Part-2

863 38 7
                                        




Намайг 8 настай байхад ээж минь аав бид хоёрыг хаяад өөр залуу руу явсан.Тэр үед би жоохон байсан хэдий ч аавдаа ямар хэцүү байгааг мэддэг байсан.Түүнд миний ээж гэгдэхь хүнийг мартаагүй өдөр хоног гэж байгаагүй,гэхдээ би аавдаа өнгөрсөн бүхнээ орхиод шинэ үүд хаалгыг нээх хэрэгтэй гэж зөвөлсөн.
Аав маань өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэх гэж маш их хөдөлмөрлөсөн ,бас тэр минь хангалттай зовсон.Би аавтайгаа их нээлттэй байдаг,учир нь ямар ч үед ааь минь л намайг дулаан цээжиндээ наагаад тайвшруулж өгдөг ,бас үргэлж надад зөвлөж миний дэргэд байдаг.Тэр гэртээ их ховор байдаг.Том компани удирдаж олон гэр бүлийн амьдралыг авч явдаг болхоор л тэр.Хамгийн сүүлд би түүнийг 8 хоногийн өмнө харсан санагдана.Аав маань 17 настай охинтой гэхэд бага зэрэг залуухан,тэр одоо 35настай ээж гэх хүн намайг 18 настайдаа төрүүлсэн.
Энэ том байшинд зөвхөн би л өдөржин ганцаараа байдаг.Аавдаа гомдоллож ажилаас нь хойш татхыг хүсдэггүй ч гэсэн ядаж царайг нь нэг өдөр боловч харж хамт ширээний ард суугаад хооллохыг хүсэж байна ,би тэрнийг санаж байна.Ер нь би ихэвчилэн аав болон халуухан математикийн багшийнхаа талаар л боддог.Хичээлдээ явна,гэртээ ирнэ,ахиад л ганцаараа бодолд дарагдан сууна,надад өөр хийх зүйл байхгүй.Би тийм ч нээлттэй нэгэн биш болхоор надад найз гэх хүн байхгүй хамгийн сүүлийн найзууд минь намайг орхиход л би найз гэж байхгүй гэдгийг ухаарсан юм.Энэ мэтчилэн өдөр хоногууд өнгөрсөөр л заримдаа би яг юуны төлөө яах гэж амьдараад байгаагаа гайхдаг шүү !!

🗝🗝🗝

Өглөө эрт босож урьдын хийдэг зүйлсээ хийж сургуулийн зүг алхлаа.
Ирдэг цагтаа ирж суудалдаа суухад ангид бараг л хүүхэд байсангүй.Хичээл эхлэх болоогүй байсан болхоор дээвэр дээр гархаар шийдлээ.Дээвэр дээр гарч ирээд тавцан дээр хөлөө унжуулан суулаа.
Би энэ мэдрэмжинд дуртай хэн ч намайг харахгүй зөвхөн би бас хөгжим ,амар амгалан''The neighbourhood-R.I.P 2 my youth''-ыг тавиад дагаж дууллаа.

''Залуу нас минь тайван нойрсдоо
Оршуулга шиг хүндэтгээч
Би үнэнээ л хэлье
Энэ дууг миний оршуулган дээр тавиарай
Chanel-ын авсанд оршуулаарай
Би там руу явах байх,зогсож ч чадахгүй байх
Би нүгэлтэн байсан ч,санваартан байсан ч
Үнэндээ бахархмаар байгаа ч,би ичиж байна
Өвлөлтийн ертөнцөд мэндэлсэн бяцхан жаал болхоор''

Гэнэт хэн нэгэн мөрөн дээр минь товшиход л дуулахаа болин чихэвчээ аваад эргэж харлаа.Тэр байна,энд юу хийж байгаа юм бол??

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now