Part-11

400 21 7
                                        







''Илчилж,Илэрхийлж гаргалгүй сэтгэлдээ нууж хадгалдаг бодол мэдрэмжүүд хүнийг дотроос нь идэж эхэлдэг''


Би:Би үнэнтэй нүүр тулахыг
хичээж байгаа ч бүтэлгүйтсээр л байна.Бид хоёрын дунд болж өнгөрсөн бүхий л зүйлсийг би эхнээс нь эргэцүүлж бодсон боловч ямар нэг шийдэлд хүрч чадахгүй хэвээрээ л байна.Би яах ёстойгоо мэдэхгүй байна.Ахлах сургуулийн 17 настай охины хувьд энэ бүхэн хэтэрхий ахадсан зүйл биш гэж үү??
Жимин:Юу гээч Харү намайг сайн сонс.Чи бодсоор л байх юм бол хэзээ ч зөв шийдвэр гаргаж чадахгүй.Чи түүнийг одоо ч гэсэн хайралсаар л байгаа тийм биз.Чи айж байна.Яагаад бүх зүйлийг хүндрүүлж бодоод байгаа юм.Энгийнээр хүлээж аваад сонголтоо хийх цаг чинь болсон.Тэр чамаас өөрт нь итгэхийг гуйсан,гэвч чи одоог хүртэл эргэлзсээр л байна.Дараа нь ямар үр дүн чамайг хүлээж байгаа бол гэхээс түгших хэрэггүй.!!
Тийм ээ тэрний зөв би яагаад одоог хүртэл сонголтоо хийж чадахгүй нэг л газараа зогсоод байгаа юм бэ?Би урагшилхыг хүсэж байна.Би алдахаас айгаад байх юм бол хэзээ урагшилах болж байнаа?Би түүнийг хайрлахыг хүсэж байгаа хэрнээ энэ бүх асуудалуудыг хойш нь тавьсаар л байна шүү дээ!!
Би:Чиний зөв бололтой,Би зүгээр л өөрөөсөө золиос гаргалгүйгээр бүх асуудалуудыг шийдэх гэж хичээгээд байгаа юм байна!!!Би энэ бүхний талаар эртхэн ойлгох хэрэгтэй байж..
Жимин:Тийм ээ,Би чамайг бодлоосоо болж аз жаргалтай байх цаг хугацаагаа сүйтгээсэй гэж хүсэхгүй байна!! Би:Баярлалаа,Хэрвээ чамайг хэлээгүй бол би одоог хүртэл үнэнээс зугтаасаар л байх байлаа.
Өдөржин гадуур зугаалсаны эцэст бид Канадын нэгэн жижиг кафед ийн ярилцсан юм.Би Жиминд дотроо бодож байсан бүх зүйлээ хэлсэн.Тэр миний хувьд хамгийн сайн сонсогч бас сайн зөвлөгч ,би тэрэнд үнэхээр их баярлаж байна.
Бид хоёр кафегаас гарч буудал руугаа явлаа.Өрөөндөө орж ирэн юм бодон сууж байгаад хувцасаа сольж өмсөн доошоо буулаа.Намайг лифтэнээс буухад хэн нэгэн гарнаас минь татаж эргэн харвал Мину хөөрхөн гэгч нь инээмсгэлсээр зогсож байлаа.Тэр бол Жина эгчийн хүү,бид өглөө танилцсан юм.Тэр үнэхээр ухаалаг бас эгдүүтэй нэгэн шиг санагдсан...
Би:Мину ганцаараа энд юу хийж байгаа юм???
Мину:Ганцаараа биш ээ!!Ээж аавтай хамт хоол идхээр бууж ирсэн юм!!
Би:Аан,Тэр хоёр хаана байгаа юм?
Мину:Тэд тэнд байгаа гэж хэлээд хуруугаа заалаа...Та ч бас хоол идэх гэж байгаа юм уу?
Би:Үгүй,гадаа гарж салхилах гэж байна!!
Мину:Аан,Эгчээ болгоомжтой байгаарай,ээж хэлэхдээ ийм орой хамаагүй гадуур явж болохгүй гэсэн...
Би:Ойлголоо эгч нь болгоомжтой байнаа!!
Мину:Баяртай эгчээ гээд хөөрхөн инээхэд нь би ч гэсэн хариу инээмсэглээд....
Би:Баяртай гэж хэллээ.
Гадаа гарж хэсэг алхсаны эцэст өрөөндөө орж ирэн шуудал орондоо орлоо...

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now