🧸Intro🧸

843 40 0
                                    

-Чи хэн бэ?
Энгийн мөртлөө энэ асуултад хариулах амархан санагдаж байгаа ч яг хариулья гэхээр хүн бүрийн тээнэгэлздэг энэ асуулт ямар гүн утгатай юм бэ?

Надаас хэн нэгэн энэхүү асуултыг асуухад би нүүр дүүрэн инээмсэглэсээр хариулах гэж оролдоход амнаас минь ямар ч авиа гарч байгаагүй.

Дараа нь би өөрөөсөө асууж үзсэн.
"Би хэн бэ?"гэж

Энэ асуултыг хэнээс ч асуусан хүн бүрт ганцхан хариулт байгаа. Харин миний хувьд бол
-"Би бол Ким Жэнни"

Чи бол чи л байна. Өөр хэн нэгэн байж чадахгүй. Хүн бүр өөр. Өөрөөрөө бай.!

*****

-"Хөөе Жэнни чи унтаад байна уу?" гэж хэлэхэд нь ширээгээ дэрлэн хэвтэхээ болин дээш өндийн суугаад

-"Үгүй ээ багшаа" гэхтэй зэрэгцэн  хонх дуугарах нь тэр.

Хүүхдүүд суудал суудлаасаа босцгооход багш хэлэх гэсэн зүйлээ болин ангиас гаран явлаа.

-"Өөө Жэнни ирчихсэн байсан юм уу? Харсангүй шдээ" гэх Шинжэгийн зэвүүн үгийг сонсоод хийж чадах зүйл байхгүй нь харамсалтай.

Энэ жилийг л дуусгачих юм бол энэ хараал идсэн сургуульд дахиж сурахгүй гэж бодон гараа атгасаар доош харан суулаа.

-"Бүхэл бүтэн хүн суугаад байхад харахгүй байдаг чи л сохор байхдаа" Жисү ийнхүү хэлсээр хажууд минь ирэн зогслоо. Жисү байгаагүй бол би яах юм болдоо. Хүний өөдөөс үг хэлж чаддаггүй айдсаас минь авардаг миний баатар Ким Жисү.

Намайг бодвол Жисү сургуульд арай алдартай. Тэр их нөхөрсөг эелдэг болохоор хүмүүстэй учраа амархан олчихдог. Цэцэрлэгт байхаасаа хойш нөхөрлөсөн болохоор бид их дотно.

Би ч хүнтэй учраа олж найзлах төрлийн хүн бишлдээ. Жаахан байхад Намайг хүнд дээрэлхүүлж байхад Жисү намайг аварч байсан. Тэр цагаас хойш л бид найзласан юм даа.

-"Чи дут Ким Жисү. Хэнд ч хэрэггүй эрвээхий болж чадахгүй авгалдай найзыгаа өмөөрөөд байлгүй зүгээр суудалдаа суу" гэхэд дараагийн хичээлийн хонх дуугарч бидний дундах маргааныг дуусгавар болголоо.

****

Жисү-"Тэр муу Шинжэ бүр уур хүргэчихлээ. Бусдыг ялгаварлан харьцдаг эргүү амьтан. Эрвээхий болж чадахгүй гэнэ шүү" түүнийг гараа зангидсаар уурандаа  хэд хэд дэр цохиход нь

-"Зүгээр хая аа. Угаасаа түүний хэлсэн үнэн шүүдээ. Би хэзээ ч эрвээхий болж чадахгүй" түүний яриаг нэхх их ойшоолгүйгээр утсаа оролдсоор ийнхүү хэлэхэд

Жисү-"Тийм шүүдээ тийм. Эрвээхий болоход л болох юм байна" гэж хэлчихээд тэр хэсэг чимээгүй байснаа
-"Чамайг ийм байдалтай байхыг чинь дахиж хармааргүй байна. Хэн хэнээс илүү хөөрхөн охин байхад үл тоогдож байгаа чинь дургүй хүргэж байна. Би чамайг алдартай болгох болно. Сүүлийн үед хүмүүс тикток ашиглаад алдартай болоод байгаа. Тикток ашиглах уу?" гэх нь тэр.

-"Хүсэхгүй байна аа. Надад чи байгаа болохоор өөр зүйл хэрэггүй. 11н жил тэсчихсэн юм чинь одоо ганцхан жил тэсэхэд л болно"

Жисү-"Гуйя Жэнни. Миний төлөө хийчих. Чи чадна аа. Чи дуулж бүжиглэхдээ сайн шүүдээ. Тэр их авьяасаа хэнд ч үзүүлэхгүй нуугаад байх юм уу? Тэгэх үү лдээ" гээд тэр гарнаас минь атгасаар эгдүүтэй царай гарган дахин дахин гуйхад нь

-"Чи намайг олон хүний өмнө гарахад дургүй гэдгийг мэднэ биздээ. Тийм учраас би чадахгүй ээ"

Жисү-"Чи зүгээр л нэг утасны өмнө зогсоод бичлэг хийнэ шүүдээ. Тэгэхээр олон хүний өмнө биш гэсэн үг" гээд над руу итгэл найдвар өгдөг өнөөх харцаараа харахад нь яаж ч чадалгүй

-"Заа яахав. Оролдоод үзье" дуу муутайхан өөр тийшээ харсаар хэллээ.

Жисү-"Нэгэнт эхэлсэн бол заавал эцсийг нь үзэх хүртэлээ зогсохгүй шүү. Амал" түүнийг чигчий хуруугаа гаргахад нь гараа явуулсаар түүнтэй хуруун амлалт хийхэд тэр намайг баярласаар тэврэн авлаа.

Жисүг баярлаж байхад би ирээдүйд юу болох бол бас амлалтаа биелүүлэхгүй байж болдог ч болоосой гэж бодож байлаа.

Даанч амлалтаа зөрчиж болохгүй . Хэрвээ амлалтаа зөрчвөл найзын холбоо тасрана гэх дүрэмтэй болохоор одоо нэгэнт өнгөрсөн. Буцах ямар ч боломжгүй болсон.

Орон дээр зэрэгцэж суусаар утсан дээрээ Тикток апп-ыг татан хаягаа нээлээ.
Jennierubyjane

-"Одоо юу болох болдоо....?" гээд толгойтой үсээ барьсаар Жисү рүү харлаа...




Shinehen oguullegiig maani taalan soyrhooroi❤️Duustal n hamt bgaarai🍓

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Dove le storie prendono vita. Scoprilo ora