Special part-5

277 21 7
                                        




Баруун уу? Зүүн үү?

Хайр үргэлж л хоёр талтай байх юм.
Яг одоо Харү зүгээр л сааралтсан манан дунд төөрчихсөн байгаа.Учир нь тэр Жунинд хайртай гэдгээ ухаарч,хүлээцгүй гэнэн жоохон өсвөр насны охин байсан гэдгээ ойлгосон юм.Ганцхан л удаа тэрэнд боломж олгоод тайлбарыг нь сонссон бол,хүлээцтэй байж сэтгэл хөдлөлдөө авталгүйгээр тэр үед болсон бүх зүйлийг эргэцүүлэн тунгаасан бол одоо арай л өөр байдалд байх байсан биз хэмээн харамсана.Хамгийн чухал нь тэр Жимин,Жунин хоёрын аль алинд нь санаа зовж байлаа.Тэднийг өвтгөж шархлуулахаар хэмжээний сул дорой арчаагүй байгаа өөртөө уурлаж,арай илүү ухаалаг нэгэн байсан ч болоосой хэмээн харамсана.Тэр хичнээн хичээгээд ч Жуниныг гэх сэтгэлээ хорьж чадахгүй гэдгээ мэдэж байлаа.Бас тэр энэ бүхний эцэст хамгийн ихээр шаналах нэгэн нь Жимин гэдгийг ч мэдэж байсан юм.Учир нь Харү зүрх сэтгэлээ сонсож түүнийгээ дагах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан юм.Гэхдээ энэ тийм ч амар биш шүү дээ!!Жимин Харүд цаг үргэлж л хайртай гэдгээ мэдрүүлж, халамжилж,санаа зовж,энхрийлдэг байхад яаж түүн шиг сайн хүнийг өөрөөсөө түлхэж өвтгөж чадна гэж.
Жунин Харү хоёрын харилцааны золиос нь Жимин болж болохгүй хэмээн тэр бодно.Харин Жунины хувьд түүнийг хүлээнэ гэсэн шүү дээ.
Одоо бол өсвөр насны бяцхан охин Харү биш Нас биед хүрсэн,юмсыг зохицуулж шийдвэр гаргаж чадах хэмжээний хүчтэй Харүгын хувиар хатуу ч гэсэн үнэнтэй нүүр туулах хэрэгтэй.

Одоо цаг 11:30 ийг заах бөгөөд Жимин тэр хоёр нэгэн амралтын газар луу явахаар бэлтгэж байлаа.Жимин түүний нүд рүү харан инээмсэглэх бүрт Харү өөрийгөө буруутайгаар мэдрэнэ.Жиминий өмнө гэмших сэтгэл нь түүнийг тайван суухад ч хэцүү болгож байлаа.Яаж ийм цайлган залууг хараад хатуу ширүүн өвтгөхөөр хэмжээний үгс хэлж чадна гэж.Ийм нөхцөл байдалд Харү өөрийгөө буруутгахаас бусдыг үл хийж чадна.
Тэд явсаар хотоос тийм ч хол биш гайхалтай сайхан орчинтой амралтын газар ирлээ.Жимин буудлын ажилтан дээр очин захиалсан өрөөнийхөө түлхүүрийг аван ачааг нь хүргэж өгөхийг хүсэв.
Тэднийг хаалга онгойлгоход том цонхтой далайн эргийг бүхлээр нь харуулж чадахаар гайхалтай тохилог өрөө угтан авав.Тэр хоёр хувцсаа сольчхоод өглөөнийхөө цайг уугаагүй болохоор доошоо бууж хоол идэхээр болов.Жимин инээмсэглэн Харүгийн гараас хөтлөх бөгөөд түүнийг инээлгэхийн тулд янз бүрийн юм ярьж,хөгжилтэй зүйлс хийж үзэхийг санал болгож байлаа.
Харү тэрний үйлдэл бүр нь өөрийнх нь төлөө байдаг гэдгийг мэдэх учраас аль болох зүгээр юм шиг царайлж түүний хийхийг хүссэн болгоныг зөвшөөрч байлаа.
Тэд хооллож дууссаныхаа дараа далайн эргээр алхахаар болов.
Харү өөрийгөө буруутгасаар л байгаа бөгөөд Жиминийг харах бүрт харцаа доошлуулж эсвэл нүд рүү нь эгцэлж хархаас эмээж байлаа.Жимин ч үүнийг нь анзаарсан бололтой түүний гараас хөтөлсөөр''Харү яагаад надаас харцаа буруулаад байгаа юм бэ?''хэмээн асуулаа.
Харү бага зэрэг цочирдсон ч түүнд юу ч мэдэгдүүлэхгүйн тулд инээмсэглэсээр далай руу ширтэн''Би зүгээр л байна шдээ чамд л тэгж санагдсан юм байлгүй''
хэмээн хэлээд түүнрүү харав.
Жимин ч толгой дохисоор тэд үргэлжлүүлэн алхав.Хэдэн цаг далайн эргээр алхаж хөөцөлдөн,бие биен лүүгээ ус цацаж тоглосоор хэн хэн нь ядарсан бололтой өрөө рүүгээ явлаа.''Би түрүүлээд усанд орлоо''хэмээн Харүг хэлхэд Жимин''За''гэж хэлсээр үлдэв.Хэсэг хугацааны дараа Харүг гарч ирэхэд Жимин зөрсөөр угаалгын өрөө рүү оров.Харү буйдан дээр суун ямар нэгэн зүйлийн талаар бодсоор Жиминий гарч ирснийг ч анзаарсангүй.Жимин Харүг хэд хэдэн удаа дуудсаны дараа л тэр бодлоосоо салан түүнийг анзаарав.
''Болчихсон уу? Юм бодож байгаад чамайг гарч ирснийг мэдсэнгүй''гэж хэлхэд Жимин хажууд нь очиж суусаар''Хардаа нар жаргаж байна,үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна шүү тиймээ''хэмээн инээмсэглэсээр асуув.Харүд ч гэсэн энэ дүр зураглал үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдах бөгөөд цонхны урд очиж зогссоор''Ммм гоё юмаа''гэж хэлхэд нь Жимин түүнийг араас нь тэвэрсээр нүүрээ хүзүүнд нь шигтгэх бол Харү инээмсэглэсээр ''Чимчим чи яг л нар шиг нэгэн гэдгээ мэдэх үү?''гэсээр түүний гарыг атгав.Жимин одоо ч түүний хүзүүнд нүүрээ шигтгэсэн хэвээр бага хөнгхөн инээгээд''Яагаад нар шиг гэж?''хэмээн асуув.Харү одоо ч жаргаж буй нарны зүг харах бөгөөд''Учир нь чи үргэлж намайг халамжилж надад санаа тавьдаг бас чамаас нар шиг гэрэл цацардаг''гэж хариулав.Ингэж хэлэх үед нь ч гэсэн өнөөх л хурц үзүүртэй зүүнүүд түүнийг дотроос нь хатгасаар ямар их буруутай болохыг нь сануулна.
Жимин түүнийг өөрлүүгээ  харуулсаар чанга гэгч нь тэврээд''Бүх хүмүүс л хайртай хүмүүстэй санаа тавьж халамжилдаг биз дээ''хэмээн хэлсээр уруул дээр нь үнсэв.Энэ үед Харү яахаа мэдсэнгүй,тэр зүрх сэтгэлээ сонсож түүнийгээ дагаж Жунин дээр эргэж очно гэсэн шийдвэр гаргасан.Үүнийг хийхийн тулд тэр Жиминийг орхих ёстой гэдгээ ч сайн мэдэж байгаа.Гэтэл энэ бүхэн тийм ч амар хялбар зүйл биш юм.Тасарсан хоёр утсыг нийлүүлэн зангидахын тулд нөгөөг хэсгийг нь хайчлах хэрэгтэй бололтой.Тэгэж байж л тасарсан хоёр утас бие биендээ хүрнэ.Үүнээс өөр ямар ч сонголт байхгүй.Тэд оройн хоолоо идээд хосуудад зориулсан завинд сууж мөн задгай талбайд болж буй шоунд оролцон цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлэв.Цаг шөнийн нэгийг заахад л тэд өрөө рүүгээ явлаа.Өглөө нь Жимин түрүүлэн босоод усанд орж хувцасласныхаа дараа Харүг дуудан сэрээв.Үнэндээ бол хэдхэн цаг эсвэл хэдхэн хормын дараа тэдний дунд юу болохыг Жимин л ганцаараа мэдэж байгаа. Жимин Харүд чин сэтгэлээсээ хайртай болохоор түүнийг жаргалтай байвал болно гэж боддог ийм л сайхан сэтгэлтэй нэгэн.
Тэд өглөөнийхээ цайг ууж дуусаад
маргааш ажилтай болохоор гэр лүүгээ эрт харихаар болцгоов.
''Чимчим би чиний юмнуудыг янзалчих ий чи суугаад амар ч бай''хэмээн өрөөнд орж ирэх мөчид Харү хэлэв.Харин Жимин түүний гарнаас хөтлөн буйдан луу алхсаар''Харү надад чамтай ярилцах бас хэлэх зүйл байна''гэв.Харү бага зэрэг гайхаж байсан хэдий ч толгой дохисоор хажууд нь суув.Жимин хэсэг юу ч дуугаралгүй чимээгүй суусныхаа дараа''Харү,чи саяхан надад Ким Жунинтай уулзсан гэж хэлж байсан шдээ санаж байна уу?''хэмээн асуув.Харү Жиминий юу ярих гээд байгааг ойлгож ядах бөгөөд басхүү сандарч айж байсан хэдий ч''Тийм ээ санаж байна.Юу болсон юм Чимчим''гэсээр болгоомжтойгоор асуув.Жимин Харү луу эгцэлж харан гараас нь атгасаар''Харү чи түүнд одоо болтол хайртай биз дээ,тийм үү?''гэв.Харү юу гэж хэлхээ үнэхээр мэдсэнгүй.Үгүй гэвэл түүнд худлаа хэлсэн болно харин тийм гэвэл түүнийг шархлуулна шүү дээ.''Ю-юу нөгөө Жиминаа чи яг юуны талаар ярилцах гэсэн юм??''хэмээн хариултаа олж ядсаар түүнээс асуув.Харин энэ үед Жиминий нүдэнд бага зэрэг гуниг хурсан хэдий ч инээмсэглэсээр''Одоог хүртэл хайрласан хэвээрээ байгаа байх нээ''гэсээр санаа алдав.''Жиминаа яагаад гэнэт ийм юм яриад байгаа юм бэ?''гэж Харү санаа зовсон түүнрүү харцаар харж байв.
Хэсэг хугацааны дараа чимээгүй байдлыг үргээн Жимин хөтлөлцсөн гараа хэзээ ч тавихгүй юм шиг тас атгасаар''Харү хоёулаа салъя'' хэмээн хэлэв.Харүг хариу хэлхээс өмнө Жимин үргэлжлүүлсээр
''Чи санаж байна уу?Би чамаас үерхээч гэж гуйж байсан өдрийг,би тэгэхэд чамд юу гэж амласныг мартаагүй биз дээ?''

''Хэрвээ чи над дээр ирнэ гэвэл бидний хамт байх мөчүүд маргааш дуусах байсан ч хамаагүй,би чамайг хайрласныхаа төлөө хайрлуулахгүй байсан ч болно''

''Би ийм өдөр ирнэ гэдгийг ч мэдэж байсан.Би чамайг надад хайртай гэдгийг мэднээ.Гэхдээ энэ бүхэн зүгээр л ахыгаа хайрлах дүүгийн хайр байсан.Чи хэзээ ч Ким Жуниныг хайрласан шигээ тийм хайраар намайг хайрлахгүй.Бас үүнээс ч өмнө, чамд тэр үгийг хэлж байхдаа л хэзээ нэг өдөр чамайг түүн дээр очихыг хүсвэл явуулах болно гээд өөрөө өөртөө хэлээд зүрхэндээ цоожилчихсон байсан юм.Одоо харин тэр өдөр нь ирсэн бололтой.''хэмээн хэлээд Харүг чанга гэгч нь тэврэв.Энэ бүхнийг сонссон Харү одоог хүртэл гайхаж бас түүнийг ингэж шархлуулж байгаа өөрийгөө үзэн ядсаар
''Уучлаарай,Үнэхээр их уучлаарай Жиминаа,өвтгөж байгаад бас илүү их хайраар хайрлаж чадаагүйг минь уучлаарай''гэсээр Жиминий нурууг илэн уйлж байв.
''Зүгээр ээ,би өвдөөгүй,Одоо харин хайртай хүн дээрээ оч ойлгосон уу?Миний дэргэд байсан хором бүхэнд чинь баярлалаа,бас цаашдаа ахын хувиар хажууд чинь байх болохоор санаа зовох хэрэггүй за юу?''хэмээгээд тэврэлтээ салгаад Харүгын нулимсыг арчиж өгөв.
''Уучлаарай,бүх зүйл надаас л болсон
чамайг ингэж их шархлууж байгаад уучлаарай Жиминаа''гэсээр Харү ахиад л уйлж эхлэв.
''Ахиж уучлалт гуйх хэрэггүй ээ,бас хэд хоногийн өмнө Ким Жунин надтай ирж уулзсан,тэр хэлэхдээ чамайг бүх зүйлд өөрийгөө буруутгаж байгаа бас намайг шархлуулчих вий гээд айгаад байгаа гэж хэлсэн,би үнэхээр зүгээр болохоор битгий уйлаарай за юу?''

Зарим хүмүүс хайртай хүнээ авч үлдэхийн тулд бүхнийг хийдэг бол харин зарим нь зүгээр л түүнийхээ аз жаргалын төлөө бүхнийг орхидог.

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now