Үлгэрийн

141 19 0
                                    

Өдөр хоног өнгөрөн одсоор нэг л мэдэхэд өвлийн хувцсандаа орох болчихожээ. Хэдий гадаа хүйтэн ч хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж буй зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна.

Халуун кофе, зузаан хувцас, дулаан хөнжил бас сэтгэлд нь орших хүмүүс. Харин намайг дулаацуулах чи надаас холдоод явчихжээ.

Үгүй ээ би өөрөөсөө түлхчихсэн юм байна. Учраа олох гэж ирэх болгонд нь зайлсхийж , дуугаа хурааж , зайгаа барьсан.

Хэри "Өнөөдөр сургууль дээр юу боловдоо?"

"Өө юу ч болоогүй ээ. Байдгаараа л. Ямар хөөрхөн цэцэг вэ? Хэн өгсөн юм бэ?" гээд цонхны тавцан дээрх савтай тасалгааны цэцэг рүү ойртсоор дуугаа хураан харцаараа зайлсхийхэд

Хэри "Дахиад л юм яриагүй юм уу?"

"Жимс идмээр байна уу? Би арилгаад өгье" гээд эмнэлэгийн орны хажуу талын шүүгээнээс хутга аваад хөргөгчнөөс жимс аван арилгаж эхлэв.

Хэри "Одоо чи болих хэрэгтэй. Жунинд битгий хатуурх. Би энд чиний ачаар эрүүл саруул байна шүүдээ. Тийм болохоор өөрсдийнхөө хайрыг нэг алдаанаас болж битгий сүйтгэ"

"Эмээгээд байх юм байна шдээ. Зүгээр л очоод тэврээд авмаар байгаа ч чадахгүй юм. Бидний хооронд хэтэрхий том зай үүссэн юм болов уу?" гэсээр санаа алдахад

Хэри "Үүнийг унш" гээд тэр дэрэн доороосоо нэгээ захиа гаргаж ирлээ. Дугтуйг задлан захиаг дэлгэхэд Жунины бичиг байв. Гайхсаар Хэри рүү толгой өндийлган харвал

Хэри "Тэр уучлалт гуйгаад тасалгааны цэцэг өгөөд явсан . Удахгүй Америк руу явна гээд чамтай уулзахыг хүссэн ч чи тоогоогүй. Тэгээд л тэр энэ захиаг чамд бичиж үлдээсэн" 

"Сайн уу? Жэнни. Юуны түрүүнд намайг маш их уучлаарай. Би чамд анх татагдаж эхэлсэн цагаасаа эхлээд л чамайг өөрөөсөө харамлаж эхэлсэн. Учир нь чи надад хэтэрхий тансаг илүү улам шуналтан үнэртмээр цэцэг байсан. Миний өнгөрсөн амьдрал, тэр харанхуй газар руу чамайг дагуулж явахыг үнэхээр хүсээгүй. Тэгтээ чамтай байхдаа би цаг хугацаа, орон зай гээд бүхнийг умартдаг. Чи нэг орсон бол гарах хаалгагүй өрөө. Хэзээ нэгэн цагт миний хийсэн зүйлийг чамайг мэднэ гэдгийг би мэдэж байсан. Аль эрт зогсоохыг хүсэж шаардсан ч миний санаснаар болоогүй. Зүгээр л өөртөө урам хугарах юм. Эцэст нь олдсон гэрэл гэгээгээ дахиад л харанхуйгаар будчихсан. Хайртай шүү Ким Жэнни. Маш их. Бас хөөрхөн нүднээсээ дахиж битгий нулимс унагаагаарай"
захиаг уншиж дуусахад би аль хэдийн уйлж эхэлсэн байв.

"Тэр хэзээ ирээд явсан бэ? Надад цаг үлдсэн болов уу?" нулимсаа арчсаар цахиагаа атган ийнхүү хэлэхэд

Хэри "Чи амжнаа. Хонгор минь яараарай" гэхэд би хар хурдаараа гүйж эхэллээ.

Эмнэлгийн урд талын замаас такси барин
"Инчон нисэх онгоцны буудал. Хурдан яваарай ахаа" гээд цонхоор зөрөн өнгөрөх барилгуудыг харав.

Онгоцны буудлын бараа харагдаж эхлэхэд зам түгжирчихэв.
"Ахаа хурдлаарай" гэж яаран сандарахад

"Энэ түгжрээг би яалтай билээдээ" гэхэд нь халааснаасаа мөнгө гарган өгөөд
"Баярлалаа ахаа" гээд замын хажуугаар гүйлээ.

"Гуйя, битгий яваарай Жунин аааа" гэж дотроо залбирсаар онгоцны буудлын төв хаалгаар ороход энд тэнд хэдэн хүн л сууж байв.

Нислэгийн хуваарийг харвал Сөүлээс Вашингтон хүрэх онгоц агаарт 3минутын өмнө тавигдсан талаар мэдээлэл гарч ирэв.

"Явах гэхэд нь ингэж араас нь гүйж, шаналах байжыж яах гэж тэгж хатуурхсан юм бэ? Ким Жэнни" гэж өөрийгөө зүхэн доош уйлан суухад

"Жинхнээсээ ирчихлээ" гэх нэг л танил хоолой архан талд минь бодлыг минь үргээн сонстлоо.

Дээш босон эргэж харвал Америк явна гээд байсан залуу чинь дүрээрээ зогсож байв. Түүнийг харах төдийд л нулимс минь улам ихээр асгарч эхлэх нь тэр.

Жунин "Чи намайг яваагүй байгаад баярлахгүй байгаа юм уу?"

"Явахгүй юугаа хийж энд миний өөдөөс хараад зогсож байгаа юм?"

Жунин "Чамайг байхгүй бол би хаашаа ч явж чадахгүй"

"Өөдгүй амьтан. Хамгийн гайхалтай анхны цасыг харуулна гэчихээд харуулахгүй явах гэж байсан уу? чи" гээд Жунин руу гүйхэд тэр гараа алдалсаар урдаас минь гүйлээ.

Намайг тэвэрч аван дээшээ өргөсөөр доороо хэд хэд эргэлдээд
Жунин "Уйлж болохгүй гээд байхад" гээд хацран дээрх нулимсыг минь арчлаа.

"Намайг хэзээ ч битгий орхиж яваарай. Үүрд хамт байна гэж надад амал"

Жунин "Амлаж байна. Би чиний үүрд санах үлгэрийн аз жаргалтай төгсгөл чинь байх болно" гээд тэр миний уруул дээр үнслээ.....

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆حيث تعيش القصص. اكتشف الآن