг надаас холдон гүйх дариуд л би Жисүг тэврэн авлаа.

Жисү "Одоо бүх юм зүгээр дээ. Тэд чамайг харахгүй байна. Тайвшир даа Жэнни" удаан ийм байдалд орсон бол юу болох талаар тэр л ганцхан мэдэх болохоор зүгээр л намайг хурдан тайвшруулахыг хичээнэ .

Жисү "Би ус аваад ирье. Хүлээж байгаарай" гээд миний хажуугаар өнгөрөн гүйхтэй зэрэгцэн хөвгүүдийн ялагч тодорсон бололтой бүгд алга ташиж орилолдох нь сонсогдлоо.

Одоо дараа нь миний гүйх ээлж гэдгийг санан тайвшрах гэж оролдон гүнзгий амьсгаа аван нүдээ анин зогсож байтал

-"ЖЭННИ-иииииий" гэж хэн нэгэн хаа нэгтэйгээс ориллоо. Эргэн тойрноо харахад Жунин гараа даллачихсан зогсож байв.

Жунин "Би түрүүлсэн болохоор хэлсэнээ биелүүлээрэй" гэхэд нь дахиж гарч ирж чадахгүйгээр гүн хонгилд уначихсан юм. Яг л хуучин шигээ. Тикток хийнэ гэсэндээ бишээ. Зүгээр л би хүн бүрийн наадах утсан хүүхэлдэй болчихсондоо байгаа юм.

Жаахан хүүхэд шиг инээмсэглэсээр орилох Жунин буруугүй ч ,
чи л намайг олны анхааралд
өртүүлээд байна....

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now