Захианууд

168 24 1
                                    

Сургуульд ийм машин барьдаг хүүхэд байхгүйдээ хэмээн зогсож байтал дотроос нь Жихён буугаад ирэв.
Жихён "Сайн уу? Шинэ сургуулийн найзуудаа?"...

Жунин "Чи энд юу хийж яваа юм?"

Жихён "Дургүй байгаа юм уу?" гээд Жунины зангинаас татахад тэр түүний гарнаас хүчтэйхэн зуураад тавиулах нь тэр.

Жихён "Удахгүй уулзацгаая" гэчихээд бидний урд гараад яваад өгөв.

Энэхүү явдлаас хойш Жунин надтай нэг ч үг дуугарсангүй. Нэг л түгшсэн байдалтай байх бөгөөд хичээл орох хонх дуугарахад Жихён ангийн багшийг дагасаар орж ирэх нь тэр.

Ангийн хүүхдүүд бүгд дор дороо түүний бие хаа , хөөрхөнийг ярих нь хоёр чихээр минь утас гүйлгэж буй мэт л нэвт шувт гарч байв.

"Жихён гэдэг" тэр өөрийгөө ийнхүү танилцуулсан болчихоод багшруу ойртон

"Багшаа би Жунины хажууд сууж болох уу?" гэхэд бүх хүүхдүүд тэднийг танил юм байхдаа үерхдэг юм бишүү гэх мэтээр ярилцаж эхлэв.

Жихён явсаар түүний хажуу талын салаанд зэргэлдээ суудаг охиныг босгоод хөлөө ачан, шанаагаа тулан Жуниныг цоолох гэж буй мэт харж эхлэв.

Яаж азаар ганцаараа суудаг юм хоёулаа суудаг байсан бол би дэлбэрч үхэхгүй юу?

Хичээлийн дундуур хойноос Жунин намайг дуудаад нэг цаас дамжууллаа..

Дэлгэн уншвал
"Их завсарлагаанаар дээвэр дээр уулзъя" гэсэн байв.

****

"Жэнни одоо чи больчих тэгэх үү?" хэмээн тэмцээнээр намайг дэгээдэж унагааж байсан Хэри над дээр ирэн ийнхүү хэллээ.

"Юу больчих гэж" юу яриад байгааг нь ойлголгүй ийнхүү асуухад

Хэри "Чамайг иймэрхүү зүйл хийж чадах охин гэдгийг чинь би мэдээгүй явж. Чиний надад хийж буй энэ дарангуулал чинь намайг үнэхээр их шаналгаж байна"

"Юу гэсэн үг вэ? Би үнэхээр ойлгохгүй байна" хэдэн хоног унтаж чадаагүй мэт царай нь цонхийж бараасан Хэри хөл дээрээ тогтож чадахгүй гуйван унах гэхэд нь түүнийг түшин босгож
"Бие чинь зүгээр үү?" гэхэд тэр миний гарыг түлхээд

Хэри "Чи үнэхээр жүжигчин юм чамаас болоод би хэн ч биш болчихоод байна. Хүн болгон намайг зүхэж харааж байна. Тэмцээнээр чамайг албаар дэгээдэж унагаасан гээд. Чи заавал үүнийг тараах хэрэгтэй байсан юм уу? Бас энэ захианууд" гээд тэр ширээн дээр минь маш олон захиа гаргаж тавих нь тэр.

Захиануудаас нэгийг нь аван уншвал үнэхээр аймшигтай зүйлсүүд бичсэн байв.
Хэри "Энэ захианууд үнэхээр намайг зовоож байна" гээд тэр амьсгалж чадахгүй мэт болж буй мэт болоход нь

"Хэн чамд эдгээрийг өгсөн юм бэ?"гэхэд тэр урд минь өвдөглөн суучих нь тэр.

Хэри гараа хавсран уйлсаар
"Жэнни одоо больчих тэгэх үү? Би өөрийнхөө гэмийг ухаарсан. Намайг маш их уучлаарай. Тэгтээ одоо би үнэхээр өдөр болгон Үх гэсэн утгатай захианууд авч сошиал дарамт авмааргүй байна" яагаад намайг гэж бодоод байгааг нь огт ойлгохгүй байсаар эргэн тойрноо харахад бүгд биднийг тойрон зогссон байх бөгөөд Жунин хаалгаар Жихёнийг чирэн гарч буй нь харагдав.

"Би үнэхээр биш шүү Хэри. Одоо чи босоо" гээд хоёр мөрнөөс нь барин босгох гэтэл тэр гаран дээр минь ухаан алдаад уначихав.

Odoonoos oguullegee togtmol oruulaad ybnaa❤️

𝑻𝒊𝒌𝒕ᴥ︎𝒌 𝒄ᴥ︎𝒖𝒑𝒍𝒆Where stories live. Discover now