Special part-3

519 35 22
                                        



''Харү би энэ талаар их удаан бодсон,бас би чамд сайн болоод удаж байгаа гэдгийг маань мэднэ биз дээ,албан ёсоор чамд үерхэх санал тавьж байгаагүй ч гэсэн өмнө нь хэлж байсан шдээ.Тэгээд би яг одоо л чамайг надтай үерхээч гэж гуйхгүй бол энэ бүхэн бүтэшгүй зүйл болчих юм шиг санагдаад байна.Надтай үерхэх үү Харү?''

''Ю-Юу? Жиминаа чамайг гомдоомооргүй байгаа ч гэсэн би чадахгүй!!Би одоог хүртэл тэр хүнийг л хайрладаг гэдгийг маань чи мэднэ шүү дээ,би яаж ч хичээсэн мартаж чадахааргүй тийм том орон зайг тэр хүн миний сэтгэл зүрхэнд бий болгочихсон,энэ үнэхээр боломжгүй зүйл.Хэрвээ би чамтай үерхвэл чи хэтэрхий их өвдөлтийг мэдрэнэ,би чамд өөр юу ч өгч чадахгүй,тийм болохоор зүгээр л ахын маань хувиар миний дэргэд байж болохгүй гэж үү?''

''Харү ядаж ганцхан боломж,би чамайг тэрэнд хайртай гэдгийг мэднээ бас би чамайг яг одоо надад сайн бол гэж хэлээгүй шүү дээ,зүгээр л хажууд маань байхад л болно бас хоёулаа бага багаар урагшилж болно''

''Жимин гуйя чи надаас боломж асуугаад суух хүн биш шүү дээ!!Хэрвээ энэ амархан байсан бол би аль дээр л чам дээр очих байсан гэхдээ гурван жил өнгөрчхөөд байхад би тэрнийг нэг ч хором мартаагүй,өдөр болгон галзууртлаа их санадаг,ойлгож байна уу? Би энэ галыг унтарна гэж бодохгүй байна''энэ үед нүд минь шингэн зүйлээр бүрхэгдэж эхлэх бөгөөд тэр намайг тэвэрсээр

''Хэрвээ чи над дээр ирнэ гэвэл бидний хамт байх мөчүүд маргааш дуусах байсан ч хамаагүй,би чамайг хайрласныхаа төлөө хайрлуулахгүй байсан ч болно.Гэхдээ ядаж бага байсан ч хамаагүй өөртөө авч болохгүй гэж үү?''хэмээн хэлэх үед нь шингэн зүйл мөрөн дээр минь дусалж байсан юм.

Энэ бүхний дараа би Жиминий надад тавьж байгаа хайр халамжийг хараад тэрнийг мартана гэж өөртөө амалсан ч энэ хүслээр минь болоогүй бололтой.Үгүйсгэж чадахааргүй үнэн гэдэг нь л энэ байх.17 настай байсан Харү болон одоогийн Харү хоёрын хооронд ямар ч ялгаа алга.Энэ яг л давтамж шиг юм.Бодол минь үргэлж буруу байдаг гэдгийг би одоо ч ойлгоогүй л байна шүү дээ.Би жоохон хэвээрээ байгаа бололтой.Та нар яаж ч зурсан огтлолцож чадахааргүй тэр хоёр шулуун аль хэдийнээ бие биенийгээ олоод огтлолцчихсон гэдгийг мэднэ биз дээ.Анхнаас нь тэр шулуунуудыг  буруу аргаар зураад огтлол цуулчихсан болхоор баллуурдчихсан
.Гэхдээ зурсан цаасыг нь сайн харвал мөр нь үлдчихсэн байгаа.

Ахиад л хэдэн өдрийн туршид би юу ч бодохыг хүсээгүй учир завгүй байхын тулд суудлаасаа ч өндийлгүйгээх ажиллаж эхэлсэн. Жунин болон тэрний найз бүсгүйг энд ажилдаг эсэхийг би одоо ч мэдэхгүй,магадгүй тэд зүгээр л Чанёол дээр ирсэн байж болох шүү дээ.Бас би энэ тухай одоо болтол Жиминд хэлээгүй л байгаа.Магадгүй би Жиминий хэлснээр өөр ажил хайх хэрэгтэй байх хэмээн бодсон ч надад тэрнээс зугтаах шалтгаан байхгүй.Утсаа гаргаж ирэн Жимин рүү залгавал тэр нэг дуудуулаад л авах бөгөөд бараг ирчихсэн болохоор гараад ир гэлээ.Надаас бусад ажилчид бүгд явцгаасан байх бөгөөд би ч бас гадуур хувцсаа өмсөн цүнхээ үүрсээр гарлаа.Гадаа гарч ирэхэд Жимин машинаа налан зогсох бөгөөд намайг хараад инээмсэглэн гараа дэлгэлээ.Түүнд тэврүүлэх мөчид яагаад ч юм бага зэргийн гэмших сэтгэл төрнө.Тэрээр уруул дээр минь үнэсээд машиндаа суулгав.Гэр лүүгээ явах замдаа би ахиад л бодолд дарагдчихав.Жимин ч байгаа байдлыг минь анзаарсан бололтой гараас минь атгасаар''Чи ойрд сонин байгаа гэдгээ мэдэж байна уу охин минь?''гэлээ.

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now