Тойрог

299 41 1
                                    

Эхний тойрог...одоохондоо ядрахгүй байна
Хоёрдахь тойрог...хөл өвдөж том талбайтай байдагтаа уур хүрнэ.

Амьсгаадсаар урагшаа харвал нөгөө Жунин чинь урд тордох зүйлгүй гүйж явна.

Гүйлгэсэн нь бүр шийтгэл биш шагнал мэт өөдрөг байх түүнийг хараад уур хүрэн доош харан гүйж байтал урд минь нэг зүйл тээглэлээ.

Урд минь Жунин зогсож тагласан байх бөгөөд түүнийг тоолгүйгээр амандаа бувтнасаар хойш нэг алхан өвдөгөө гараараа тулж зогслоо.

Тэгтэл тэр надруу ойртсоор
Жунин-"Хэдэн тойрог гүйсэн юм"гэхэд нь гараа дээш өргөн хоёр хуруугаа гозойлголоо.

Жунин-"Заа би гүйчихье. Чи эндээ байж бай" гээд түүнийг гүйж эхлэхэд нь ардаас нь гүйцэж очоод

-"Үгүй шүү. Би өөрөө гүйж чадна" гээд түүнийг ардаа орхин үргэлжлүүлэн гүйлээ.

******

-"Ус , ус ,ус хэрэгтэй байна" өөртөө сонсогдох төдий хэлсээр гүйж байтал хацар дээр минь нэг зүйл туслаа. Гайхан алгаа дэлгэтэл бороон тусал ганц хоёроор хаялаж эхлэв.

-"бороо л дутаж гэнэ дээ" гэсээр хөлөө зөөж ядан сүүлийн гурван тойргоо эхлүүлэхэд өнөөх бороо чинь шажигнан улам ширүүслээ.

Үс минь норон нүүрний урдуур орон , нойтон хувцастай зам дээр бөөгнөрсөн усыг туучсаар гүйхэд гэнэт бороон дусал мэдэгдэхээ больчихов.

Бороо орохоо больчихож байгаа юм байхдаа гэж бодсоор дээш хартал Жунин хүрмээ толгой дээрээ барьчихсан ард минь зогсож байлаа.
Жунин-"Алив сургууль руу явья"

-"Би дуусаагүй байна. Дууссан бол явж бай"

Жунин-"Ямар зөрүүд юм бэ?Ханиад хүрчихвэл яах юм?"

-"Миний яах эсэх чамд хамаагүй шдээ. Заавал дуусгах хэрэгтэй. Дууссан бол хурдан сургууль руу ор" гүйх явцдаа амьсгаатан хэлэхэд тэр хүрмээ барьсан чигээрээ намайг даган гүйлээ.

Жунины талаас:

Бороонд норсон ч хамаагүй тойргоо заавал дуусгах гэж хичээж буй Жэнни үнэхээр бусдаас өөр юм. Би тийм охин амьдралдаа харж байгаагүй.

Гүйх тойрог нь дуусахад тэр хөл дээрээ арай гэж тогтох бөгөөд дуусмагцаа л газар уналаа.

Их даарсан харагдах бөгөөд ганц хоёр ханиалгаж буй түүнийг
-"Алхаж чадах нь уу?" гээд түшин босговол

Жэнни-"Би өөрөө явж чадна аа. Би зүгээр л даараад байна. Толгой эргээд.." гээд Жэнни найгасаар газар уналаа.

-"Жэнни" гэсээр түүний нэрийг хэд хэдэн удаа дуудахад ямар ч хариу үйлдэлгүй байх бөгөөд шууд л хоёр гар дээрээ өргөсөөр сургууль руу гүйлээ.

Эмчийн өрөөг хаана байдгыг нь ч мэдэхгүй бас түүний ангийг ч мэдэхгүй ийш тийшээ харан зогсож байтал түүний найз болох Жисү гарч ирэн биднийг дагуулан явлаа.

Орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлэхэд эмч түүнийг үзэж эхлэв.
-"Юу болсон юм бэ?" Жисү сандарсаар асуухад нь

-"Хаалга түгжигдээд гүйх шийтгэл автал бороо орсон. Тэгээд тэр гүйж дуусталаа орохгүй гэж зөрүүдлээд даараад ухаан алдчихлаа" гэхэд эмч түүний биеийн байдлыг нь шалгачихаад дусал залгаж өгчихөөд
Эмч-"Удахгүй сэргэнэ ээ. Битгий санаа зов. Хэддүгээр ангийн хүүхдүүд билээ" гээд дэвтрээ гаргаж ирэн юм мэдүүлэг бөглөх гээд асуулаа.

Жисү-"3-1" гэж хэлэхэд нь тэднийг манай нөгөө анги гэдгийг мэдэж авлаа.

Эмч-"Хүүхдүүдээ хонх дуугарчихлаа. Хичээлдээ сууцгаа" гэж хэлэхэд нь бид анги руугаа зүгэллээ.

****

Гэртээ орж ирмэгцээ цүнхээ хаа нэг тийшээ шидчихээд орон дээрээ тэрийн хэвттэл утас дуугарах нь тэр.

Халааснаасаа утсаа гаргаж ирэн харвал хуучин ангийн нийлдэг байсан хүүхэд залгаж байлаа.
-"Байна уу?" гээд аван ярихад юуны талаар ярих гэж буй нь тодорхой байв. Нүсэр чанга дууны чимээ болон олон хүмүүсийн орилолдоон шууд л чихэнд хадах нь тэр.

-"Андаа хаана байна. Энд Жихён согтоод уначихлаа. Чи түүнийг гэрт нь хүргээд өг"

-"Чадахгүй ээ. Өөрсдөө учраа ол"

-"Чамаас өөр найдчихаар өөр хүн алга. Чиний найз охин шдээ"......

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Donde viven las historias. Descúbrelo ahora