Хөөрхөн найз охин

172 24 2
                                    

"Хэн ийм аймшигтай юм хийдэг байна аа" урдаа өнөөх захиунуудыг дэлгэн орон дээрээ суучихаад Жисүтэй нэг нэгээр нь уншиж эхэллээ.

Жисү "Үнэхээр харгис юм аа. Хэн ч чамайг дэгээдэж унагаахыг хараагүй байтал хэн ингэдэг байна аа. Тэгэхээр нэг нь харсан байсан байх нь ээ"

"Захианаас илүү аймар зүйлүүд хийсэн гэж бодохоор л бие арзайж байна" боссон шар үснүүдээ Жисүд харуулахад

Жисү "Тэгтээ Жунин чамд би харсан эдр гэж хэлээд медалиа өгөөд байсан биздээ"

"Тэгсэн.....Чи арай Жуниныг гэж бодоод байгаа юм биш биздээ"

Жисү "Хэрвээ тийм бол яах уу?" гэж хэлэхэд нь яагаад ч дотор сонин болоод явчихав. Хэриг ухаан алдаж унахад тэр Жихёнийг дагуулаад гарч явж байсан шүүдээ.

"Жунин ийм зүйл хийх хүн биш ээ"

Жисү "Хэрвээ түүнээс өөр хүн хараагүй бол Жунин байхаас өөр аргагүй шүүдээ" гэж Жисүг хэлэхэд толгойн дотор зурвасхан бодол орж ирэх ба түүнийг үргээж гэнэт утас дуугарах нь тэр.

Дуудлагыг харвал Жунин залгаж байв.

"Байна уу?"

Жунин "Таныг болзоонд урьж болохсон болов уу?"

"Юун болзоо вэ? Одоо юу?Маргааш хичээлтэй шдээ "

Жунин "Үнсгэлжингийн харих цаг болохоос өмнө чамайг би гэрт чинь хүргэж өгнө өө амлая. Ойлгосон бол 10н минутын дараа гэрийнхээ гадаа гараад ирээрэй"

"Зааза....." гээд утасаа тэврэн орилж ,орон дээрээ хоёр тйишээ өнхрөхөд Жисү хоёр мөрнөөс минь бариад

Жисү "Хөөе юу болов оо?"

"Би мааашшш их жаргалтай байна. Тэр яагаад ч намайг сахиусан тэнгэр шиг нисгээд байх юм" гэхэд Жисү надруу эрүүл байгаа гэсээ харцаар харж байв.

"Өө нээрээ 10н минут гэсэншдээ. Юу өмсөх яах уу? Яанааа" гээд үстэй толгойгоо арзайлган орилж эхлэхэд

Жисү "Дөнгөж сая аз жаргалтай байгаагүй юм уу?" гэсээр тэр надруу дэр авч шидэв.

*****

"Би зүгээр байна гэж үү?"Тэгтээ нэг л эвгүй байх юм. Өдийд юбка өмсөх зүгээр гэж үү?" тольны урд өмссөн хувцсаа харан зогсож байтал

Жисү "Тэгээд чи өөр юу өмсөх гээв. Болзоо шдээ. Хөөрхөн болох хэрэгтэй"

"Зүгээр өмд өмсчихье өө. Тэр нь дээр юм байна"

Жисү "10н минут гэсэн чинь 10 минут нь өнгөрчихсөг байна шдээ Жэнни хурдалаа. Одоо хувцас сонгох цаг биш" гэхэд нь санд мэнд цүнхээ шүүрэн аваад Жисү рүү харан

"Зүгээр байна уу? Итгэлтэй байна уу?"

Жисү "Тийм ээ за алив яв" гээд ардаас минь түлхсээр хаалгаар гарган намайг цахилгаан шатанд суулгаж өгчихөөд "Эрт ирнэ шүү" гэв.

"Ойлголоо хойд ээжээ" гээд хаалга хаагдах хүртэл бид гараа даллаж инээлдлээ.

*****

Орцоор гүйсээр гарахад Жунин машинтайгаа хүлээгээд зогсож байв. Цагаан фотволк хар өмд дээр цэнхэр сорочкон цамц сул тавин өмссөн байх бөгөөд үнэхээр төгс харагдаж байв. Тэр надруу их л нухацтай харж өмссөн хувцасанд минь санаа зовуулж гонсойлгоход хүргэв.

"Юбка өмсөх хэрэггүй гээд байхад даа" гэж Жисүг бодон амандаа үглэхэд

Жунин "Чи яагаад..." гэсээр ярьж эхлэхэд нь яриаг нь таслан

"Хөөрхөн биш байна уу? Гялс ороод солчихоод ирье" гэсээр буцаад орох гэтэл тэр гарнаас минь барин өөрлүүгээ татаад

Жунин "Үгүй ээ хөөрхөн байна"

"Худлаа яриад бай" гэхэд Жунин гадуураа өмсөж байсан цамцаа надад тайлж өгсөнөө

Жунин "Өмсчих" гэв.

"Яагаад?"

Жунин "Тэгэхгүй бол миний хөөрхөн найз охин руу бусад хүмүүс хэтэрхий их харах нягууртай" гээд тэр цамцаа надад өмсгөж өгөв....

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now