Улирлын амралт дууссан учир урьдын адил бэлдэж тавьсан дүрэмт хувцасаа өмсөн доош буулаа. Галтогооны өрөө рүү орвол ширээн дээр хоол болон хачирнууд бэлдэж тавьсан байх бөгөөд саяхан хийсэн бололтой халуунаараа байлаа.Аяганы минь хажуу талд жижигхэн цаасан дээр зурвас бичиж үлдээсэн байх ба уншвал...
''Харү ээж аав хоёр нь өглөө эрт ажилтай болхоор хамт хооллож чадахгүй нь уучлаарай''гэсэн байлаа.
Удаан хугацааны дараа хэн нэгний надад зориулж хийсэн хоолыг идэж байгаа болхоор ч тэр юмуу үнэхээр гоё амттай байлаа.Яагаад ч юм нүдэнд минь нулимс цийлэгнэж, нүүрэнд минь бяцхан инээмсэглэл тодорно.Бага ангид байхдаа би үргэлж л бусад хүүхдүүдэд атаархдаг байсан.Учир нь цайны цаг болход тэд ээж нарынхаа хийж өгсөн хоолыг гаргаж ирээд идэж байхад би л ганцаараа талх сүү худалдаж аваад иддэг байсан.Тэр үед ''Надад ч гэсэн ингээд амттай хоол хийж өгдөг ээж байсан ч болоосой'' хэмээн боддог байсан.Гадна талаасаа үнэхээр их өөрчилөгдсөн ч,сэтгэл зүрхний минь хаа нэгтэй одоо ч гэсэн бяцхан Харү нуугдаж байдаг бололтой.
Аав Жина эгч хоёрын хувьд гэвэл тэд өчигдөр орой ирсэн,харин Мину дараа жилээс ирж хамт амьдрахаар болсон.Хичээлдээ явахаар гэрээсээ гарах үед утас минь дугарч харвал Жимин залгаж байлаа.Би ч хурдхан шиг аван түүнтэй ярьлаа....
Жимин:Байна уу?
Би:Яаа Пак Жимин хэзээ залгаж байгаа юм???
Жимин:Уучлаарай,Байр хайгаад завгүй байлаа,Харү ч ахыгаа их санасан бололтой...
Би:Чи л өөрөө өдөр болгон залгаж байна гэсэн биз дээ??
Жимин:Одооноос өдөр болгон залгаж байнаа!!
Би:Лондонд амьдрах тэгээд хэр байна даа?
Жимин:Нээх сайн дасахгүй байгаа ч гэсэн удахгүй зүгээр болох байхаа!!
Би:Чи уг нь 3 долоо хоног л явна гэсэн биз дээ?Яагаад гэнэт нэг жил болчихвоо!?
Жимин:Харин Сургуулиас гэнэт л дадлагын хугацааг уртасгаад,Чи хэр байна даа?
Би:Сайн байгаа,гэхдээ чи байхгүй болхоор жоохон уйтгартай л байна!!
Жимин:Хүсвэл амралтаараа ирээрэй!!
Би:Мм заавал очноо...
Зохиолчийн талаас~~
Энэ үед Тэминий гэрт Жунинаас бусад найзууд нь цугларах бөгөөд...
Лэе:Жунин ахиад л ирээгүй байх шив!!!
Тэмин:Тэр ер нь сүүлийн хэдэн сар үнэхээр өөр болчихсон байгааг анзаарсан биздээ???
Лэе:Хуучины Ким Жунин биш болчихсон байналээ!!!
Чанёол:Би ч бас ажиглаад л байгаа
Лэе:Магадгүй тэр сурагч охиноос л болсон байх??
Тэмин:Тийм ээ,Өмнө нь тэр хэзээ ч биднийг үл тоож байгаагүй,гэтэл одоо бараг холбоо ч барихаа болилоо!!
Лэе:Тэр охиноос болоод л Жунин өөрчилөгдөөд байна!!!Хэзээ байтлаа нэг охинтойгоо ийм удаан хамт байдаг болчихсон юм???
Чанёол:Тэгээд яах гээд байгаа юм??
Тэмин:Тэр охиноос нь ямар ч хамаагүй аргаар салгах хэрэгтэй!!!
Чанёол:Заавал тэгэх хэрэгтэй гэж үү??
Тэмин:Мэдээ ч хэрэгтэй,тэрнийг харалдаа ямар өөр болчихсон байгааг нь...
Лэе:Би ч бас тэгэж бодож байна...
Чанёол:Яаж салгана гэж???бүтэхгүй бол яах юм!!
Лэе:Санаа зоволтгүй ээ,надад нэг санаа байна
Тэмин:Юу юм???
Лэе:Өнөө орой Жуниныг байнга ордог клубдээ дуудвал яаж байна!!!
Чанёол:Та хоёр буруу зүйл хийж байна гэж бодохгүй байна уу???
Лэе:Зүгээр ээ,Угаасаа тэр чинь жоохон охин яавал гэж!!!Тэмин Жунин руу залгаад хэлчих...
Тэмин:Ойлголоо*залгах*
Хэд дуудсаны дараа Жунин утсаа авсан бөгөөд Тэмин тэрэнд уулзах болсон талаараа хэлхэд Жунин ч зөвшөөрөв.
YOU ARE READING
⚜️~UnEven AnGle~⚜️
FanfictionОйлгомжгүй үг гэдэг өөрөө үнэхээр ойлгомжгүй юм.Юуг илэрхийлээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл өвтгөм,утга учиргүй энэ үг... [[[+18 бичвэр болно]]]
