''Бид яг ямар харилцаатай хүмүүс юм бэ??''түүний энгэрт тэврүүлэн хэвтэхдээ би ингэж асуусан юм.
Тэр намайг хэн нэгэнтэй хардаж байсан.Жиминтэй утсаар ярьсаныхаа дараа би түүнтэй үлдхээр шийдсэн юм.Толгойгоо бага зэрэг өргөн түүний нүд рүү харвал яг юуг өгүүлж байгаа нь үл мэдэгдэх хий хоосон харц намайг ширтэж байсан.Миний асуусан асуултанд тэр хариулахдаа''Мэдэхгүй''гэдэг ганц үгийг л хэлсэн.Үнэндээ энэ үнэхээр ойлгомжгүй харилцаа биш гэж үү?Бидний хэн хэн нь энэ асуултанд хариулж чадахгүй.Бид сургуулиас гарч түүний гэрлүү явхаар болсон.
Анх удаа тэрний гэрт ирж байгаа болхоор бага зэргийн эвгүй санагдаж байсан юм.Тэр аав ээж болон дүүтэйгээ хамт амьдардаг гэж хэлсэн.Гэхдээ одоогоор хэн ч байхгүй гэсэн.Бид машинаас буухад гаднаас нь хархад л тохилог бөгөөд манай гэртэй адил 2 давхар байшин угтсан юм.Тэрнийг даган байшинд орход харанхуй байх ба Жуниныг гэрэл асаахад л би орчиноо илүү сайн харсан юм.Ер нь бол хэзээ хамгийн сүүлд ингэж их сандарсанаа мэдэхгүй юм.Яагаад сандараад байгаагаа ч ойлгохгүй байна.Тэр миний байгаа байдлыг анзаарсан бололтой гараас хөтөлсөөр буйдан дээр ирж суулгаад өөрөө галт тогооны өрөө рүү орон надад цай авчирч өгөөд''Биеэ барих хэрэггүй дээ'' гэлээ.Түүнийг ингэж хэлхэд л жоохон ч болов дээрдэж сандрал минь алга болж байлаа.Сууж байсан суудал дээрээсээ босон тэдний гэртэй бага зэрэг танилцхад,хананд нь тэдний гэр бүлийн зураг өлгөөтэй байлаа.Элэг бүтэн гэр бүл үнэхээр сайхан харагдаж байна.Манай гэрт аав бид хоёрын зураг л байдаг.Тэр зурагыг харж зогсоход өөрийн эрхгүй нүд минь шингэн зүйлээр бүрхэгдэж байлаа.Араас минь түүний хоёр гар орж ирэн тэврэхэд нулимсаа гялс арчаад''Чи ээжтэйгээ үнэхээр адилхан юм аа,Танай ээж үнэхээр үзэсгэлэнтэй юм.''гэж хэлхэд...
Жунин:Хүн болгон л тэгж хэлдэг юм,бас ээж минь миний хамгийн их хайрладаг хүн...
Би:Ээждээ хайрлуулж өсөх гоё байх тийм үү?? гэж хэлхэд нүд минь ахиад л нулимсаар дүүрч өөрийн эрхгүй сэтгэл минь өвдөж байлаа.Жунин намайг өөрлүүгээ харуулаад миний нулимсыг арчиж өгөн дулаахан энгэртээ тэвэрлээ.Иймэрхүү мөчид энгэрт нь тэврүүлээд сэтгэлээ нээх хүнтэй байна гэдэг үнэхээр сайхан юм.Би түүнээс бага зэрэг хөндийрөөд өөдөөс нь инээмсэглэн ''Баярлалаа''гэж хэллээ.Тэр намайг дагуулан өөрийнхөө өрөөнд авчирлаа.Өрөөнд орж ирхэд л миний хамгийн дуртай түүний минь үнэр үнэртэж байлаа.Тэрний өрөөг хархад үнэхээр цэвэрхэн байх бөгөөд классик загварын тавилгаар тохижуулсан байлаа.Түүний өрөөнд байх надад таалагдаж байна.Учир нь дотно бөгөөд цаанаасаа л тайван байдлыг надад мэдрүүлж байсан юм.
Өрөөний буланд байх тавиур дээр дандаа THE BEATLES гэсэн хуурцагнууд байх бөгөөд би түүнээс''Чи beatles-т дуртай байхнээ???''хэмээн асуувал...
Жунин:Тийм ээ ,тэдний дууг сонсоход надад амар амгалан, тайван байдал мэдрэгддэг юм...
Би:Мм ,Харин би Melanie Martinez-ийн дуунуудад дуртай,тэрний хоолой үнэхээр өвөрмөц бас надад дууных нь утга санаа нь таалагддаг...
Жунин:Тийм шүү, тэрний дууны утга санаанууд бага зэргийн содон хэв маягтай...
Яагаад ч юм тэрэнтэй ярилцах надад маш их таалагдаж байлаа.Магадгүй би өмнө нь түүнийг зөвхөн хүйтэн хөндий,ширүүн нэгэн гэж боддог байсан болхоор л тэр байх...
Тэр бага багаар над руу ойртон уруул дээр минь үнслээ.Түүний үнсэлт илүү гүнзгийрэх бөгөөд тэр намайг орон дээрээ зөөлөн хэвтүүлж цамцны минь товчийг нэг нэгээр нь тайлхад доод давхарт хэн нэгэний орж ирэх хаалганы дуу сонсогдлоо.
Би түүнийг зөөлөн түлхэн өөр дээрээсээ босгоод хурдхан шиг цамцаа товчлон цүнхээ аваад, хөлөө зөөж ядан тэрний араас доош буулаа.Бид хоёрыг буухад тэдний гэрийнхан ирсэн байх бөгөөд надруу бага зэрэг гайхсан харцаар харж байсан юм.Би тэдний өмнө очоод яахаа мэдсэнгүй,сандрал намайг бүрхэн авч амнаас минь ганц ч үг гарахгүй байлаа....
Ж.аав:Жунинаа энэ охин чинь хэн билээ...???
Жунин:Нөгөө манай сургуулийн сурагч байгаа юм,надаас давтлага авах гэж ирсэн юм...гэхэд тэдний харц арай зөөлөрч ,би тэд нарт өөрийгөө танилцуулах ёстой байх гэж бодон айж сандарсаар...
Би:С-Сайн байна уу??Намайг Жон Хару гэдэг ,хэмээн хэлж бөхийхөд тэд надруу дулаахан инээмсэглэл тодруулан гар барьсан юм.Тэрний ээж аав хоёр үнэхээр сайн хүмүүс шиг санагдаж байсан бөгөөд эрэгтэй дүү нь надаас ах гэхэд би өөрөөсөө бага зэрэг ичиж байсан юм.Тэдэнтэй танилцчихаад хурдхан шиг явхаар шийдэн...
Би:Юу..Би ингээд явъя даа, Баяртай гэж хэлэн ахин нэг бөхийгөөд үүдрүү алхаж байтал хойноос...
Ж.ээж:Ийм орой болчихсон байхад охин хүүхэд ганцаараа явах аюултай??Жунинаар хүргүүлээд яв...гэлээ.Би ч толгой дохин инээмсэглээд тэдний гэрээс гаран түүний машинд суухдаа л амьсгалдаг гэдгээ мэдэрсэн юм.Жунин гэрийн минь урд ирж зогсоход би түүний уруул дээр хөнгөхөн үнэсээд ''Баяртай,болгоомжтой яваарай''гэж хэлэн буух гэж байтал тэр гарнаас минь барьсанаа...
Жунин:Маргааш амралтын өдөр,хамт болзоонд явах уу??? гэж асуусан юм.Түүнийг надаас болзоонд явар талаар асуухад бяцхан зүрх минь цээжнээсээ гарахнуу гэлтэй л хүчтэй цохилж,догдлол мэдэрч байлаа.
Би:Мм Тэгье..хэмээн хэлээд түүний өөдөөс дулаахнаар инээмсэглэн чанга гэгч нь тэвэрлээ.
YOU ARE READING
⚜️~UnEven AnGle~⚜️
FanfictionОйлгомжгүй үг гэдэг өөрөө үнэхээр ойлгомжгүй юм.Юуг илэрхийлээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл өвтгөм,утга учиргүй энэ үг... [[[+18 бичвэр болно]]]
