Сайн юм уу?

221 29 6
                                    

Уруул дээр минь буух чийглэг бас зөөлхөн энэ уруул. Намайг тамд унагааж чадах энэ хүний уруулыг би яагаад ингэж их хүснэ вэ?

Түүнийг намайг үнсэх үед диваажинд очсон мэт байсан. Дахин дахин хүсмээр тэр мэдрэмж.

Гэвч түүнтэй хамт байвал үргэлж олны анхааралд байх болно. Тамын хаалга үргэлж онгойрхой байна.

Чи миний тамд орших диваажин юм уу?

Жуниныг өөрөөсөө түлхэн хоолойгоо засаад
"Хоолоо хийх хэрэгтэй байна. Өлсөхгүй байна уу?"

Жунин "Бараг цадчихлаа даа" гээд тэр намайг буулгачихаад сандал дээр очин суув.

Яг ард минь тэр байгаа болохоор хоол хийхэд үнэхээр хэцүү байна. Хоёр тавганд гоймонгоо таваглаад дээрээс нь соустай махаа хийн шпагетти-гаа бэлэн болгочихоод ширээн дээр тавьлаа.
Жунин "Сайхан хооллоорой" гэчихээд учир зүггүй идэж эхлэв.

"Ууг нь би хоол хийж чаддаггүй юмсан. Тийм амттай байна уу?"

Жунин "Үгүй эээ амтгүй байна. Тэгтээ чи хийсэн болохоор идэж бодохоор байна" сэрээгээрээ нүдийг нь сохломоор байвч болин гоймонгоосоо аван амандаа хийлээ.

*****

Жунин үзсэн хичээлээ надад заах боловч өөрөө ч ойлгоогүй байв.

Ахин дахин эхнээс нь эхлэж нэг бүрчлэн заах ч ярьж байгаа зүйлээс нь ойлгох зүйл юу ч алга.
"Чи ер нь ойлгосон юм уу?"

Жунин "Наад X чинь байна шдээ. Байжыдаа юу билээ" дэвтэр рүүгээ байн байн харах түүнийг хараад инээд хүрэн үзгээрээ түүний толгой руу цохиод

"Боль оо Ким Жунин. Яана даа" гээд элгээ тэвэрсээр хойш савж унан инээхэд

Жунин "Хөөрхөн байна" гэх нь тэр. Хэлсэн үгэнд нь зүрх хүчтэй цохьлон дотроос халуу дүүгэх нь мэдрэгдлээ. Царайгаа төв болгон хоолойгоо зассаар босж ирэн

"Дахиж тэгж хэлээд үзээрэй" гээд үзгээрээ түүнрүү чичлэхэд

Жунин "Чи инээхээрээ хөөрхөн юм аа Жэнни"

"Дахиж тэгж хэлвэл дэмий шүү. Би тоглоогүй байна шүү" гараа атгасаар амьсгаагаа гаргахад цээжинд минь хүчилтөрөгч үлдээгүй мэт зүрх минь савалж эхлэв.

Жуниныг дахиад иймэрхүү үг хэлвэл ямархуу байдалд шилжихээ үнэхээр мэдэхгүй нь. Магадгүй зүрх минь амаар гарч ирэх биз...

Жунин "Хөөрхөн юм аа Ким Жэнни" чихэнд минь ийнхүү шивнэхэд түүнийг болиулахаас өөр арга замгүй болон

"Яах гээд байгаа юм бэ? Боль гээд байхад. Яаах гээд байдаг юм. Тэгж хэлэхээр чинь энэ зүрх чинь хагарах гээд байна. Зүгээр бай мэдэв үү?" гараа атгасаар түүнийг цохьж эхлэхэд Жунин
эвхрэлдсээр унах нь тэр. Цохиж байгаа минь харин ч гоё байгаа юм шиг тэр инээсээр байв.

Жунин "Сая чи юу гэсэн бэ? Зүрх чинь хагарах нь гэсэн үү? Догдлоод байгаа юм уу?" гэхэд нь цааш харан сууж амаа жимийлээ.

Ёоооооё энэ амыг дээ......

Жунин "Дахиад хэлдээ"

"Хэлэхгүй ээ"

Хэлсэн зүйлийг минь давтаж хэлүүлэх гээд тэр намайг гижигдэж эхлэх нь тэр. Инээд муутайг ч хэлэх үү? тэсэлгүй инээж гижигдэх бүрт нь шалан дээр би сарвалзан хавхиралдаж байлаа.

"Больлдоо гуйя. Би тэсэхгүй нь ээ" чанга чанга инээлт дундаа энэ хэдэн үгийг арай гэж хэллээ.

Жунин "Дахиад хэлдээ"

"Зааза хэлье ээ"

"Миний буруу байхгүй зүгээр энэ зүрх чинь л хүчтэй цохьлоод байсан шд" сүүлийн хэдэн үгсээ сонсогдохгүй шахуу сул хэлэхэд

Жунин "Чи надад сайн болчихсон юм уу?"

"Би юу гэж чамд сайн болдог юм"

Жунин "Надад сайн болж болохгүй шүү"

"Яагаад?" гэх тэнэг асуулт амнаас минь өөрийн мэдэлгүй урсахад тэр надруу ойртсоор чихэнд минь

Жунин "Би чиний бодож байгаагаас муу залуу шүү" гэж шивнээд хацар дээр минь үнсчихээд цүнхэндээ дэвтэр номоо хийгээд "Баяртай Жэнни. Маргааш уулзья. Зүрхээ бэлдэж байгаарай" гээд гараад явчихав.

Яаая даа энэ хүнийг. Зайгаа барья гэх тусам улам түүнд татагдаад байх юм. Яах вээээ?.....гэсээр би гэртээ ганцаараа хоцорлоо

*****

"Сайн уу? Кай. Энэ орой надруу залгах болсон шалтгаан чинь юу юмбдээ? Юу болоод хуучин найз залуу минь надруу залгадаг билээ"

"Жихён оо, чамаас гуйх зүйл байна"...

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now