Исгэлэн чихэр

353 35 0
                                    

Сөүл хотын шөнө дундад биднээс өөр дуу хөгжим сонсон , тиктокын талаар судлаж буй хүмүүс биднээс өөр байхгүй байх.

-"Одоо тэгээд яах уу? Надад бүр бодогдож байгаа зүйл юу ч алга"

Жисү-"Бүжиг цохиовол яаж байна. Challenge эхлүүлье. Дуугаа сонгоод тэгээд бүжгээ дэглье"

-"Хэцүү дээ. Чадах юм уу даа" дэрээ тэвэрсээр урд хоёр тийшээ алхах Жисүг харсаар ийнхүү хэлэхэд

Жисү -"Бид чадна аа алив ээ" гээд тэр гарнаас минь татсаар намайг босгох нь тэр.

-"Заа тэгээд одоо юу хийх юм?"

Жисү-"Энийг сонсоод дээр нь бүжиг зохио. Дараа нь би чиний бичлэгийг хийгээд тиктокд тавьна"

Нилээн удсаны эцэст бүжгээ зохиож дууслаа. Азаар түүний сонгосон дуу нь их гоё байсан болохоор бүжиг зохиход их амар байлаа.

Жисү шүүгээг минь онгойлгон дууны хэмнэлтэй тохирох хувцас сонгоод, үс толгойг минь янзаллаа.
-"Би чадахгүй юм байна аа. Одоо олон хүний өмнө гарахгүй ч олон хүн үзнэ шдээ. Юу гэж ч бодохын байгаан"

Жисү-"Нэгт чи чадна. Хоёрт хэзээ ч битгий бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гэж бод. Гуравт зүгээр л өөрийнхөөрөө бай"

-"Ээлдээ больчихьё оо" гээд хүүхэд шиг гараа хавсарсаар гуйхад

Жисү-"Заа эхлүүллээ шүү" гэсээр намайг орноос татан босголоо.

Ая явж эхлэхэд эхэндээ сандарч байлаа. Хоёрдох оролдлого гэхэд би зүгээр л биеэ сул тхвьчихсан хөгжмөө мэдэрчихсэн бүжиглэж байлаа.

Би дуулж бүжиглэж бхйхдаа л өөрийнхөөрөө байдаг гэдэгтээ эргэлзэх зүйл алга. Бүжиглэж эхлэхдээ л би орчноос тасарч диваажинг олдог.

#Sourcandychallenge гэх хаштаг болон өөр олон зүйлсийг тайлбар дээрээ бичин бэлэн болгоод гүнзгий амьсгаа аваад post гэх улаан товчин дээр дарж бичлэгээ нийтэллээ.

2минут, 5минут , 10н минут, 30 минут өнгөрөхөд нэг ч үзэлтгүй , лайкгүй байхад нь сэтгэл санаагаар унан
-"Заза унтацгаая. Бүтэхгүй юм байна даа" гээд хувцсаа тайлан шүүгээ рүүгээ шидчихээд гэрийн хувцсаа сольж өмсөн орон дээрээ суухад

-"Сайхан амраарай. Би явлаа шүү өглөө хоцорвоо" гэсээр Жисү өрөөнөөс гаран явахад нь би бамбаруушаа тэвэрсээр өрөөндөө ганцаараа хоцорлоо.

*****

Сэрүүлэгний дуугаар нүдээ нухалсаар сэрлээ. Утсаа аван цаг харах гэтэл зөндөө мэдээлэл ирсэн байлаа.

Гайхсаар нүдээ том нээсээр үзвэл тиктокоос ирсэн мэдээллүүд байв.
-"Ааааааааааааааааааа" гэж орилсоор босон суун шууд л орноосоо босоод гэрээсээ гаран гүйлээ.

Шатаар доош буун Жисүгийн хаалгыг тогшиход тэр нүдээ нухалсаар хаалгаа онгойлголоо.

Би шууд л түүнийг түлхэн гэрлүү нь орж өрөөрүү нь орон
-"Чи итгэхгүйдээ. Энийг хардаа" гээд утсаа түүн рүү харуулахад

-"Ээ бурхан тэнгэр минь. 157 followers, 1124 like, 486 comment. Байж боломгүй юм" бид тэврэлдэн доороо эргэлдлээ.

-"Үнэхээр хөөрхөн юм аа🍬💗"

-"Энэ challenge надад таалагдаж байна❤️"

-"Энэ охин чинь Сөүлийн ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байна. Жэнниг ингэж бүжиглэдэг гэж мэдээгүй юм байна"

-"Манай сургуульд ийм охин байсан хэрэг үү? Би мэдээгүй юм байна"

-"Гайхалтай. Би дурлачихлаа🤤"

-"Challenge accepted миний хаягаас орж үзээрэй. Шууд л энэ challenge-ийг хийлээ. Амжилт🐻"

-"Ийм хөөрхөн охин байдаг байсныг надад хэлэхгүй яасан юм бэ?"

гэх сэтгэгдлүүдийг уншаад маш их урам орон инээлдсээр суургуулийн хаалгыг онгойлгон ороход бүгд бидэн рүү харлаа.

Гайхаж сандарсаар утсаа халаасандаа хийн хурдхан шиг ангидаа орохыг маш их хүслээ.

-"Сайн уу? Жэнни гэсэн байхаа. Чи өнөөдөр завтай юу? Цуг гадуур гарах уу?Би хэнээс ч ингэж асууж байгаагүй шүү. Өөрийгөө азтайд тооцоорой" олон охинтой харьцдаг шалиг нөгөө ангийн банди ирчихээд асуух нь тэр.

-"Би азтай баймааргүй байна. Араас чинь гүйдэг охид руугаа яв даа. Уучлаарай" гээд Жисүг дагуулсаар анги руугаа яарлаа. Үнэхээр юу болоод байгааг ойлгохгүй байна. Энэ нөхцөл байдал таалагдахгүй байна.

Доош харсаар хурдан хурдан алхалж байтал нэг хүнийг мөргөөд авлаа. Духаа барьсаар дээш харвал ер хараагүй царай байлаа.

Бас түүний нилээн өндар царайлагыг дурдах нь зүйтэй байх.
-"Уучлаарай. Зүгээр үү?" гэхэд нь духаа барьсаар толгой дохьвол тэр

-"Ёстой уучлаарай" гэчихээд хажуугаар яаран зөрлөө...

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Donde viven las historias. Descúbrelo ahora