Гадаа нарыг халхлан хар бараан үүлс тэнгэрийг бүрхэн авч , үнэхээр тайван бөгөөд сэтгэл сэргээм дүр зураг нүдэнд минь үзэгдэнэ.Би ийм л өдөрт дуртай үргэлж надад эрч хүч өгч байгаа мэт сайхан санагддаг.Би бусад хүмүүс шиг цагаан цас эсвэл дэлхийг гэрэлтүүлэх нарыг хүсдэггүй зүгээр л бүүдгэр тэнгэр ,бороо байхад л хангалттай.Би тийм ч нийтэч нэгэн биш,учир нь багаасаа л ганцаараа байгаад сурчихсан.Гэхдээ юу юунаас илүүтэйгээр сонирхол болоод үзэл бодлыг минь эсэргүүцдэг хүмүүс олон байдаг болхоор тэр байх.Энэ дэлхий дээр би ахин давтагдашгүй цор ганц хувилбартай нэгэн шүү дээ.Намайг ахиад хэдэн зуу мянгаар нь хэн ч үйлдвэрлэж эсвэл бүтээж чадахгүй.Гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн харц, ам уралдан бусдыгаа муулж нүүрэн дээрээ худал инээмсэглэл тодруулж бие биенийгээ үзэл бодол гадаад байдал биеэ авч явах байдлаар нь гадуурхаж ,эсвэл хайрладаг хүмүүс хамгийн хачирхалтай.Тэд яг юуны төлөө энэ бүхнийг хийгээд байдаг нь үл мэдэгдэнэ.Цаг минут тутамд л хүмүүс хувьсан өөрчилөгдөж бусдын үзэл бодолд дарагдаж эсвэл бусдыг үзэл бодлоороо байлдан дагуулж туйлширах юм ,энэ нь тэдэнд ямар хэрэгтэйг би одоо ч гайхдаг.Бороонд дуртай хүн шүхэргүй явж байхад хажуугаар зөрөх хүмүүс түүний энэ үйлдлийг гайхаж сонин харцгаадаг.Чихэвчээ зүүгээд хамгийн дуртай дуугаа сонсон бүүдгэр тэнгэрийн дор тайван гэгч нь ганцаараа алхах энэ л хэмжээлэшгүй их аз жаргал амар тайван байдлыг надад мэдрүүлдэг.Бусад хүмүүс шиг худлаа үнэн хэн нэгэнд санаа тавьж , дүр эсгэхийг би хүсэхгүй байна.Би энэ дэлхий дээр төрөхдөө нүцгэн биенээс өөр юуг авч ирсэн гэж ,тийм байтал бусдын төлөө нүүрэн дээ худал инээмсэглэл тодруулан хэзээ миний ардаас хутга гаргаж ирээд там руу минь түлхэх бол гэж хүлээх хэрэгтэй гэж үү? ''Найз ''би энэ үгэнд тийм ч дуртай биш бас сайн найз гэж байдаг эсэхд ч эргэлзэж байна.Хорвоо дээр тээж төрүүлсэн эх нь төрсөн үрээ хаяад явж чадаж байхад ямарч хамааралгүй найз гэж байгаа хүн бол хэзээ ч хамаагүй хэрэгцээгээ дуусхаар яваад л өгнө.Хүмүүс гунигтай төгсгөлтэй зохиол уншиад эсвэл кино үзээд гунигладаг байхад харин би ядаж л бодит амьдралын талаар бага ч болов мэдэрсэндээ баярлана.Юм бүхэн сайханаар төгсөөд байвал тийм ч сонирхолтой биш шүү дээ.Хүмүүс уйлсаныхаа дараа тайвширдаг хэрнээ бусдын бодлоос санаа зовж нулимсаа тэвчдэг нь хачирхалтай.Бороо яг л миний бусдад хэлхийг хүссэн үг бүрийг дусал болгондоо шингээн бууж ирж байгаа юм шиг санагддаг,харин тэр дусал болгон нь үнэн бөгөөд бодит зүйлийн талаар өгүүлж байдаг ,тийм болхоор хүмүүс даарахаас айн шүхэр хэрэглэдэг.''Сургууль''эрдэм мэдлэгийг бусдад түгээдэг хамгийн ариун газар гэдэг ч яг үнэндээ хүмүүсийн амнаас гарах хий хоосон утга учиргүй худал үгсээс болоод бузарлагдчихсан газар.Ангидаа орж ирэн цонхны хажуугын хойноосоо 3 дахь ширээ буюу өөрийн байрандаа суулаа.Удалгүй математикийн багш орж ирэн хичээл эхэллээ.Тэрнийг харах болгондоо би үүлэн дээгүүр хөвж байгаа мэт л бодолд дарагдчихдаг.Түүний нүд, хөрслөг бор арьс ,дэгжин бөгөөд цэвэрхэн хослол,хойш нь болгож янзалсан үс,үл ялиг багахан ургасан сахал,булчинлаг цээж,өтгөн хөмсөг,ширүүн харц гээд л тэрний бүх зүйлд би дуртай.Энэ солиотой гэдгийг би мэднээ,гэхдээ түүнд хүрэхийг, зөөлөн уруул нь ямар амттай болохыг мэдрэхийг хүсдэг.Яагаад ч юм надад тэр яг л зааж байгаа томьёонууд шигээ ойлгомжгүй нэгэн шиг санагддаг.Хэрвээ би ямар ч хамаагүй бодлого байсан бол хэрэглэгдэх томьёо нь түүнийг байгаасай гэж хүснэ.Тэр над руу харж байна,бид харц тулгарчихлаа.Тэр нэг хоёр алхамаар намайг чиглээд ирж байна.Түүнийг хажууд минь ирхэд л биенд минь бяцхан догдлол мэдрэгдэж үнэрт нь уусна,болдог бол үргэлж энэ үнэрийг нь үнэртмээр байна.Сайхан бодол минь түүний намайг дуудах дуунаар л дуусгавар болов.
Багш:Хару!!!
Би:За багшаа
Багш:Ангиас гар!!
Би:Юу? Яагаад?
Багш:Миний хичээлийн цаг дээр чи юу ч хийсэнгүй бас хичээлдээ анхаардаггүй хүүхэдийг би хичээлд суулгахгүй ойлгов уу?
Би:Гэхдээ багшаа би....гэтэл тэр миний яриаг таслаад..
Багш:Надад тайлбар хэрэггүй хэд хэлүүлэх гэсэн юм ГАР!!!!/захирангуй хэлэх/
Би ч багшийн ширүүн харцнаас айсандаа болоод хурдхан шиг л цүнхээ аван ангиас гарлаа.
Хэрвээ тэрнээс өөр багш байсан бол би түүнийг маш их үзэн ядах байлаа.
Гэхдээ би тэрний харцнаас айдаг тэр үнэхээр хүйтэн хөндий нэгэн түүний харц юуг ч өгүүлдэггүй...
Ангийн хажуу талын сандал дээр хонх дууграхыг хүлээн сууна.Чихэвчээ гаргаж ирээд хамгийн дуртай дуунуудын минь нэг болох ''Melanie Martinez-Dead to me''-г тавиад нүдээ анилаа.Melanie Martinez-ийн дуунууд надад үнэхээр их таалагддаг,учир нь утга агуулгаараа бусад дуунуудаас өөр санагддаг юм.
''Эмгэнэл илэрхийлье
Гэр бүлтэй чинь хамт нулимс дуслуулъя
Дуртай архийг чинь задлаад
Шарил дээр чинь жаахныг асгая
Оршуулган дээр чинь хар хувцас өмсье
Чиний нэрийг дуудья гээд ч
Чи хариу хэлэхгүй
Явахдаа ээжид чинь цэцэг бэлэглэе
Учир нь хайрт минь,Чи миний хувьд үхсэн...''
Удалгүй хүүхдүүдийн гүйлдэх дуунаар нүдээ нээвэл хичээл завсралчихжээ.Ангийн хаалганы урд ирээд таттал багшийн цээжийг мөргөчихнө тэр.Хурдхан шиг түүнээс холдоод уучилалт гуйлаа.
Багш:Хару чи математикт дургүй байж болно гэхдээ миний хичээл дээр битгий өөр зүйл хийж бай гэж хэлээд ширүүхэн харчихаад яваад өгөв.Тэр бусад сурагчидтай үнэхээр сайхан харьцдаг шүү!! Бусад руу харахдаа дулаахан инээмсэглэл тодруулдаг бол надруу харах мөчидөө инээмсэглэл нь ор мөргүй алга болж оронд нь хүйтэн ширүүн дүр төрх нь гарч ирдэг.Магадгүй үргэлж хичээлийнх нь цаг дээр өөр юм хийж ,эсвэл бодож байдаг болхоор дандаа ангиас хөөдөг биз ,тийм болхоор л надад дургүй байх хаха...Энэ их томьёонууд намайг том болход яг амьдралын минь юунд хэрэглэгдэх талаар би мэдэхгүй,хэрвээ миний амьдралд ямар нэгэн асуудал гарвал энэ цээжилсэн томъёонууд нь гарч ирээд шийдэж өгч чадна гэж үү? Эсвэл би хэдэн мянган бодлого бодоод асуудалуудаа шийдэх хэрэг үү??
Би энийг л ойлгохгүй байна,математигч эсвэл доктор ,професор агуу их эрдэмтэн болохгүйгээс хойш надад энэ хэдэн зуун томъёонууд нь яг ямар хэрэгтэй гэж????
Тэр хэдий халуухан багш хэдий ч ааш зангын тал дээр үргэлж л надтай хоосон хөндий байсаар ирсэн.Би бол зүгээр л математикийн халуухан багшийгаа шохоорхдог ахлах сургуулийн охин шүү дээ!!!
Зүгээр л.......?????
YOU ARE READING
⚜️~UnEven AnGle~⚜️
FanfictionОйлгомжгүй үг гэдэг өөрөө үнэхээр ойлгомжгүй юм.Юуг илэрхийлээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл өвтгөм,утга учиргүй энэ үг... [[[+18 бичвэр болно]]]
