Part-14

436 27 2
                                        








Жуниныг дуудаж байна гэсэн болхоор гадуур хувцасаа өмсөн хурдхан гэгч нь такси барьсаар, зурвасаар явуулсан хаягынх нь дагуу өнөөх газарт ирэн дотогш орлоо.Чанга хөгжим цуурайтаж,хурц өнгийн гэрлүүд эргэлдэн,энд тэндгүй хүмүүс гартаа шар айраг барин зогсох бөгөөд анх удаа иймэрхүү газар орж үзэж байгаа миний хувьд үнэхээр түгшүүртэй байлаа.Хүмүүсийн хажуугаар зөрөн өнгөрхөд залуус нь сонирхсон байртай харах ба шатны дэргэд зогсох хамгаалагчаас VIP өрөө хаана байдгыг асуухад тэр намайг дагуулан дээд давхар лүү явлаа.Тэдний байгаа өрөөний өмнө ирэн хамгаалагч ахад бөхийхөд тэр ч цааш явж би хаалганы бариулаас барьхад эрэгтэй болон эмэгтэй хүний хоолой сонсогдох бөгөөд ямар нэгэн юм бодолгүй хаалгыг онгойлгон орлоо.
Нүд минь хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорч,урд минь үзэгдэх эр эм хоёрын дүр зураглалыг харан айдас болоод түгшүүрт ороогдож,зүрх минь хурдтай цохилон,бодит биш байгаасай,цааш харчихсан байгаа энэ хүнийг Ким Жунин биш байгаасай хэмээн өөртөө шивнэсээр
нэг хоёр алхам урагш алхах ба эмэгтэй нь хоолойныхоо хэрээр гиншиж,эрэгтэй нь хүнд хүнд аахилах бөгөөд миний бодож буй хүнтэй дэндүү адилхан байсан юм.
Гар минь хөлөрч ханцуйнаасаа зуурсаар ахин урагш алхахдаа би шивнэсээр л байлаа...

Гуйя биш байгаасай

Тэр биш гэж хэлээчдээ

Энэ зүгээр л зүүд

Ширээний урд тулж ирээд итгэлгүй байсан хэдий ч сулхан дуугаар түүний нэрийг дуудлаа.Тэдэнд намайг анзаарах сөхөө ч байхгүй бололтой хэн нь ч над руу харсангүй.
Удалгүй өнөөх эмэгтэй нүдээ нээн намайг олж харах ба гайхах гэхээсээ илүү зэвүүн харцаар намайг харж ёжтой инээх бөгөөд илүү чанга гиншиж байлаа...
Эмэгтэй:Ахх ахаа сайхан байна,илүү хурдан...Ахх Жунин...

1 минут

2 минут

3 минут

Саяхан чихэнд минь цуурайтсан түүний нэрийг сонсоод зогсож байсан газраа гацаж орхив.Биш байгаасай гэж хүссэн юмсан.Энэ зүгээр л эндүүрэл байгаасай,миний бодол худлаа байгаасай гэж маш их хүссэн юмсан.Эсвэл би хар дараад байгаа юм болов уу?Энд яг л агааргүй мэт бүгчим байна.Би амьсгалж чадахгүйн.Дотроос минь хэдэн мянган үзүүртэй хурц зүүнүүд хатгаад байгаа юм шиг л өвдөж байна.Зүрх минь хэмнэлээ алдаж хэдэн хэсэг болон бутарч буйг би мэдэрч байна.Нүд минь нулимсаар бүрхэгдэж нэг,хоёр дуслаар хацрыг минь норгон урсаж байлаа.Би одоог хүртэл тэр хоёрын зүг харан зогсох бөгөөд гараа чанга гэгч нь атгасаар....
Би:Ким Жунин юугаа хийгээд байгаа юм???хэмээн орилход тэр хийж байсан үйлдэлээ зогсоон над руу эргэж харах ба түүний царайг харах төдийд л бие минь ямар ч хүчгүй болж газарт сулбайн уналаа.
Тэр өнөөх эмэгтэй дээрээсээ босоод бид хоёрыг ээлжлүүлэн харах бөгөөд тарааж шидсэн хувцаснуудаа өмссөөр өнөөх эмэгтэй рүү харан бага зэрэг ууртай өнгө аясаар....''Чи хэн юм??Би энд юу хийж байгаа юм??''хэмээн хэлхэд өнөөх эмэгтэй босож ирэн түүнийг тэвэрсээр''Ахаа юу яриад байгаа юм??Би л байна шдээ,Пак Минжи''гэхэд Жунин түүнийг түлхсээр...''Би энд юу хийж байгаа юм гээд байна''гэж орилход өнөөх эмэгтэй над руу харсаар хуруугаараа миний зүг заан''Харин тэр хэн юм,Та бүр жоохон охидуудаар оролддог болоо юу??''гэхэд нь Жунин миний урд хүрч ирэн дээш босгоод''Хару намайг сонсооч,Би юу болоод байгааг мэдэхгүй байна,Гуйя.....''гэхэд нь түүний яриаг тасалж өөрөөсөө түлхсээр ширээн дээгүүр байсан шилтэй архи болон хундагануудыг авч хүчтэй гэгч нь газар луу шидэлсээр...''Юуг тайлбарлана гэж?,Чи өөрөө ч мэдэхгүй байж яг юуг тайлбарлах гээв?''хэмээн орилход тэр надруу гайхширсан харцаар харах бөгөөд магадгүй өмнө нь ингэж уурлаж байхыг минь харж байгаагүй болхоор тэр биз.Хажууханд зогсож байсан өнөөх эмэгтэй Жунины урд ирж зогсоод ''Ахаа жоохон охидуудаар тоглох хэрэггүй байдаг юм''гэсээр өрөөг орхин гарлаа.Одоо ч нулимс минь хяналтгүй урссаар байх бөгөөд,гомдол цөхрөл,уур бухимдал,өвдөлт гээч зүйлсийг туйлд нь хүртэл би мэдэрч байлаа.Загасыг уснаас гаргавал тэр үхнэ.Би аль хэдийн Ким Жунин гэх томоос том далайд унаад,тэндээс гарч чадхааргүй загас болчихсон байхад яагаад энэ хүн намайг хүчирхэг давалгаануудаараа түлхээд байгаа юм бэ?Хэрвээ эрэг дээр гарвал би үхнэ.
Түүнрүү гомдол тээсэн харцаар харан хаалга руу хөлөө зөөж ядан алхахад Жунин ардаас минь ирж тэвэрсээр''Хару гуйя намайг сонсоочдээ,Энэ зүгээр л эндүүрэл''гэхэд нь эргэж харан түүнийг арай ядан өөрөөсөө холдуулсаар''Тэгье,чиний хэлэх үгсийг сонсье!!''гэж хэлхэд тэр гарнаас минь атгасаар''Би үнэхээр юу болоод байгааг мэдэхгүй байна,бас энэ хүүхэнийг ч танихгүй''гэхэд нь түүнээс гараа татаж авсаар''Тэгвэл яагаад танихгүй нэгэнтэйгээ унтаад байж байгаа юм??''хэмээн асуухад надруу харж байсан түүний харц бага багаар доошилж''Мэдэхгүй байна,Би үнэхээр юу болоод байгааг мэдэхгүй байна''гэхэд нь гүнзгий амьсгаа аван нулимсаа арчиад''Анхнаасаа л энэ харилцаа буруу байсан.Чиний талаар юу ч мэдэхгүй байж чамайг хайрласан өөрийгөө үзэн ядаж байна.Хайр ингэж их шархлуулдаг гэдгийг би эртхэн мэдэх ёстой байж.''гэж хэлхэд тэр намайг тэвэрсээр''Уучлаарай,Миний буруу,чамайг өвтгөж,шархлуулхыг үнэхээр хүсээгүй юм шүү,Би юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй байна,чамайг миний нэрийг дуудах үед л би ухаан орсон,энэ бүхэн зүгээр л алдаа байсан,гуйя хонгор минь надад итгээч дээ''гэх түүний үгийг сонсход ахиад л зүрх минь хөндүүрлэж өвдөнө.Хэцүү байна.Түүний бэлхүүсээр хоёр гараа гүйлгэн тэвэрсээр энгэрт нь нүүрээ наагаад...

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now