Хоосон санагдаж байна.Тэрнийг харалгүй долоон хоног болж байна.Аав,Жимин хоёр надад санаа зовж ,хичээлдээ явах талаар хэлдэг ч би хүсээгүй.Гэхдээ насан туршдаа ингэж амьдрахгүйгээс хойш буцаад хуучны Жон Харү болох хэрэгтэй тийм биз дээ!!Зүгээр л хар дарсан зүүд байсан гэж бодъё.Угаасаа бид хоёр ямар нэгэн тогтвортой бөгөөд ойлгомжтой харилцаатай хүмүүс биш шүү дээ!!!Намайг тэдний гэрээс гарч явсанаас хойш тэр надруу нэг ч удаа залгаагүй...Түүний хувьд ямар хүн байсанаа ойлгох шиг.Би л ганцаараа үүлэн дээгүүр хөвөөд байж.Харин тэр үүлэн дундаас унах цагт намайг тосож авах хүн байгаагүй.Маш их өвдөлт л намайг угтаж авсан.Өмнө нь би тэрэнгүйгээр амьдардаг байсан ,тэгтэл тэр амьдралд минь орж ирсэн, одоо харин буцаад явж байна.Энэ бүхэн зүгээр л түр зурын үзэгдэл байсан.Байхгүй байсан,Бий болсон,Буцаад байхгүй болсон.Түүний гэх бүхэн дурсамж болж үлдсэн.Түүнтэй учраагүй байхдаа ямар байсан тэр хэвэндээ эргээд орох болно.
Гадаа зөөлөн бороо шивэрч байх ба тэнгэр бүүдгэр үнэхээр сайхан харагдаж байлаа.Ядаж л сэтгэл санааг минь бага зэрэг дээрдүүлж байх шиг.Тольны тусгалд өөрийгөө хархад нүдний доогуур хар зураас татаж,цонхийж цайсан царайтай,хатсан уруул,бага зэрэг хавдсан нүдтэй турж эцсэн нэгэн зогсож байлаа.Бүлээн шүршүүрт орж ,үсээ урьдын адил шулуунаар нь задгай тавиад ,цонхийсон царайгаа хөнгхөн будаад,дүрэмт хувцасаа өмсөн доош буулаа.Жимин шүхэрээ авч яваарай гэж хэлсэн ч надад хэрэггүй учраас авсангүй.Зам даган зөөлөн шиврэх бороон дунд дуу сонсоод алхах мөчдөө л амьдар ч байгаагаа мэдэх шиг.Тайван бөгөөд амар амгалан.Тийм ээ энэ л миний ертөнц ,урьд нь ч бас ийм л байсан!!!
Ангид орж ирхэд, хэзээ ч хичээл тасалж байгаагүй би долоо хоног ирээгүй болхоор хүн болгоны харц над дээр тусна.Тэднийг тоолгүй өөрийн байрандаа очиж суулаа.Хонх дугаран хүүхдүүд эргэн хэвийн байдалдаа орж багшийг хүлээв.
Тасралтгүй орсон олон цагын хичээл минь дуусаж ,хичээл тарлаа.Чихэвчээ зүүгээд кордороор тайван гэгч нь алхаж байх мөчдөө Би түүнийг олж харсан юм.Миний хамгийн их үзэн ядсан бас хэн хүнээс илүү харахыг хүссэн тэр хүн явж байсан юм.Бид хоёрын хоорондох зай ойртох тусам сандрал,догдлол,өвдөлт,үзэн ядалт мэдрэгдэж,очоод тэврэхийг хүссэн ч өөрийгөө барих ёстой гэсэн бодол төрч байлаа.Тэрний хажуугаар зөрөх мөчдөө зүгээр л хараагүй юм шиг байхыг хичээлээ.Учир нь тэрэн рүү харах л юм бол өөрийгөө барьж дийлэлгүй тархиндаа биш зүрхэндээ захригдах юм шиг санагдсан юм.
YOU ARE READING
⚜️~UnEven AnGle~⚜️
FanfictionОйлгомжгүй үг гэдэг өөрөө үнэхээр ойлгомжгүй юм.Юуг илэрхийлээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл өвтгөм,утга учиргүй энэ үг... [[[+18 бичвэр болно]]]
