''Салцгаая''

''Хайр үргэлж ийм их өвдөлтийг мэдрүүлдэг юм бол би хайрлахыг хүсэхгүй байна.''

''Хамгийн нандин бүхнээ би чамд зориулсан,харин өвдөлт л намайг хүлээж байсан бололтой.''

Хэмээн хэлхэд намайг тэвэрч байсан түүний гар суларч,хойш нэг алхам ухран нүдрүү минь харсаар...
Жунин:Юу яриад байгаа юм бэ Хару?Би чиний сая хэлсэн зүйлсийг чинь ойлгосонгүй.Яагаад надад итгэхгүй байгаа юм??
Би:Юу гээч Жунин,би чамд итгэхийг хүссэн,гэвч нүдний минь урд болоод өнгөрчихөөд байхад би яах юм??
Тийм болхоор зүгээр л салцгаая...
гэж хэлэн түүнийг ямар нэгэн хариу хэлхээс өмнө өрөөг орхин гарлаа.
Гэртээ ирээд би ахиад л юу ч бодолгүй сэтгэл дотроо болж буй бүх уй гашуйг мартхын тулд уйлсан,
нулимс минь ахин хяналтгүйгээр урсаж,цээжинд минь асар их өвдөлт мэдрэгдэж,ямар нэгэн хүчтэй зүйлээр цохиод авчихсан мэт л хүндүүрлэж,ухаан санаа минь орж гаран,хий хоосон уйтгар гунигт автаж байсан юм.

1 хоног

2 хоног

3 хоног

Би уйлсаар л байсан.Хэнтэй ч юу ч ярилгүй зөвхөн гомдож тунирхсан зүрх сэтгэлтэйгээ л ярьж байсан юм.
Аав Жина эгч хоёр надад санаа зовж байгааг мэдэх хэдий ч би зүгээр л ганцаараа байхыг илүүд үзсэн.
Усаар дутагдаж буйгаа би мэдэрч байна.Ким Жунин гэх тэр далай намайг аль хэдийн хуурай газарт аваад ирчихсэн.Одоо миний хажууд хэн ч алга.Ганцаардаж байна.Асар их өвдөлт мэдрэгдэж байна.
Арай ядан хөл дээрээ тогтсоор аав болон Жина эгч хоёртой ярилцахын тулд өрөөнөөсөө гарлаа.Тэд зочины өрөөнд байх бөгөөд тэдний урд очин суухад хэн хэнийх нь харцнаас санаа зовинолт мэдрэгдэж байлаа...
Жина:Хару бидэнд юу болсон талаараа хэлэхгүй хэрэг үү?Чи бүхэл бүтэн гурван өдөр өрөөнөөсөө гарсангүй,бас хоол ч идээгүй,бие чинь үнэхээр сайнгүй харагдаж байна!!!!
Аав:Хару бид чамд маш их санаа зовж байна.Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнд хэлэх хэрэгтэй.Аав нь чамайг өвдөөсэй гэж хүсэхгүй байна.
Би:Юу болсон талаар хэлж чадахгүйнээ,Уучлаарай.Гэхдээ ааваа та өмнө нь надаас гадаадад сурах талаар асууж байсан шдээ,одоо явж болох уу?? гэхэд тэдний хэн хэн нь гайхах бөгөөд бага зэрэг бодлогширсон харагдаж байлаа.
Би:Үнэндээ би гадаадад сурахыг хүсэж байна.Ахлах сургуулийн хувьд гэвэл төгсөх гэрчилгээг нь урьдчилаад олгож болно гэсэн.
Аав:Яагаад гэнэт ийм шийдвэр гаргаж байгаа юм??
Би:Аль эртнээс л бодож байсан юмаа,харин хэлэх боломж олдсонгүй!!!
гэж хэлхэд тэд бие бие рүүгээ харж байгаад хэсэг хугацааны дараа...
Аав:Чамайг хүсэж байгаа бол тэгье,хэзээ явмаар байна??
Би:Дараа долоо хоног гэхэд бичиг баримтнуудаа цэгцлээд дуусчих байхаа...
Аав:Ойлголоо,харин миний охин биеэ сайн бодно шүү!!!
Би:Баярлалаа ааваа....

⚜️~UnEven AnGle~⚜️Where stories live. Discover now