''Хүн зөвхөн онцгой гэж бодсон нэгэндээ л татагагддаг юм.Харин миний нүдээр хамгийн онцгой харагдсан нэгэн нь ЧИ''
Юунд ингэтлээ гуниглана вэ??Надад гуниглахаар зүйлс тохиолдоогүй байхад юунд,яагаад ингэж ихээр гуниглаад байгаа юм бол??
Мэдэхгүй байна.
Өөрийгөө ойлгохгүй байна.
Сэтгэл зүрхээ ч ойлгохгүй байна.
Тархи минь ч энэ ойлгомжгүй зүйлсд хариулж чадахгүй байна.
Юунаас болсоныг нь ч мэдэхгүй байна.
Бүх зүйл гэнэтийн байсан.
Магадгүй хэзээ ч огтлолцож болохгүй хоёр шулуун огтлолцчихсан болхоор юм болов уу?
Тэрний ганц хүрэлт л намайг өөртөө уусгаж,ухаан санааг минь мансууруулж ,мэдрэмжтэй минь хамт хорьж байна шүү дээ.Яг л жоохон хүүхдүүд амттан идхээрээ ахиад тэр чихэрлэг зүйлийг амтлахыг хүсдэг шиг юм.Ахиад,ахиад тэр уруулыг амтлахыг хүсэж байна.Амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй хамгийн тансаг бөгөөд гайхалтай амт байсан.
Би яг одоо томоос том далайн эрэгийн өмнө зогсож байна.Нэг ,хоёр алхам урагшилхад хөлөнд минь хүйтэн зүйл мэдрэгдэнэ.Гурав,дөрвөн алхам урагшилхад хүйтэн байдал нь улам мэдрэгдэнэ ,яг л ахиж битгий урагшил гэж байгаа мэт.Ахиад хэд хэдэн алхам урагшилхад би тэрэнд дасаж эхлэнэ.Өөрөө ч мэдэлгүй урагшилсаар байвал нэг л мэдхэд би гэдэг хүн тэр далайн давалгаа бүрт гарч чадхааргүй болтолоо уусна.
Хий дэмий л тааз ширтэн бодолд дарагдана.Үнэн эсвэл худал гэдгийг нь би одоо ч мэдэхгүй,мэдэж байгаа зүйл минь ердөө л тэр намайг онцгой гэж хэлсэн.''Чи бол онцгой нэгэн'' энэ үг чухамдаа ямар утгатай ,юуг өгүүлж байгааг тааварлашгүй.Миний доторх ертөнцөд юу болж буйг би өөрөө ч мэдэхгүй байна.Яг одоо зүгээр л аавынхаа дулаан тэврэлтийг хүсэж байна.Аавын өрөө рүү орвол тэр бөх гэгч нь унтаж байлаа.Аавыгаа сэрээхийг хүсээгүй учир чимээгүйхэн буцаад гарлаа.Хөргөгч онгойлгон том савтай зайрмаг болон ,чипс аваад өрөөрүүгээ явлаа.Дулаан тэврэлт байхгүйгээс хойш ядаж л эд нараар өөрийгөө тайвшруулах хэрэгтэй байх.
Орон дээрээ очиж суугаад laptop-оо гаргаж ирэн кино үзлээ.Хэт их юм бодоод байхыг хүссэнгүй.Киногоо шимтэн үзнэ.Кино ч дуусаж миний нойр хүрч эхэлсэн учир унтахаар шийдлээ.
Өглөөний сэрүүлгэ дуугараж сайхан нойрноос минь хагацахад хүргэв.
Босож бүлээн шүршүүрт ороод гарч ирж дасал болсоноороо дүрэмт хувцасаа өмсөн үсээ задгай тавиж багахан долгион оруулаад нүүрээ хөнгөхөн будан доош буулаа.
Аав ,Жимин хоёр аль хэдийн явчихжээ.Гэрээсээ гаран чихэвчээ зүүгээд сургуулийн зүг алхалаа...
YOU ARE READING
⚜️~UnEven AnGle~⚜️
FanfictionОйлгомжгүй үг гэдэг өөрөө үнэхээр ойлгомжгүй юм.Юуг илэрхийлээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл өвтгөм,утга учиргүй энэ үг... [[[+18 бичвэр болно]]]
