Part-3

661 36 5
                                        




Хар бага зэрэг бариун өвдөгнөөс дээгүүр татсан даашинз сонгон өмсөөд үсээ ороон,нүүрээ хөнгөн будаад гэрээсээ гарлаа.Өнөөдөр Жимин гэрэл зургын үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.Замаараа түүнд цэцэг авлаа,эрэгтэй хүнд өгөх нь жоохон сонин ч гэсэн хэнд хамаатай гэж.Танхимд орж ирэн Жиминийг хайвал тэр цаахан талд хүмүүстэй юм яриад зогсож байлаа.Удалгүй тэр ч гэсэн намайг олж харан миний зүг алхаж ирлээ.Түүнийг тэврээд авсан цэцэгээ өгөн баяр хүргэв.Зурагнуудыг нь үзээд явж байтал нэг зураг нүдэнд минь тодоос тод туссан юм.Хав хар цаасан дээр нүцгэн эмэгтэй хүний цаашаа хараад сууж буй дүр зураг байсан юм.Нэг л тийм онцгой мэдрэмж төрүүлнэ.Жиминээс энэ зургыг авч болох талаар асуухад тэр...
Жимин:Чамд үнэхээр их таалагдсан бололтой би чамд бэлэглэж байна.
Би:Тийм ээ ,энэ зураг онцгой санагдсан юм,бэлэг өгсөнд баярлалаа.
Жимин:Харин би?
Би:Юу?
Жимин:Би чамд онцгой санагдахгүй байна уу??
Би:Ммм одоохондоо бол үгүй ээ*инээх*
Жимин:Муухай охин*инээх*

Жимин үзэсгэлэнгээ дуусгаад найзуудтайгаа хамт тэмдэглэнэ гэсэн учраас би ч гэртээ хүрч ирлээ.Биед эвтэйхэн хувцас өмсөөд өрөөнөөсөө гаран 2 давхрын хамгийн цаана байрлах хар хаалгатай өрөөний урд ирэн түлхүүрээ хийн эргүүлээд орлоо.Энэ өрөөний шал,хана,тааз гээд бүх зүйл нь хар өнгөтэй байх бөгөөд шалан дээр нь өрөөг тойруулж тавьсан лаанууд мөн өрөөний яг голд нь том түшлэгтэй сандал байрлана.Аав минь минь хэзээ ч миний хийдэг зүйлсийг эсэргүүцэж байгаагүй тийм болхоор би түүнээс ийм өрөөтэй болмоор байна гэж хүссэн юм.Энэ өрөөнд орж ирээд лаануудыг асаагаад юм бодоод суух надад таалагддаг.Ганцаараа байх үед дандаа л Жуниний хэлсэн үг бодогдоод байх юм.Тэр надад хүрэхийг хүсдэг.Би ч бас түүнд хүрэхийг хүсдэг ,гэхдээ энэ нь хайртай гэсэн үг биш.Би амьдралдаа ааваасаа өөр хэн нэгэнд итгэж эсвэл хайрлаж байгаагүй.Тэр өдөрөөс хойш түүнийг хичээлийн цагаар л хардаг болсон.Бас давтлаганд нь ч суухгүй байхаар шийдсэн.Тэр ч надтай ахиж юм яриагүй.Магадгүй зүгээр л энэ нь надад амар байх.
Өрөөндөө орж ирэн юу ч бодохыг хүсээгүй учир дулаан хөнжилдөө шурган бөх гэх чинь унтлаа.
Өглөө хэн нэгний хаалга тогших чимээнээр л нүдээ нээлээ.Энэ Жимин байсан юм.Тэр толгойгоо бага зэрэг цухуйлгаад ''Босохгүй юм уу?Чи хичээлээсээ хоцрох нь''хэмээн хэлээд цаашаа яваад өгчихөв.Цаг харвал 7:50 болж байлаа.Бурхан минь би хичээлээсээ хоцорч байна.Би хэзээ ч хоцорч байгаагүй шүү дээ.Хурдхан шиг босоод дүрэмт хувцасаа өмсөн цүнхээ аваад доош буулаа.Үүдэнд ирэн гуталаа өмсөж байх зуур...
Жимин:Би хүргээд өгөх үү??
Би:Тэгвэл үнэхээр их баярлана шүү
Жиминтэй хамт гарч ирэн түүний машинд суун бид сургуулийн зүг явлаа.Жимин үе үе над руу харж инээх бөгөөд би бага зэрэг уурлан....
Би:Яагаад инээгээд байгаа юм?хичээлээсээ хоцорч байгаа хүн хараагүй хэрэг үү?
Жимин:Үгүй!! Чи өөрийгөө толинд харсан уу?? гэж хэлхэд нь цүнхнээсээ толио гаргаж ирээд харвал бурхан минь нүд нь нуухдаж,үс нь арзайсан аймшигийн царайтай юм харагдана.
Би:Аахх би яарсанаасаа болоод нүүр гараа угаахаа мартчихаж!!!!!
Жимин:Хаха урд талын чинь хайрцган дотор салпетка байгаа.
Нүүрээ бага зэрэг арчаад үсээ гараараа самнан арай гайгүй болгочихоод цаг харвал 8:10 болж байлаа.Би аль хэдийн хоцорчихжээ.
Жимин ч сургуулийн урд ирэн машинаа зогсооход нь түүнд баяртай гэж хэлчихээд хурдхан шиг анги руугаа гүйлээ.Ядаж байхад эхний цаг математик.Ангийн үүдэнд ирэн нэг гүнзгий амьсгаа авчихаад хаалгыг нь бага зэрэг татан....
Би:Уучлаарай багшаа орж болох уу???гэж асуухад Жунин өнөөх л ширүүн харцаараа харсаар ''Ор''хэмээн хэллээ.
Математикийн цаг ч дуусч хонх дуугарлаа.Багш самбарын өмнө зогсоод.''Жон Хару хичээлийн дараа миний өрөөнд ирээрэй''гэж хэлчихээд ангиас гарлаа.Бурхан минь тэр надаар яах гэсэн юм бол.Ахиад л нөгөө гэнэтийн худал үгсээ хэлхийг хүссэн хэрэг үү?эсвэл хэн нэгэнтэй унтаж байгаагаа харуулхыг хүсээ юу???
Хичээлийн цаг ч дуусч би түүний өрөөрүү хөлөө зөөж ядан алхана.Энэ хаалганы цаана намайг юу угтах бол??? Хаалгыг тогшитол цаанаас нь Жунины ''ор'' хэмээх дуу сонстлоо.
Дотогш орход тэр ширээнийхээ ард сууж байх бөгөөд намайг урдаас нь харсан сандалд суу хэмээн хэллээ.
Би:Та намайг ямар хэрэгээр дуудсан юм???
Жунин:Бие даалтыг чинь өгөх гэж дуудсан юм.Хоцорч ирсэн болхоор мэдээгүй л биз дээ??
Би:Тийм ээ!!
Би тэрнээс юу хүсэж хүлээж байсан юм бол? Худлаа ч гэсэн зүрхэнд минь хүрэх үгсүүдийг хэлнэ гэж бодсон бололтой.Өрөвдөлтэй юм Жон Хару.
Тэр бол хүйтэн ширүүн Ким Жунин тэр зүгээр л надаар тоглосон хэрэг.
Миний хайрыг булааж,харцыг унагаж,бодолыг минь дүүргэж бяцхан зүрхэнд минь багахан догдлол мэдрүүлж байсан тэрний ертөнц дэндүү хүйтэн,хэтэрхий хоосон санагдаж байна....
Жунин миний өмнө 20,30 хуудас цаас тавьсанаа''Чиний бие даалтууд,дараа долоо хоногт хууралгах ёстой''гэж хэллээ.Би ч тэрэнтэй удаан хамт байхыг хүссэнгүй бие даалтаа аваад гарах хаалга руу зүгэллээ.Хаалганы бариулаас барин гарах гэхэд хэн нэгэн гарнаас минь татаж өөрлүүгээ харуулан зөөлөн уруулаа минийх дээр буулгалаа........

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now