Солонгост ирээд аль хэдийнээ хагас сарын хугацаа өнгөрчээ.Гэртээ орж ирсэн цагаас авахуулаад л жоохон хүүхдүүдийн инээлдэн гүйлдэх чимээ сонсогдож,яагаад ч юм хоёулханаа амьдардаг байсан бидэнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал,аз жаргалыг мэдрүүлж байсан юм.Аавынхаа энгэрт тэврүүлэх ямар сайхан байсан гээч,болдог бол өдөр болгон тэврүүлээд унтдаг байсан бяцхан Харү байх үе рүүгээ буцах юмсан гэж хүртэл бодогдсон шүү! Жина эгчийн хувьд тэр бол миний ээж шүү дээ бас тэр илүү үзэсгэлэнтэй болчихсон байсан.Аав ээж хоёртойгоо бас ЧимЧим-тэйгээ дүү нартайгаа халуун ам бүлээр байна гэдэг надад яг л хэзээ ч авч чадахааргүй амттанаа авчихсан юм шиг л сайхан байгаа.Өнөөдөр амралтын өдөр учраас би аль болох эрт босож ээжид хоол хийхэд нь туслахыг хүссэн боловч Жиминий халуун тэврэлтэд үд өнгөртөл унтчихсан байсан.Хэрвээ тэр намайг сэрээгээгүй бол би одоо ч унтсаар л байх байсан биз.Биднийг босоход гэрийнхэн маань байхгүй байх бөгөөд гал тогоо руу ороход ширээн дээр бид хоёрт зориулан бэлдэж тавьсан хоолнууд болон бяцхан ил захидал байлаа.
Бид нар салхинд гарахаар явлаа.
Хоолоо халаагаад идээрэй, маргааш очих болохоор цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй залуусаа.
Ээж нь💛
Би ч захидлыг уншин бяцхан инээмсэглэл тодруулсаар угаалгын өрөөг зорих бол Жимин хоол халаасаар ард минь хоцров.
Нүүр гараа угааж үсээ дээш нь шууж боосоор ширээний ард ирж суувал Жимин ч хоолоо халааж дууссан бололтой урд минь аягалан тавиад уруул дээр минь үнссээр өөдөөс минь харан суув.Тэр үнэхээр халамжтай нэгэн,яг л сахиусан тэнгэр шиг.Үерхэж эхэлсэн нэг жил ч гэлтгүй хамт амьдарсан бүхий л цаг хугацаандаа тэр намайг халамжилж бас санаа тавьсаар ирсэн.Бид хооллож дуусаад аяга тавгаа би угаахаар болсон ба харин Чимчим зүгээр л араас минь тэврэн зогсоно.Сүүлийн аягаа угааж дуусаад түүн рүү эргэн харвал тэр шууд л уруул дээр минь уруулаа буулган зөөлнөөр үнсэж эхлэх бөгөөд удаан үргэлжилсэн халуухан үнэсэлтийн дараа хэн хэн маань амьсгаадан зогсоно.Тэр инээсээр духаа минийхтэй нийлүүлэх бөгөөд''Гадуур гарцгаах уу?''хэмээн асуулаа.Би хариуд нь зүгээр л толгой дохин инээмсэглэх бөгөөд тэр хацар дээр минь үнссээр''Хамт усанд орох уу?'' хэмээн өнөөх л гэрэлтсэн харцаараа намайг ширтэнэ.Би түүний хүзүүн дээр хөнгөхөн үнсээд''Тэгье,бидний цагийг хэмнэнэ гэж бодож байна''гэж хэлэхэд тэр ч гараас минь хөтөлсөөр угаалгын өрөө рүү орлоо.
YOU ARE READING
⚜️~UnEven AnGle~⚜️
FanfictionОйлгомжгүй үг гэдэг өөрөө үнэхээр ойлгомжгүй юм.Юуг илэрхийлээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл өвтгөм,утга учиргүй энэ үг... [[[+18 бичвэр болно]]]
